Энэхүү гэрийн маск нь хоёр дахь удаагийн хэрэглээний дараанаас л үрчлээ болон нөсөөний толбыг илт мэдэгдэхүйц арилгана

1

Өөрийнхөө арьсыг “амттан”-аар эрхлүүлмээр байна уу? Тэгвэл бидний танилцуулах маск танд яг тохирно. Уг маск нь арьсанд тэжээл өгч, амин дэмээр хангахаас гадна арьсны олон асуудлыг шийдэж өгөхөд туслах юм. Үрчлээ, нөсөөний толбо, тууралт – энэ бүгд баяртай!

Энэ маск ямар өндөр үр дүнтэйг та ойлгосон байх, тийм учраас шууд танилцуулах ажилдаа орцгооё. Цэвэр байгалийн гаралтай орцоор бэлтгэсэн маскны тусламжтайгаар үрчлээнээсээ хэрхэн салах тухай танд танилцуулж байна.

 

Цинамонтой маск

Цинамон – эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Зөвхөн нарийн боовонд хийгээд зогсохгүй мөн гоо сайхны арчилгаанд ч ашиглах боломжтой. Цинамоныг гэрийн нөхцөлд хэрэглэх гоо сайхны бүтээгдэхүүн хэмээн нэрлэж болно. Яагаад гэвэл богино хугацаанд арьсыг гүн цэвэрлэж, эрүүл өнгийг сэргээнэ. Мөн цусан хангамжийг идэвхжүүлж, хялгасан үрчлээсийг ул мөргүй арилгадаг. Эдгээр гайхалтай үйлчилгээний нууц нь цинамонд агуулагдах бодисонд бий.

Цинамон нь антиоксиданттай тул залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Амттанд агуулагдах ретинол нь арьсны гэмтлийг сэргээн, эд эсийн коллагений ялгаруулалтыг идэвхжүүлнэ. Харин тиамин нь арьсны үрэвслийг дарж тайвшруулах үйлчилгээтэй. Цинамоны орцод багтсан фолийн хүчил нь арьсны өөрийн өнгийг сэргээж эрүүл арьсыг бэлэглэнэ. Е амин дэмийн хувьд арьсны эд эсийг нөхөн төлжүүлж, эрүүл өнгийг сэргээх ажээ.

© DepositPhotos

Цинамон нь дээр дурдсан бүхий л үйлчилгээг үзүүлдэг учраас эмэгтэйчүүд дурлах болсон. Уг амттан өөрөө эдгээр гайхамшгийг бүтээхээс гадна өөр бусад шим тэжээлт бодистой нийлүүлбэл бүр ч өндөр үр дүнд хүрнэ. Уг амттан зөгийн балтай гайхалтай зохицдог. Зөгийн бал арьсанд ямар сайн үйлчилгээ үзүүлдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Зөгийн балыг анагаах ухаанд хэрэглэхийн зэрэгцээ гоо сайханд ч өргөнөөр хэрэглэх болсон. Энэ амттаны ачаар хөгшрөлтөөс үүдэх арьсны өөрчлөлт, хэт хурдацтай явагдах нөсөөжилт, хуурайшилт, арьс унжих зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой. Мөн батга гарах, арьсны үрэвслийн үед зөгийн бал л ач тусаа өгөх тохиолдлууд бий.

© DepositPhotos

За одоо ид шидтэй маскныхаа жорыг танилцуулъя. Маскыг бэлтгэхэд танд 1 цайны халбага цинамон, 2 хоолны халбага зөгийн бал хэрэгтэй. Маскыг бэлтгэхээс өмнө зөгийн балаа бага зэрэг бүлээсгээрэй. Орцуудыг сайтар холиод нүүрэндээ түрхэж 15 минут байлгана. Нүдэндээ оруулж болохгүй. Цаг дуусангуут маскыг бүлээн усаар угаана.

 

 

Анхны маскны дараа л арьс эрүүл саруулаар гэрэлтэж илүү залуу болсон нь мэдрэгддэг. Үр дүнг бататгахын тулд уг маскыг тогтмол тавьж байх хэрэгтэй. Мэдээж өдөр болгон биш, гэхдээ долоо хоногт дор хаяж нэг удаа маскаа тавих хэрэгтэй. Сарын дараа хялгасан үрчлээнүүд арилж арьс өмнөхөөсөө зөөлөн, толигор болсныг та мэдэрнэ.

© DepositPhotos

Бидний дунд зөгийн балны харшилтай хүмүүс цөөнгүй, тиймээс зөгийн балгүйгээр бэлтгэх бас нэгэн хувилбарыг танилцуулъя. Маскыг бэлтгэхэд танд 2 цайны халбага авокадогийн зөөлөн эд, 1 цайны халбага цөцгий, 1 цайны халбага оливын тос болон 1 хоолны халбага цинамон хэрэгтэй. Бүх орцуудыг нийлүүлэн сайтар хутгаад нухаш болгоно. Маскыг нүүрэндээ 20-25 минут тавьсны дараа угааж цэвэрлээрэй.

Ингэснээр арьсны үрчлээнүүд багасах ажээ. Мөн нүд орчмынхоо арьсанд уг маскыг тавьж үзээрэй. Яагаад гэвэл уг маск маш зөөлөн үйлчилгээ үзүүлэх тул эмзэг арьсыг цочироохгүй. Долоо хоног тутам маскыг хэрэглэхэд сарын дараа та хүссэн үр дүнгээ харах болно.

© DepositPhotos

Залуужуулах уг маскыг бид Японы үр дүнтэй залуужуулах системтэй хослуулан хэрэглэвэл тохиромжтой. Багахан хүч хөдөлмөр, өчүүхэн цагийг өөртөө гаргахад л үрчлээс таны насыг илэрхийлэхгүй болно. Үргэлжид залуу, дур булаам байгаарай!

Та цинамонтой маскыг туршиж үзээд сэтгэгдлээ коммент хэсгээр заавал хуваалцаарай.

11
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Adiyasvren Dorjdawga

    Adiyasvren Dorjdawga

    2020/02/25 at 19:51

    tsinoman gej yu bdgiin bol gaduur zadag uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *