Холимог тулааны тамирчин бүсгүй Румын улсын ТВ-ийн шоу тэмцээний үеэр нэгэн оролцогчийн хамрыг толгойгоороо мөргөж хугалсны улмаас шоунаас хөөгджээ!

1

ТВ-ийн шоу болох “Survivor Romania”-ийн үеэр Andrei Ciobanu өрсөлдөгч Ana Maria Pal-д хандан “Энэ ч хэцүү шүү Ana, хэцүү” гэж хэлжээ. Үүнээс болж Ana хяналтаа алдаж, гаргасан үйлдлээсээ болоод тэмцээнээс хасагдсан байна.

26 настай бүсгүй өрсөлдөгч багийн гишүүний хэлсэн үгийг найрсгаар хүлээж аваагүй бөгөөд түүний хамар руу нь шууд толгойгоороо мөргөжээ. Бусад оролцогчид тэднийг хоёр тийш салган, Ana-г талбайгаас гаргажээ. Andrei хамраа барьж, газарт хэвтсээр үлдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ana мэргэжлийн 5 тулаан хийж, 2 ялж, 3 удаа ялагдаж байсан гэнэ. Тэрээр Andrei-д хүртэх ёстойг нь хүртээлээ хэмээн хэлсэн бөгөөд удалгүй шоунаас хөөгджээ. Уг шоу Доминикан улсад зохион байгуулагдаж байгаа ажээ.

Харин Andrei хамраа хугалуулсныхаа дараагаар, өөрийн Инстаграм хуудаснаа Ana-гийн бүдүүлэг зан авирын талаар дурдсныг “Daily Mail” онцолсон байна.

Тэр хэлэхдээ: “Ana-гийн бүдүүлэг зан авирыг дэмжиж буй хүмүүсээс асуух асуулт байна. Хэрэв хэн нэгэн таны ээж, аав руу орилж, үүгээр ч зогсохгүй аавын тань нүүр рүү цохивол, энэ шударга явдал уу?”

andreiciobanuofficial / Instagram

Уг шоунд өмнө нь оролцож байсан өөр нэгэн холимог тулааны тамирчин болох Diana Belbita-ийн хувьд Ana-ийн гаргасан үйлдлийг буруутгажээ.

Тэрээр инстаграм хуудсандаа “Би өнөөдрийн Ana Maria Pal-ийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол мэргэжлийн тулаанч хүнд байх ёсгүй зан авир. Би тэмцээнийг зохион байгуулагчдын оронд байсан бол мөн л түүнийг хасах байсан.” хэмээн бичжээ.

Шоуг зохион байгуулагч Dan Gruceru толгойгоороо мөргөсөн үйлдлийг “шоконд орохуйц” үйл явдал хэмээн “Google translate” ашиглан Румын хэлээс орчуулан тайлбарлажээ.

Survivor Romania

Мөн тэрээр болсон явдлын талаар ийн хэлжээ: “Би аймшигтай дүр зураглал, шоконд орохоор үйл явдлыг харсан. Би тэмцээнд оролцогчид нэгнийхээ хамрыг толгойгоороо мөргөж, хугалахыг харлаа.”

“Харамсалтай нь, Ana Pal хяналтаа алдсан байна. Бид тэмцээний явцад дахин Ana-ийн гаргасан үйлдлийг өөр хэн нэгнээс харахгүй гэж найдъя.”

“Бид энэ тэмцээний хүрээнд ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс Ana Pal-ийг арал дээр байх ёсгүй гэж үзэж, тэмцээнээс хассан.”

Та холимог тулааны спортыг шимтэн үздэг үү? Таны хүндэтгэж, биширч явдаг ямар тамирчин байдаг вэ?

7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Javhaa Swo

    Javhaa Swo

    2020/02/24 at 05:16

    Ring ndeereel murgunu bizde

  2. Lucky Gantumur

    Lucky Gantumur

    2020/02/25 at 00:57

    Medrel ym bishvv. Bi l neg gesen shig em ym bj sagsuu zolig wee.

  3. Баяндай Батболд

    Баяндай Батболд

    2020/02/25 at 14:57

    Харин тийн жоохон сумтай гар бишүү 3 зодуулсан гэсэн тархиндаа тарам авцан тэнэг байна даа

  4. Gankhuyag Enkhsanaa

    Gankhuyag Enkhsanaa

    2020/02/26 at 11:59

    kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *