Sony хоёр шинэ гэрэл зургийн аппаратаа танилцуулжээ

0

Sony хоёр шинэ гэрэл зургийн аппаратаа танилцуулжээЯпоны Sony корпораци 1996 онд Cyber-shot нэртэй гэрэл зургийн аппаратны цувааныхаа анхдагчийг гаргаж байсан. Харин саяхан тус корпораци жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байгаа тэргүүлэх зэргийн хоёр шинэ гэрэл зургийн аппаратаа танилцуулжээ. Эхнийх нь мэргэжлийн гэрэл зурагчид болон эрчимтэй сонирхогчдод зориулагдсан RX1R маркын аппарат юм. Өмнөх загвар болох Cyber-shot RX1-тэй адилгүй нь авагддаггүй, 35 мм-ийн Carl Zeiss Sonnar T дурантай, ISO 100-25600 хүлээн авах чадвартай, 1920×1080 хэмжээ бүхий FullHD бичлэг хийдэг байна. 3 инчийн дэлгэцтэй, Lithium-Ion NP-BX1 батерей бүхий энэ аппарат 2799 долларын үнэтэй. Хоёр дахь аппарат нь RX100 загварын хөгжүүлсэн хувилбар бөгөөд RX100M2 хэмээн нэрлэгджээ. Энэ аппаратны гол онцлог нь бүдэгхэн гэрэлтэй нөхцөлд зураг авах боломжийг хангаж өгсөн явдал юм. 28-100 mm f/1.8-4.9 хүртэл хувьсах фокусын урттай Carl Zeiss дуран, утасгүй модуль Wi-Fi болон NFC-ээр тоноглогдсон энэ аппарат 1.2 сая пикселийн нягтаршилтай 3 инчийн LCD дэлгэцтэй ба энэ нь дээшээ 84 хэм, доошоо 43 хэм өөрчлөгдөх боломжтой. Үнийн хувьд 750 доллар бөгөөд ирэх 5-ны өдөр Sony-гийн нэрийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *