2019 онд тренд болох гоо сайхны 11 бүтээгдэхүүн: таны цаг зав болон санхүүг хэмнэж итгэмээргүй үр дүнд хүргэнэ

0

2018 онд хэд хэдэн гоёмсог гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гар дээр очсон, тэгвэл 2019 онд тренд болох хандлагатай байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Олсны тосоор хийсэн уруулын будгаас авахуулаад царцмаг дээр суурилж хийсэн, нүүрс болон оливын тосон нүүрний будаг гэх мэт цоо шинэ гоо сайхан эсвэл хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүд эздээ хүлээж байна. 2019 онд тренд болох дараах 11 гоо сайхны бүтээгдэхүүн болон үнэтэй зөвлөгөөтэй танилцана уу.

1. Идэвхжүүлсэн нүүрс

2018 онд энэ хувийн арчилгааны хэрэгслийг хэрэглэх хүмүүсийн тоо нилээд өссөн, идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх тренд ойрын хэдэн жилдээ моодноос гарахааргүй хандлагатай байна. Нүүрсийг бүх төрлийн хувийн эрүүл мэнд болон гоо сайхны бүтээгдэхүүний найрлагаас олж болох бөгөөд арьс гуужуулагчаас авахуулаад шүдний оо, нүүрний маск болон ваннын хөөсөнд хүртэл нүүрсийг хэрэглэх болжээ.

 

2. Оливын тос

Олон зууны турш гоо сайхнаа хадгалахын тулд хэрэглэсээр ирсэн нууц жор бол оливын тос юм. Илүүдэл үсийг өвтгөлгүй авах, хумс арчилгаа, нүүр цэвэрлэх болон нүүрний будгийг аюулгүй арилгахад хэрэглэдэг.

 

3. Хумсны нунтаг

Тренд болж буй дараагийн бүтээгдэхүүн бол хумсаа дүрэх нунтаг юм. Энэ арга бусад хумс арчилгааны аргуудаас ямар ч зовиур мэдрүүлэхгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд удаан хугацаанд таны хумсыг хугарч гэмтэхээс сэргийлнэ. Та хүсвэл хумсны салонд очих эсвэл гэртээ энэ аргыг туршиж үзэж болно.

 

4. Тод уруулын будаг

Энэ жилийн хувьд бүдэг уруулын будганд баяртай гэж хэлж, тод уруулын будганд сайн уу гэж хэлэх хэрэгтэй болох нь ээ. Улаан эсвэл тод жимсний өнгөтэй уруулын будгаар уруулаа будаж, энэ жилийн трендээс бүү хоцроорой.

 

5. Каннабидиол агуулсан нүүрний будаг

2019 онд тренд болох хамгийн алдартай зүйлсийн нэг бол каннабидиол агуулсан нүүрний будаг байх бөгөөд найрлаганд нь багтсан бодисууд нүүрийг чийгшүүлж, арьсанд шим тэжээл өгч, гэмтэхээс сэргийлнэ.

 

6. Буйлс самар шиг хэлбэртэй хумс

Дөрвөлжин эсвэл дугуй хумснууд үеэ өнгөрөөж, хумсны хэв маягийг тодорхойлох шинэ тренд гарч иржээ: буйлс самар шиг хэлбэртэй хумс. Дараагийн удаа та хумсны салоноор үйлчлүүлэхдээ энэ хумсыг хийлгүүлэхээ мартав аа.

 

7. Жижиг хэмжээтэй дух руу унжсан үс

Хэрэв та 2019 онд шинэ өнгө төрхийг бүрдүүлэх бодолтой байгаа бол жижиг хэмжээтэй дух руу унжсан үс танд туслах болно.

 

8. Царцмаган нүүрний будаг

2019 онд тренд болж буй зүйлсийн нэг бол царцмаган нүүрний будаг бөгөөд сүүлийн үед охид бүсгүйчүүд энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг түгээмэл хэрэглэх болжээ. Царцмаган суурьтай нүүрний будаг нь таныг илүү өнгөлөг харагдуулах гадна арьсанд хурдан шингэдэг гэнэ.

 

9. Цагаан хоолтны коллаген

Ургамал дээр суурилж хийсэн, ямар ч хоргүй энэ бүтээгдэхүүн олон газар худалдаалагдах болсон бөгөөд гоо сайхны тренд болж буй бүтээгдэхүүн юм. 2018 оны сүүлээр амьтны гаралтай бус коллаген хэрэглэх хүмүүсийн тоо олширчээ. Иймд та энэхүү коллагеныг авч хэрэглээрэй.

 

10. Хүнсний ногооны агууламжтай бүтээгдэхүүнүүд

Бас нэгэн ургамал дээр суурилсан тренд 2019 онд хүмүүсийн сонирхлыг ихээр татах болсон бөгөөд энэ нь хүнсний ногооны агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд болох буржгар байцааны хоргүйжүүлэгч нүүр угаагч шингэн, авокадо агуулсан усанд ороход хэрэглэх гель болон органик артишокыг найрлагандаа агуулсан цэлцэн юм.

 

11. Бичил зүү

Технологийн хувьд харахад, бичил зүү нь гэртээ хэрэглэсэн ч болохоор хялбар бүтээгдэхүүн юм. Үр дүнтэйгээс гадна энэ аргын тусламжтай арьсны эсүүдийг нөхөн сэргээж, идэвхжүүлэх бөгөөд шинээр арьсанд хэрэгтэй коллагеныг бий болгоно.

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *