Зарим өвөө, эмээ нар өөрийн ач, зээ нарынхаа нэгийг бусдаас нь илүү онцгойлон хайрладаг болохыг судалгаагаар баталжээ

1

Ихэнх хүүхдүүд төрсөн ах, эгч, дүүтэй байхыг хүсдэг ба энэ нь тэдний хувьд баяр хөөрийн нэгэн шалтгаан юм. Гэхдээ анхаарал, халамжийн төлөө хоорондоо тэмцэхийг мэдээж хүсэхгүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн өөртөө итгэлтэй байдал, хэн нэгэн тэднийг хайрлах хайрыг мэдэрч хүмүүждэг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Өвөө, эмээ нарын хэмжээлшгүй их хайрыг хамгийн ихээр хүртдэг хүмүүс бол ихэнхидээ тэдний ач, зээ нар байдаг.

Бид та бүхэнд “өвөө, эмээ нарын фаворитизм” болон зарим судалгааны талаар хүргэхээр бэлтгэлээ.

Зарим өвөө, эмээ нар өөрийн ач, зээ нарынхаа нэгийг бусдаас нь илүү хайрладаг

1111 өвөө, эмээ нарын дунд судалгаа явуулан бусдаас илүү хайртай ач, зээ байдаг уу гэж асуухад, тэдний 42% нь тийм, 9% нь хэлж мэдэхгүй байна хэмээн хариулжээ. Сонирхолтой нь ач, зээ нараасаа нэгийг нь онцлон сонгож, илүү хайртай байх нь тэдэнд буруутай мэт санагддагүй байна.

  • Тэдний 51% нь “ач, зээ нараасаа хэн нэгнийг нь илүү хайрлахаас ичдэггүй”;
  • 66% нь “тэдний онцгойлон хайрлах ач, зээгийнх нь төрсөн ах, эгч, дүүс нь өвөө эмээгийнхээ хувьд хамгийн хайртай нь хэн бэ гэдгийг мэддэггүй”;
  • 42% нь “хамгийн хайртай ач, зээ нь тэднийг илүү хайрлаж байгааг мэддэггүй” гэж хэлжээ.
© 0000001/Reporter/ EAST NEWS

Нэг талаас, өвөө, эмээ нар харилцаагаа хамгаалах зорилгоор бусдад мэдэгдэхийг хүсдэггүй ч, нөгөө талаас ингэж жүжиглэх нь тийм ч сайхан зүйл гэж боддогүй байна. Түүнчлэн, өвөө, эмээ нарын дийлэнх нь өөрийнхөө сонголтондоо сэтгэл хангалуун байдаг ажээ.

goldiehawn / Instagram

 

 

Өвөө, эмээ нар өөрийн хайртай ач, зээгийнхээ юуг онцлохоо мэддэг

Судалгаанд оролцсон өвөө, эмээ нар танд “алтан” ач, зээ мөн эсэхээ мэдэхэд тань туслах сонирхолтой ойлголтыг өгсөн байна. Тэд ач, зээгийнхээ талаар дараах зүйлсийг хэлжээ:

  • 58% нь тэдний хамгийн хайртай ач, зээ нь “аз жаргалтай, төрсөн ах, эгч, дүүгээсээ илүү их инээдэг” гэжээ.
  • Аз болоход, 62% нь “ач, зээ нарынхаа гадаад, дүр төрхөд анхаарал хандуулдаггүй бөгөөд энэ нь сонголтод нь нөлөөлдөггүй” гэж хэлсэн байна. Тэгэхээр, тайвширч болох нь ээ …
  • 67% нь тэдний илүү хайрладаг ач, зээг бусадтай нь харьцуулахад “өвөө, эмээ нараа хариу нэхээгүй хайраар хайрлаж, тэдэнд маш их анхаарал, халамж тавьдаг” гэжээ. Таамаглаж байснаар өвөө, эмээ нар анхаарал, халамж хүсдэг байх нь …

Үүнээс харахад, тэдний хамгийн хайртай ач, зээ болох бүрэн боломж байна. Тэгэхээр бүх итгэл, найдвар хараахан алдарчихаагүй бололтой.

kimkardashian / Instagram

 

Хүйс хамаагүй

Өвөө, эмээ нарт ач, зээ нь хүү эсвэл охин байх нь огт хамаагүй бөгөөд бүгдэд нь тэдний илүү хайртай ач, зээ болох боломж байдаг гэж хэлж болно. Гэхдээ тэдний хамгийн хайртай ач, зээ болох нь охидуудын хувьд арай өндөр магадлалтай байдаг ч энэ нь тийм чухал ач холбогдолтой биш.

  • 66% нь тэдний илүү хайртай ач, зээ нь зөвхөн охин хүүхэд байдаг гэдгийг үгүйсгэсэн байна.
  • 72% нь тэдний илүү хайртай ач, зээ нь зөвхөн хүү байдаг гэдгийг үгүйсгэжээ.
prideofgypsies / Instagram

Иймд хэрэв та гэр бүлийнхээ цорын ганц охин бөгөөд бусад хүүхдүүд нь эрэгтэй бол танд өвөө эмээгийнхээ илүү хайртай ач, зээ болох магадлал бусадтай харьцуулахад 6% илүү байна гэсэн үг юм.

Нэмж хэлэхэд, өөр нэгэн судалгаагаар “ач, зээгийн хүйс ямар ч нөлөөгүй” болохыг ач, зээ нарын өвөө, эмээтэйгээ харилцах харилцааны үр дүнд олж тогтоосон байна.

© The Farewell / Big Beach Films

 

Тэд сонголтондоо үнэнч байдаг

Хэрэв та өвөө, эмээгийнхээ хайр халамжийг хүртэж, тэдний хамгаас хайртай ач, зээ нь болохыг хүсч байгаа бол, та хэтэрхий оройтжээ. Учир нь тэд санаа бодлоо өөрчлөх бодолгүй байдаг нь батлагдсан байна. Өвөө, эмээ нарын 70% нь хайртай ач, зээгээ өөрчлөх бодолгүй байдаг талаараа хэлжээ. Хэрэв та эхнээсээ тэдний хамгийн хайртай ач, зээ байгаагүй бол, хожим яаж ч мэрийгээд амжилтыг эс олох нь ээ.

Гэхдээ таны өвөө, эмээ “хамгийн хайртай ач, зээ гэж байдаггүй” гэсэн хариултыг өгсөн 49%-д багтаж байгаа бол, танд боломж байж мэдэх юм!

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER/ EAST NEWS

Та энэ судалгааны талаар юу гэж бодож байна вэ? Таны өвөө, эмээ өөрт тань төрсөн ах, эгч дүүгээс чинь илүү хандаж байгааг анзаарч байсан уу?

8
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *