Амжилтад хүрэхээсээ өмнө нэг биш удаа ажлаасаа халагдаж байсан ч бууж өгөлгүй өнөөгийн байр сууринд хүрч чадсан 10 алдартан

0

Өдгөө CEO хийж яваа амжилттай хүмүүсийн 78 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа ажлаасаа халагдаж байсан түүхтэй байдаг. Ажлаас халагдах гэдэг нь хүнийг амьдралдаа шинэ хуудас нээж, илүү их амжилтад хүрэх боломжийг нээж өгдөг гэдгийг батлан харуулсан 10 алдартны түүхийг уншигч танд хүргэхээр бэлдлээ.

1. Madonna

© Gregorio T. Binuya/Everett Collection/ East News

Алдарт дуучин Madonna өмнө нь Dunkin’ Donuts сүлжээнд ажилладаг байсан бөгөөд ажилдаа хайхрамжгүй хандсан гэдэг шалтгаанаар халагдаж байжээ. Тэрбээр ч үүнийгээ хүлээн зөвшөөрч хожим нь, “Би амттан шахагч машинаар тоглодог байсан” хэмээн дурссан байдаг.

 

2. Ellen DeGeneres

© 0000466/Reporter/East News

Тэрбээр нэг удаа хүний эрхийн тухай ярих үедээ ижил хүйстэн гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан хэмээжээ. Тэрээр энэ тухай, “Намайг ижил хүйстэн гэдэг шалтгаанаар л халчихсан. Үнэхээр хүнд байсан. Гэхдээ одоо миний амьдрал ямар байгааг бүгд мэднэ шүү дээ” хэмээн ярьжээ. Ellen DeGeneres өдгөө 7 сая америк долларын орлоготой, дэлхийн сайн сайхны төлөө сайн дурын үйл хэрэг явуулдаг билээ.

 

3. Anna Wintour

© ANGELA WEISS/AFP/East News

Түүнийг өмнө нь хэн нэгэн ажлаас нь халж байсан гэвэл өнөөдөр итгэх хүн бараг үгүй биз ээ. Гэвч тэрээр нэгэн ярилцлагадаа, “Намайг америкийн зах зээлийн тухай ямар ч мэдрэмж, ойлголтгүй, энэ салбарт ямар ч ирээдүйгүй хэмээн үнэлж ажлаас халж байсан. Миний хувьд хүн халагдаж байж л илүү их амжилтад хүрдэг гэж боддог” хэмээжээ. Тэрбээр өдгөө дэлхийн загварын ертөнц дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг билээ.

 

4. Oprah Winfrey

© AFP/EAST NEWS

1976 онд тэрбээр АНУ-ын Балтимор хотод суурьшиж, телевизийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж байжээ. Гэвч тэрбээр ажилдаа төдийлөн амжилт гаргаж чадалгүй халагдсан бөгөөд энэ тухайгаа дурсан ярихдаа, “Нэг боломжоо алдана гэдэг дахиад хоёр боломжийн үүдийг нээдэг. Би телевизийн хөтлөгчийн ажилдаа амжилт гаргаж чадаагүй. Би зураг авалт эхлэх үед хэтэрхий их сэтгэл хөдлөлдөө автчихдаг байлаа” хэмээжээ.

2008 тэрээр жилийн 22,000 америк долларын орлоготой байсан бөгөөд өдгөө 275 сая америк долларын орлоготой болжээ.

 

5. Nicki Minaj

© Xavier Collin/Image Press Agency/Mega Agency/East News

Тэрээр өнөөгийн алдар нэрд хүрэхээсээ өмнө маш олон ажлаас халагдаж, ажил гэхээс дургүй нь хүрдэг болсон байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Тэрбээр, “Би 15 удаа халагдаж байсан. Тэр бүрд л надад миний хандлага буруу байна гэсэн шалтгаан хэлдэг байлаа. Бүр Red Lobster сүлжээ ресторанд ажиллаж байхдаа нэг үйлчлүүлэгчээс балаа буцааж авахын тулд хөөж гүйж байсан” хэмээн ярьж байжээ.

 

6. Janelle Monáe

© LCLA/Broadimage/Broad Image/East News

Janelle Monáe нэгэнтээ Office Depot сүлжээ дэлгүүрт ажилладаг байх үедээ өөр 6 охины хамт нийтийн байр түрээслэж амьдардаг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Тухайн үед түүний дарга Janelle Monáe-г дуудаад, “Чиний сайн сайхны төлөө чамайг ажлаас чинь халж байна. Чи одоо хүссэн зүйлээ хийж болно” гэсэн гэдэг. Харин тэр өдгөө тухайн үед өөрийн хүссэн зүйлээ хийх боломжтой болсондоо одоо баяртай байдаг гэжээ.

 

7. Chelsea Handler

© Invision/Invision/East News

Амжилттай жүжигчин, зохиолч, комедиан Chelsea Handler олонд танигдахаасаа өмнө орсон ажил бүрээсээ халагддаг бүтэлгүй нэгэн байсан гэдэг. Тэрбээр нэгэн удаа зөөгч хийдэг байсан тухайгаа, “Нэг удаа би хамтдаа яваа 10 хүнд үйлчилсэн юм. Гэтэл $600-ын үйлчилгээнд $20 гарын мөнгө болгож өгөхөд нь дургүйцэж, би дахин үйлчлэгч хийхгүй хэмээн тэдэнд хэлсэн” хэмээжээ.

 

8. Amy Adams

© PacificCoastNews/BWP Media/East News

Түүнийг сэтгэл татам биш гэх шалтгаанаар телевизийн шоунаас хасч байсан гэвэл та итгэх үү? Тухайн үед тэрээр дахин дэлгэцийн уран бүтээлд гарахгүй, энэ салбар надад зохихгүй бололтой хэмээн бодож байсан гэдэг. Харин өдгөө тэрээр тэдний буруу байсныг баталж дэлхий даяар алдартай жүжигчин болсон билээ.

 

9. Lady Gaga

© Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

Lady Gaga анхны цомгийг нь гаргахын тулд 6 сарыг зарцуулахыг хүсээгүй тул анхны дуу бичлэгийн студиэсээ гарч байжээ. Тэрээр тэдгээр өдрүүдийг амьдралынх нь хамгийн таагүй өдрүүд байсан хэмээн тодотгоод аливаад бууж өгөлгүй шаргуу байх нь энтертайнмент салбарт амжилт гаргах гол хүчин зүйл хэмээжээ.

 

10. Hugh Jackman

© LISA O’CONNOR/AFP/East News

Hugh Jackman-ы анхны ажил 7-Eleven сүлжээ дэлгүүр байсан бөгөөд дэлгүүрийн менежер нь түүнийг үйлчлүүлэгчидтэй хэт их яриад байна гэж халсан гэдэг. Энэ тухай тэрээр, “Магадгүй үйлчлүүлэгчидтэйгээ хэтэрхий их яриа өддөг байсан минь үнэн байх” хэмээсэн байдаг.

Хэдийгээр тэр анхныхаа ажлаас ийнхүү халагдсан ч үүнийгээ туршлага хэмээн харж, мөнгө олж болох олон боломж үргэлж нээлттэй байдаг гэдгийг харуулсан билээ.

Та ажлаасаа халагдаж байсан уу? Хэрэв тийм бол ямар шалтгаанаар халагдаж байсан бэ?

10
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *