
Өөрийнхөө амьдралаар сэдэвлэсэн комикс зураг зурахад бусад хүмүүс ч бас өөрийгөө тэндээс олж харж байна гэдэг авьяас чадалтайн шинж. Энэ бол хүнд ажил. Иегуда Девир болон түүний эхнэр Майя нар комикс зургуудынхаа баатрууд нь, тэдний хайр сэтгэлийн түүх хүн бүхний сэтгэлийг догдлуулна. “Израилийн зураач болон түүний эхнэр” гэдэг үг сонсоод л хэдэн хормын дараа л амьдралын гэрэл гэгээтэй мөчүүдийг харуулсан зургууд үзэх нь гэдэг нь ойлголттой болсон биз ээ. Хосууд саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан, тэгэхээр энэ удаагийн комикс зургийн үйл явдал улам илүү баялаг болох нь ойлгомжтой.
Иегуда болон Майя Девир – Израил хосууд, тэдний гэр бүлийг бараг л дэлхий даяараа мэддэг болжээ

Хосууд амьдралынхаа тухай комикс зураг зурдаг. Бүтээлд нь гэр бүлийн баяр хөөр, амжилт, бүтэлгүйтэл гээд юу эсийг өгүүлэх вэ. Бүх хүнд танил үйл явдлыг харуулсан комикс зураг бас хурц өнгө аясаараа Девир дэлхий дахинд алдаршаад байна. Өнөөдрийн байдлаар Иегудыг 5 сая хэрэглэгч дагаж байгаа нь бага тоо огт биш.
Гэр бүлийн комикс зургаараа амьдралынхаа мөчүүдээ хуваалцаж байна: амьдралд тохиох жижиг сажиг зүйлээс авахуулаад анхны хүүхдээ хүлээх мөч, төрөх өдрийг харуулсан том үйл явдал гээд бүгд бий.

2019 онд хосууд охиноо төрүүлж Ариэль гэдэг нэр хайрлажээ. Охин төрөхөөсөө л өмнө эцэг эхийнхээ комикс зургийн бас нэгэн гол баатар болж байлаа. Өөрөөр хэлбэл жирэмсний үеийн хүнд хэцүү, зугаатай үеийг харуулсан комикс зураг дээр оржээ. Харин төрснөөсөө хойш үзэгч олны хайрыг аав, ээжээсээ илүүтэй татаж эхэлсэн юм.
Хосууд хоёр дахь хүүхдээ хүлээж байгаагаа саяхан зарласан юм

2020 оны 10 дугаар сард Девирийнхэн удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарласан бөгөөд комиксийн бас нэгэн баатрыг нэмжээ.

Үнэхээр… хүнд байна!!!!

Би чадна аа!!
2021 оны 4 дүгээр сард хосууд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа


Тэд хүүгээ Итан гэж нэрлэжээ

Хүү төрж амжаагүй байж л комиксийн баатар болж эхэлсэн юм

Миний ам руу орчихлоо!
Девирийнхэний амьдралын шинэ түүхийг сонирхож байвал Иегудагийн Инстаграм хуудсаар зочлоорой.







