Нүүр гарны алчуурыг угаахгүйгээр олон хоног дараалан хэрэглэх нь ямар аюултай вэ?

2

Саяхны нэгэн судалгаагаар хэдэн өдөр дараалан угаагаагүй нүүр гарны алчуур хэрэглэх нь тэнд цуглах бактериас шалтгаалан аюултай байдал үүсгэдэг гэж баталсан билээ. Энэ судалгааг хийсэн хүний үгээр бол нүүр гарны алчуур дээр хоёр хоногийн дараа бий болох гэдэсний савханцрын тоо суултуур дээрхээс ч их болсон байна. Гэвч яг үнэндээ энэ нь тийм ч айхаар зүйл биш юм.

Хүн өөрийнхөө алчуураас болж халдвар авсан гэсэн батлагдсан тохиолдол үгүй. Бидний бие организм бактериар дүүрсэн орчинд амьдарч дассан байдаг билээ. Нүүр гарны алчуурыг хэрэглэх хооронд бүрэн хатаж байвал бусдад ямар нэг бактери тараан халдварлах боломж бараг үгүй юм.

“Таны алчуур дээр таниас өөр хэн бактери аваачих билээ дээ” гэж микро биологич Марк Мартин (Mark Martin) хэлж байна.

Түүний хэлснээр гэдэсний савханцар олж илрүүлсэн судалгаа нь ихэнхдээ зөвхөн грамо-сөрөг бактери хайдаг. Гэтэл энэ нь бидэнд үргэлж хортой зүйл биш байна.

Ер нь алчуур дээрх бактерийн ямар нэг сөрөг нөлөөний тухай ямар ч мэдээлэл үгүй. Бас хүн өвчлүүлэх хэмжээний бактери тэнд хуримтлагддаг эсэх талаар хэн ч мэдэхгүй билээ.

Мартин өөрөө алчуураа долоо хоногт нэг удаа угаадаг байна. Үүнээс илүү их угаах шаардлага үгүй бөгөөд хэрвээ та алчуураар нүд, амаа арчдаг, дээр нь янз бүрийн халдварт өвчтэй хүнтэй дундаа нэг алчуур хэрэглэдэггүй л бол долоо хоногт нэг удаа угаахад хангалттай юм.

3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *