Хүзүүнд сууж буй үрчлээс, нугалаасыг арилгаж, залуу толигор арьстай харагдахад тань туслах 6 арга

0

Хүзүү нь хэдийгээр биеийн хамгийн эмзэг газруудын нэг боловч бид төдийлөн ач холбогдол өгч, анхаардаггүй билээ. Харамсалтай нь бид түүнийг маш эмзэг газар гэдгийг үрчлээс, нугалаас үүсч эхлэх үеэс л ухаардаг. Нэгэнт сууж эхэлсэн үрчлээс, нугалаасыг арилгах хялбар бөгөөд үр дүнтэй аргуудаас уншигч тантай манай сайт хуваалцаж байна.

1. Компьютер болон гар утсаа зөв хэрэглэж хэвших

Ухаалаг төхөөрөмжийг харааны түвшинд ариьж ашиглахгүй байх, хэт удаан ашиглах зэрэг зохисгүй буруу хэрэглээнээс үүдэлтэй хүзүүний үрчлээс үүсэх тохиолдол цөөгүй байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд та гар утас тэргүүтэй ухаалаг төхөөрөмжүүдээ харааны түвшинд барьж хэрэглэж хэвших хэрэгтэй. Түүнчлэн компьютер болон бусад төхөөрөмжөө байрлуулахдаа мөн ижил харааны түвшинд тааруулан тавих нь зүйтэй.

 

2. Зориулалтын аппликейшн хэрэглэх

Хүзүүг тань цэх байлгах зориулалт бүхий тусгай аппликейшн бий. Хэрэв та андройд үйлдлийн системтэй утас ашигладаг бол энд, iOS үйлдлийн системтэй утас ашигладаг бол энд дарж татаж аваарай.

 

3. Нүүрээ цэвэрлэхдээ хүзүүгээ мөн адил угааж цэвэрлэж хэвшээрэй

Орой бүр та дараах зүйлсийг хийж хэвшвэл хүзүүнд сууж буй үрчлээнээсээ ангижрах боломжтой.

  1. Нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд нь арьсанд сайнаар нөлөө үзүүлж байдаг тул нүүр будалтаа цэвэрлэхдээ хүзүүгээ мөн адил цэвэрлэж хэвшээрэй.
  2. Нүүр чийгшүүлэгч хэрэглэх үедээ хүзүүндээ ч мөн адил хэрэглэж байгаарай.

 

4. Арьс гуужуулагч хэрэглэх

Бид биеийн болон нүүрний арьсаа тогтмол гуужуулдаг боловч хүзүүний арьсаа гуужуулдаг болов уу? Өмнө дурьдсанчлан хүзүү орчмын арьс нь тун эмзэг байдаг тул тогтмол гуужуулах шаардлага тулгарч байдаг ажээ. Харин энэ хэсгийн арьсаа гуужуулахдаа маш зөөлнөөр, арьсаа гэмтээлгүй хийх хэрэгтэйг анхааруулж байна.

 

5. Ретинол тос түрхэх

Ретинол тос нь үрчлээс суухаас тун сайн сэргийлдэг. Ретинол тосны жоргүй олгох дээд хэмжээ нь 2% бөгөөд та 2 хоног тутамд нэг удаа маш бага хэмжээтэй түрхэж хэвшээрэй. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд арьс хуурайших эрсдэлтэй.

 

6. Хүзүүний дасгал хийх

Мэргэжилтнүүдийн зүгээс дор хаяж 5 сарын турш өдөрт 30 минутын дасгал хийж дадсанаар хүзүүнд суусан үрчлээсийг арилгах боломжтой гэжээ. Та дараах дасгалын өдөрт тутамдаа хийж хэвшил болгоорой.

  1. Биед эвтэйхэн дурын байрлалд сууна.
  2. Эрүүгээ чангалж зуугаарай.
  3. Эрүүгээ чангалж зуусан хэвээр 5 секундийн турш инээмсэглээрэй. Ингэх үед хүзүүний булчинд ачаалал ирж буй нь мэдрэгдэх болно.
  4. Уг үйлдлээ 3 удаагийн давталтаар өдөрт 1-2 удаа хийгээрэй.

Ухаалаг төхөөрөмжийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүзүүний арьсанд суусан үрчлээсийг арилгах дасгал:

  1. Мөрөө суллаад, гүнзгий амьсгал аваарай.
  2. Толгойгоо өргөж, тааз руу хараарай. Энэ үед хүзүү тань сунаж буй мэт мэдрэмж төрөх болно.
  3. Тааз руу уруулаа цорвойлгож, үнсэж буй мэт үйлдэл хийгээрэй.
  4. Энэ байрлалаа 5 секундийн турш бариад эхлэл байрлалд орно.
  5. Энэхүү дасгалыг 3 удаагийн давталтаар өдөрт 1-2 удаагийн оролтыг хийж гүйцэтгээрэй.

Мөн дараах дасгалыг хийж гүйцэтгээрэй.

  1. Мөрөө суллаж, дурын байрлалд сууна.
  2. Баруун гараа зүүн гар талын эгэмний ясны доор байрлуулж, зөөлөн дараарай.
  3. Толгойгоо баруун дээд тал руу эргүүлэх үйлдэл хийгээрэй. Энэ үед хүзүүний булчин сунаж буй нь танд мэдрэгдэх болно.
  4. Энэ байрлалаа 5 секундийн турш бариад эхлэл байрлалд орно.
  5. Энэхүү дасгалын баруун, зүүн хоёрт талдаа 1-2 удаа давтан гүйцэтгээрэй.

 

Бонус: Бүх насныханы хүзүүн дээр үрчлээ суух боломжтой байдаг

Удамшил болон орчны нөлөө хүзүүн дээрх үрчлээс хэдийд үүсэх үндсэн шалгуур болж байдаг ажээ. Мөн түүнчлэн сэтгэл гутрал ч хүзүүнд үрчлээс суух явцыг хурдасгадаг байна. Иймээс хүзүүнд үрчлээс суух нь тухайн хүний настай төдийлөн холбоо хамааралгүй юм. Хэрэв таны хүзүүний арьсанд үрчлээс сууж эхэлсэн бол нүүр болон хүзүүний дасгал тогтмол хийж, тамхинаас гарахыг танд зовлож байна.

Ухаалаг төхөөрөмжийн буруу хэрэглээнээс үүдэлтэй үүссэн үрчлээс танд бий юу? Хэрэв тийм бол тэрхүү үрчлээсийг арилгахын тулд та ямар дасгал хийдэг вэ?

9
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *