Xорлон cүйтгэх, давруу зан гаргахдаа гаргуун 20+ муур. Энэ эгдүүтэй үслэг амьтныг тэжээдэг хүн бүр эдгээр зургуудыг заавал үзээрэй!

2

Муурнууд бол ихэнх үед урт хумстай сахиусан тэнгэрүүд байдаг боловч, үе үе тэд чөтгөp болж хувирдаг. Гэхдээ маш инээдтэй байдлаар. Тэдний чөтгөp шүглэcэн гэмээр зан ааш нь магадгүй уйтгарлаж гунигласан эсвэл сониуч зантай нь холбоотой байж мэднэ. Тэдэнд сахилгагүйтэх нь таатай санагдаж, эзнийхээ уурыг хүргэхээс хэзээ ч залхаж, ядрахгүй. Хоол хийж байхад хайруулын тавган дээр сууж, нохойн хэвтэх орыг булааж, үзэж буй телевизийн сувгийг чинь хүртэл солино – эдгээр мөчүүдээс хараад байхад, бидний үслэг найз тийм ч “төгс” амьтан биш бололтой.

Xорон мyy санаатнуудад дуртай хүмүүс цөөнгүй байдаг ба тэдний зан аашийг хуваалцахад тэгтлээ тааламжгүй санагдахгүй. Учир нь бид яаж ч уурлаж байсан эдгээр өхөөрдөм үслэг амьтдад гaлзууртлаа уурлахгүй нь лавтай. Тэд юу ч хийж байсан өршөөх болно.

1. Энэ байшинг хэн захирч байгааг та өөрийн нүдээр олж харах үед:

© hearbenji / reddit

 

2. “Тэдэнд хэт их нүүр өгвөл, сахилгагүй зан нь нэг хэсэгтээ арилахгүй гэж мэд!”

© Siyfion / reddit

 

3. “Өө, чи энэ дээр хоол хийж байсан юм уу?”

© FatBryatt / reddit

 

4. “Гацуур модыг чимэглэхэд ердөө 12-хон цагийг л зарцуулсан.”

© lilymagil / reddit

 

5. Гомдолтой байна уу? Тийм. Уучлаарай. Гэхдээ тийм ч их биш.

© ssnakemann / reddit

 

6. “Манай амьтны асрамжийн газар саяхан үрчлүүлсэн муурын зургийг постолжээ. Түүнд шинэ гэр нь маш их таалагдсан бололтой.”

© WzKy / reddit

 

7 . Сүйрэл болохоос хэдхэн секундын өмнө

© Valens / reddit

 

8. “Тэр үүнийг ийм болгосон. Гэтэл түүнд энэ бүхэн огтхон ч хамаагүй юм шиг л алхаж явна.”

© makerfan18 / reddit

 

9. “Энэ нь түүнд тав тухтай байгаа юм шиг байна.”

© SharrieStrawberry / reddit

 

10. “Би даарч байгаа учраас, удахгүй танай Wi-Fi удаашрах болно.”

© Porespellar / reddit

 

11. “Тэр эвхээд тавьчихсан байсан 3 алчуурын голынхыг нь түлхэж унагаад, өөрөө оронд нь ингээд байж байв. Үлдсэн 2 алчуурыг бас түлхэж унагах л байх даа…”

© catsandclavicles / reddit

 

12. “Манай муур охины маань загасны аквариум руу даашинзных нь шигтгээнүүдийг хийчихсэн гээд бод доо?”

© slowf3 / reddit

 

13. “Тийм ээ, энэ хэвтэхэд үнэхээр тухтай газар байна.”

© allywarner / reddit

 

14. “00-ын цаасанд юу тохиолдсоныг би үнэхээр мэдэхгүй ээ, эзэн минь.”

© laureng7715 / reddit

 

15. “Манай эхнэр болон муур хоёр эхнэрийн маань жирэмсний дэрийг булаацалддаг юм. Өчигдөр муур маань ялалт байгуулсан.”

© AxlCobainVedder / reddit

 

16. Манайд шинэ хөшиг хэрэг болох нь дээ…

© trechswjakow / reddit

 

17. “Зөөврийн компьютероо авах гэтэл манай муурны байгаа байдал.”

© redditmash / reddit

 

18. “Би үүнийг хийх болно гэдгээ амлаж байна.”

© TCTom / imgur

 

19. “Манай муур буйданг хумсаараа зурчихсан. Тэр тухайн үйлдлээ хийсэн газраа сууж байгаа нь энэ.”

© ShamelessDisaste / reddit

 

20. “Энэ бол манай муурны шээдэг газар.”

© lou-jay94 / reddit

 

21. “Тэр эхлээд гомдолтой харцаар харж байгаад, дараа нь үргэлжлүүлэн хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн.”

© Baabaaredsheep / imgur

 

22. “Манай муур нохойны маань орон дээр унтах үнэхээр дуртай.”

© Erpverts / reddit

 

23. “Өнөөдөр намайг сэрэхэд ийм зүйл болсон байлаа…”

© ChintzyTurtle / reddit

 

24. Ах дүүгийн хайр

© Spoopy_Scary / reddit

 

25. “Хүмүүс муур тэжээ гэж хэлдэг. Бас тэд чи сайхан байх болно гэж хэлдэг.”

© littlebronco / reddit

 

26. “Манай муур үе үе хөршийндөө зочилдог юм. Өнөөдөр тэр тэднийхээс оройн хоолоо олоод ирсэн бололтой.”

© Knoxpat / reddit

Таны муур ямар төрлийн чадвартай вэ? Муурныхаа хөгжилтэй түүхийг бидэнтэй хуваалцаарай.

31
ГоёГоё
25
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *