Далай ламын айлдвар: Таны эрч хүчийг шавхдаг 10 төрлийн хүн – тэднээс өөрийгөө хэрхэн хамгаалах тухай

4

Далай лам – бусад хүмүүс таны эрч хүчийг хэрхэн “сорж” байдгийн нууцыг дэлгэж байна. Мөн өөрийгөө “эрч хүчний хулгайч нар”-аас хэрхэн хамгаалах тухай танд зөвлөжээ.

Бидэнд байгаа эрч хүч – “сэтгэлийн ариун булаг”, биднийг хөдөлгөж байгаа шатахуун болно. Эрч хүчийг хамгаалж, шинэчилж, зөв ашиглаж байх хэрэгтэй.

Үүний тулд бид амьдралдаа сөрөг болон хортой хүмүүсийг оруулахгүй байх нь чухал.

Далай лам энэ сэдвээр юу гэж айлдсан бэ?

1. Тань дээр зөвхөн гомдол хэлэх гэж, өөрийнхөө уйтгар гунигийг дэлгэх гэж, асуудлаа ярих гэж бас гай зовлон, айдсаа ярих гэж, бусдыг муулах гэж ирдэг хүмүүсээс зугтаарай. Та хогийн сав биш шүү.

2. Өөрийнхөө өр зээлийг цаг хугацаанд нь төлж байх хэрэгтэй. Харин танд өр зээлээ өгөх ёстой хүнийг та тайван явуулж сурах хэрэгтэй.

3. Амлалтаа биелүүлж байгаарай. Та өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөх эрхтэй, бас орхин явж өөрийнхөө шийдвэрийг эргэн харах эсвэл шийдвэрийн хувилбарыг ч гаргаж ирэх эрхтэй. Гэхдээ энэ нь буруу дадал зуршил болохоос сэрэмжилж яваарай. Хүсээгүй зүйлтэй орооцолдохгүй байх хамгийн амархан арга бол эхнээсээ “Үгүй” гэж хэлж сурах явдал юм.

4. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээс татгалзаж сураарай. Өөртөө таалагдаж байгаа зүйлд харин хүссэнээрээ цаг зарцуул.

5. Өөртөө амрах боломж олго, шаардлагатай гэж үзсэн үед л шуурхай бөгөөд шийдэмгий арга хэмжээ авч байх нь зүйтэй.

6. Та зохион байгуулалттай байх хэрэгтэй. Танд дахин хэрэг болохгүй зүйлээс хагац.

7. Өөрийнхөө эрүүл мэндэд байнга анхаарал хандуул. Таны бие махбодь өөрийн бүрэн хүчин чадлаар үүргээ гүйцэтгэж чадахгүй гэдгийг ухаараарай. Тиймээс өөртөө амралт гаргаж бай.

8. Муу зүйлтэй тэмц, өөрийгөө муу нөхцөл байдлын талд бүү үлдээж бай. Бусдад тусалж бай, бас гэр бүлийнхээ гишүүдийн төлөө шаардлагатай алхмуудыг хийгээрэй, ялангуяа тэд буруу үйлдэл хийж байгаа бол тэднийг ухааруул.

9. Зайлшгүй нөхцөл байдлыг хүлээн авч сур. Энэ нь бууж өг гэсэн үг биш юм шүү. Таны өөрчилж чадахгүй нөхцөл байдалд эрч хүчээ дэмий үрэх огт хэрэггүй.

10. Өршөөж сураарай. Таныг зовлонд унагаасан зүйлийг тархиндаа эргэлдүүлж бодохоо боль. Энэ зовлонг өөрт хэрэгтэй туршлага болгон хувиргаж сур.

 

Далай ламын хэлсэн 10 сургамжит үг

1. Би харанхуй өдрүүдэд ч гэсэн итгэл найдвар олж хардаг, бас аз жаргалыг бүрэн мэдэрч чадна.

2. Боломж байвал илүү энэрэнгүй байгаарай. Боломж байнга байгааг бүү март.

3. Зөв бөгөөд үнэнч шударга амьдар. Өтөл насандаа амьдралаа эргэж харахад та сэтгэлийн таашаал авах болно.

4. Аз жаргал – бэлэн байгаа ямар нэгэн зүйл бус харин таны үйлдлээс гарах зүйл юм шүү.

5. Шашны хамгийн зөв урсгал – уян зөөлөн зүрх.

6. Хамгийн шилдэг харилцаа – бие биеийнхээ хэрэгцээнээсээ хол давж гарсан тэр хайрыг л хэлнэ.

7. Өөрийнхөө зорилгыг өөрчлөхөд бэлэн бай, гэхдээ хэзээ ч өөрийнхөө үнэ цэнийг өөрчилж болохгүй.

8. Гурван зарчмыг баримтал: өөрийгөө хүндэл, бусдыг хүндэл, өөрийнхөө үйлдэлд хариуцлага үүрч сур.

9. Өөрийгөө алдаа хийсэн гэдгээ мэдсэн л бол тэр дор нь нөхцөл байдлыг өөрчлөх арга хэмжээ авч байгаарай.

10. Бидний дайсан биднийг тэвчээр, бат бөх байх бас бусдыг өрөвдөх сэтгэлд сургадаг.

Та Далай ламтай санал нийлж байна уу?

31
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *