Зөвхөн баячууд л худалдаж авч чадах 15 дэвшилтэт технологи

1

Технологи бол зүгээр ч нэг өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг энгийн нэг зүйл биш ээ. Одоо үед технологи бол тансаглалын нэг элемент болсон. Бид та бүхэнд салшгүй нэг элемент нь технологи болсон тансаг зэрэглэлийн зүйлсийг танилцуулж байна.

15. Гэрийн саун Alpha Fuzion

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 1

Уг гэрийн саун олон янзын үйлдэлтэй. Саун бие организмд тийм ч онц шаардлагатай эд биш. Заримдаа эрсдэлтэй байх нь ч бий. Гэхдээ саунд орох таатай байдаг л даа. Энэ саунд чичиргээт массаж, халууны хэмийн тохиргоо, анхилуун үнэрт уур гээд олон төрлийн тохиргоо бий. Энэ төхөөрөмжийн үнэ нь 15,995$.

14. Давхар угаагчтай суултуур Neorest 750H

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 2

Ямар зорилгоор уг бүтээгдэхүүн бүтээгдсэн бэ гэдгийг тайлбарлах нь илүүц бизээ. Уг суултуур бусад суултууруудтай адилгүй ээ. Хэт ягаан туяаны ачаар суултуурны өөрийгөө цэвэрлэх чадвар нь хэд дахин нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн суултуур халаах, үнэр хянах болон таны тав тухыг хангах олон төрлийн функцтэй. Ийм ер бусын суултуур ямар үнэтэй вэ гэж сонирхож байна уу? Ердөө л 10 гаруй мянган доллар гэж зарим нэг баячууд хариулах байсан биз.

13. Hart Audio D&W Aural Pleasure спикер

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 3

Сайн дуу, сайхан аяыг аймшигтай чангаар сонсвол онцгой сэтгэл ханамж авах нь тодорхой. Спикерүүдээс хамгийн сайн нь хэд гэдэг юм бол? Дээр дурьдсан спикер өнгөнөөсөө хамаараад үнэ нь харилцан адилгүй. Алтадсан нь 5 сая долларын үнэтэй. Яг ийм загвартай хүрэл спикерийг 64,000 доллараар худалдаж авч болно.

12. RJ X Super Mario Bros бугуйн цаг

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 4

1980-аад оны дунд үеэс 1990-ээд он хүртэл өргөн дэлгэрсэн Super Mario видео тогтоомыг хүн бүр мэднэ. Супер Мариогийн жинхэнэ фанатуудын хувьд дуулгах мэдээ байна. Юу вэ гэвэл дундаж машины үнэтэй бугуйн цаг худалдаанд гарчээ. Ийм үнээр та дотроо тоглоомны фукцтэй цаг худалдаж авна гэж бодож байна уу? Тэгвэл үгүй ээ, та ердөө л мөөг болон Мариогийн зурагтай энгийн нэг цаг л ийм үнээр авна. Энэ цагийг Супер Марио тоглоомын 30 жилд зориулан гаргасан ба цаг 18,950 долларын үнэтэй.

11. Уралдааны машины загвар

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 5

Машины уралдаанд дуртай юу? Энэ бодит мэт загвар дээр хүчээ сориод үзээрэй. Магадгүй жинхэнэ уралдааныг бодвол энэ хамаагүй аюулгүй байх боловч энэ төхөөрөмж гайхалтай өндөр үнэтэй. 136 кг хүртэлх жинтэй хүмүүс уг тоглоомоор тоглож болох ба хурдаа нэмэх болон тоормозлоход яг л жинхэнэ зам дээр явж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. 185,000 долларын үнэтэй. Ямарав дээ? Хэрвээ та хангалттай баян бол яагаад ийм юм худалдаж авч болохгүй гэж?!

10. Vizio 120″ R-Series зурагт

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 6

Ухаалаг утасны эрин үед ч зурагт моодноос гараагүй хэвээр байна. Орчин үеийн хүгмүүс Mac юмуу PC дээрээ кино болон бусад зүйлийг үзэхийг илүүд үздэг болсон боловч айл бүрт 1-2 зурагт бий. Гэсэн хэдий ч зурагтанд өндөр ач холбогдол өгч сонгодог хүмүүс байсаар байна. Том дэлгэц, өндөр чанар, өнгөний сайн ялгарал, дууны тод дуугаралт гээд бидний нүдийг баясгаж, чихийг баярлуулах зүйл үүнээс илүү юу байна гэж?! Энэ бол мөнгөтэй хүмүүсийн худалдаж авч болох хамгийн сайн зурагтнуудын нэг. 129,999 доллараар…

9. PC MWE Emperor 200 ажлын сандал

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 7

Та 49 мянган долларыг тав тухтай, бусдаас хараат бус ажлын сандалд үрж чадах байсан уу? Та орондоо хэвтэж байгаа юм шиг тухтай мөртлөө үр бүтээлтэй ажиллах болно. Энэ бол таны мөрөөдлийн сандал: мэдрэгчтэй дэлгэц, агаар шүүгч систем, гэрэлтүүлэг тохируулагч, арьсан суудал гэх мэт шаардлагатай бүх зүйл бий. Ийм сандал дээр суугаад ажиллана гэдэг жинхэнэ мөрөөдөл л байх. Бидний хувьд ч мөрөөдөл хэвээрээ үлдэнэ л дээ. Зарим нэгний хувьд харин тийм биш ээ.

