
Тоон технологийн эрин, интернэтийн хурдны өнөө үед хүссэн мэдээллээ олж мэдэх боломжтой болсон. Хэдхэн минутын дотор л амтат бялууны жортой болохоос гадна шинжлэх ухааны гүн мэдлэгийг хүртэл төвөггүй олж мэдэх боломж танд нээлттэй.
Харин өөрт шаардлагатай мэдээллээ шүүж олох нэг том асуудал байна аа. Танд хэдхэн даралтаар өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олж авах аргуудаас хүргэхээр бэлдлээ.
1. Энэ үү, тэр үү
Хайж байгаа мэдээллээ зөв сонссон эсэхдээ бид эргэлздэг. Энэ бол асуудал биш. Тохирох хэд хэдэн хувилбарыг оруулаад дунд нь “I” эсвэл “or” гэж англиар бичээрэй. Үр дүн гараад ирэнгүүт өөрт хэрэгтэйг сонгоно.
2. Адил утгаар нь хайх
Улс үндэстний хэл баялаг. Дунд нь будлих асуудал гаралгүй яах вэ? Хэрвээ та тодорхой нэг сэдвээр мэдээлэл яаралтай олох шаардлагатай болсон бол «~» тэмдэг тавиад хай.
Жишээ нь, “эрүүл ~ хоол”, эрүүл хоолны зарчим, жор, мөн эрүүл хоолтой зоогийн газрыг танд санал болгоно.
3. Сайт доторх хайлт
Сайт дээр нэгэн сонирхолтой нийтлэл олж уншаад хэсэг хугацааны дараа найз нартайгаа хуваалцмаар санагдах эсвэл дахин уншмаар болдог. Ийм нөхцөлд сайт доторх хайлт танд тус болно. Тэгэхээр сайтын хаягийг бичсэний дараа түлхүүр үгээ бичээд хайгаарай.
4. Одны хүч
Бидний ой санамж заримдаа шүүрэн шанага шиг болох үе бий. Энэ үед “*” тус болно. Өөрийн санаж байгаа үг, тооныхоо ард “*” тавиад хайхад та хүссэнээ олж авна.
5. Маш их үг мартсан бол
Та ганцаас илүү үг эсвэл хайж байгаа ишлэлийн талыг санахгүй байгаа бол эхний болон сүүлийн үгийг бичээд дунд нь AROUND гэж бичээрэй. Жишээ нь: “Нэгэнт нас өндөр AROUND мөнхөрдөг”.
6. Цаг хугацааны хүрээ
Тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөн зүйлийг мэдэх шаардлага гардаг. Тэгэхээр тухайн мэдэх гэж буй зүйлийнхээ салбарыг бичээд огнооны ард гурван цэг тавиад хай. Жишээ нь, 1900 … 2000 … онуудад хийгдсэн шинжлэх ухааны нээлтийг мэдэхийг хүсвэл
7. Нэрээр эсвэл илгээмжээр хайлт хийх
Нийтлэлд байгаа түлхүүр үгийг олохыг хүсвэл – «intitle:» гэж бичээд зай авахгүйгээр хайж буй үгээ бич, харин илгээмжийн түлхүүр үгийн хувьд «inurl:» гэж бичнэ.
8. Адил төстэй сайтууд
Та нэг сайтаас хэрэгтэй мэдээлэл аваад адил төстэй сайт олохыг хүсвэл – сайтын хаягийн өмнө «related:» гэж бичээд хайлтаа эхлүүл.
9. Ишлэлийг бүтнээрээ
Хэрвээ та илүү тодорхой мэдээлэл хайж байгаа бол эсвэл яг тэр дарааллаар мэдээлэл хайж байгаа бол хайж байгаа зүйлээ бичээд хашилтаар хаана.
Жишээ нь, та хүзүү болон мөрний өвчнийг эмчлэх талаар нийтлэл хайж байгаа бол “хүзүү”, “мөрний” болон “өвчнийг” гэж дарааллаар бичнэ.
Хэрвээ нэг хашилтад буюу “хүзүү мөрний өвчнийг” гэж цуг бичвэл яг ийм дараалалтай нийтлэлийг л олж гаргана. Энэ мэт дууны үг зэргийг олоход амар болно. Гэхдээ ишлэлийг мэдэж байх тохиолдолд шүү дээ.
10. Хэрэггүй томьёолол
Хайлтаас хэрэггүй томьёоллыг хасахыг хүсвэл урд нь хасах тэмдэг тавихад л хангалттай. Жишээ нь, хэрвээ та ном хайж байгаа, гэхдээ худалдаж авахгүй бол – үнэ томьёоллыг хасаарай.








Зочин
2016/04/18 at 22:07
Bas zurgaar ni haidag. Teriig meddegui ym uu?
dfasdfasdf
2016/04/21 at 15:05
fasdfas
kjcQ
2018/05/03 at 21:04
tzAT
kjcQ'KJEWWS
2018/05/03 at 21:05
tzAT