8. Leica M Monochrom гэрэл зургийн аппарат

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 8

Инстаграм хамгийн их дэлгэрсэн аппликейшнүүдийн нэг болсон гэдэг нь нууц биш ээ. Инстаграмын тусламжтайгаар та цахим ертөнцөд гайхалтай зургуудыг оруулж болно. Ихэнх хүмүүс таблет, ухаалаг утсаараа зураг авдаг болсон ба гэрэл зургийн аппаратыг тодорхой хүрээний хүмүүс л ашигладаг болсон. Leica M Monochrom (426) бол сонгогдсон хүмүүст зориулсан технологи. 7450 америк долларын үнэтэй уг аппарат зөвхөн хар цагаан зураг авдаг. Бүх хүнд зориулаагүй гэсэн шошготой технологийг бид бүгд ойлгоно л доо. Гэхдээ л хар цагаан зураг ийм үнэтэй байна гэж?

7. iPhone Aero System One-д зориулсан дууны систем болон тавиур

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 9

Орчин үед хүмүүс шинэ ухаалаг утастай болохын тулд хэдэн зуун доллар зарцуулахад бэлэн болжээ. Энэхүү дагалдах хэрэгсэл нь дууны хүчтэй систем бөгөөд дурын чанар бүхий дууны бичлэгийг танд өндөр чанартайгаар хүргэнэ. Нөүтбүүк, CD тоглуулагч, DVD тоглуулагч, ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой. 1100 долларын үнэтэй.

6. Kohler Numi суултуур

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 10

Дахиад л суултуур. Түрүүн өгүүлсэн суултуурыг бодвол энэ суултуур тийм ч үнэтэй биш. Бүрэн автомат ба гар хүрэх шаардлагагүй. Мэдрэгчтэй дэлгэц бүхий удирдлаганы тусламжтайгаар та суултуурыг бүрэн удирдах боломжтой. Суултуур автоматаар нээгдэж, хаагддаг ба өөрөө өөрийгөө цэвэрлэх горимтой. 7000 долларын суултуур, 900 долларын удирдлага тийм ч үнэтэйд тоооцогдохгүй байх л даа (зарим нэгний хувьд).

5. Exo Gauntlet 2.5 бээлий

Яг үнэндээ энэ бол зүгээр л цаг, мөнгөний гарз. Энэ бол таны хүчийг нэмэгдүүлэх механик бээлий. Юунд хэрэгтэй вэ? Өөрийгөө Халк шиг мэдрэхийг хүссэн хүнд зориулагдсан. Энэ бээлийний тусламжтайгаар эд юмсыг нэг кноп дараад л эвдэлж чадна. Инээдтэй л юм. Гэхдээ 5000 доллараар ийм хэрэггүй юм худалдаж авна гэдэг арай л… Арай хямдхан Exo Gauntlet 2.0 гэсэн өмнөх үеийн загварыг 4500 доллараар худалдаж авч болно.

4. Ухаантай үүл

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 11

Энгийн бас гоёмсог. Унтлагын өрөөндөө ийм юмтай болчихвол гоё л байх. Хүн бүрт ийм юм таалагдах албагүй л дээ. Гэхдээ загвар, ерөнхий санаа нь гайхалтай. Зүгээр нэг үүл шиг харагддаг гэрэл биш ээ. Энэ гэрэл аянга цахилгаан шиг дуугардаг бас аянга цахиж байгаа юм шиг харагддаг. Цахилгааны дуу, гэрлийн эффект гээд та яг л жинхэнэ аянга цахилгааны төвд байгаа юм шиг өөрийгөө мэдрэх болно. Нэг л асуулт үлдэж байна. Ийм гэрэл авахын тулд та 3000 доллар төлөх байсан уу?

3. “Лувальо” нөүтбүүк

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 12

Энэ нөүтбүүк Macbook-ээс ч илүү үнэтэй. Энэ нөүтбүүкийг саятнууд л худалдаж авах боломжтой. Учир нь шууд утгаараа энэ нөүтбүүк 1 сая долларын үнэтэй. Уг нөүтбүүк дэлгэц цэвэрлэх систем болон Blue Ray тоглуулагчтай. Гадаргуу нь үнэтэй модоор хийгдсэн ба үнэт чулуунуудаар чимэглэгдсэн. Ийм өндөр үнийх нь ихэнхэд нь дизайнерийн зохион бүтээлтийн үнэ орсон бөгөөд та үнэтэй нөүтбүүкээ саятнуудын клубын найзууддаа гайхуулах боломжтой.

2. Усны моторт завь (холоос удирддаг)

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 13

Уг моторт завь бүрэн удирдлагатай. Удирдлаганы тусламжтайгаар завийг чиглүүлж болно. Завийг жижиг гэж бүү басаарай. Учир нь тэр ердийн моторт завьтай адил хэмжээний хүчтэй. Ийм бат бөх завийг та 17,000 долларар худалдаж авах боломжтой.

1. U-Boat Worx C-Explorer 5 шумбагч онгоц

Зөвхөн баячууд л худалдаж авч чадах дэвшилтэт технологийн 15 бүтээгдэхүүн 14

Энэхүү 5 хүний суудалтай шумбагч онгоц далайн ёроол болон таны дуртай загаснуудыг харах боломж олгоно. Шумбагч онгоц аюулгүй бөгөөд танд хэрэгтэй бүхий л зүйлээр тоноглогдсон. Үнийг нь сонсоход бэлэн үү? Хямд биш шүү дээ! 2,7 сая доллар…

3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/21 at 10:09

    zaawal awna daaaaaaaaaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *