Целлюлитийн эсрэг үнэтэй бүтээгдэхүүн авах талаар бодсоны ч хэрэггүй. Энэ бодисыг долоо хоног л хэрэглээд үз…

1

Өвөл буцаж байна, тун удахгүй хавар тэгээд зуны халуун өдрүүд ирж амралт эхэлнэ. Нуурын эрэг дээрх амралтыг өөхний хуримтлалаар баллуулахгүйн тулд системтэйгээр шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ.

Британийн гоо сайханч Натали Робинсон целлюлитын эсрэг үр дүнтэй бодисыг эртнээс хэрэглэж иржээ. Тэрээр дэлгүүр, эмийн сангуудаар зарагдаж байгаа үнэтэй бүтээгдэхүүнээс татгалзахыг санал болгож байна.

Целлюлитийн эсрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь зөвхөн гоо сайханд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө. Бас түрийвчин дэх хэдийг ч багасгахгүй шүү.

Та бүхэндээ өгзөг орчмын целлюлит арилгах энгийн аргыг танилцуулахаар бэлдлээ. Айлын гал тогоо болгонд байгаа энгийн орцуудаар жорыг бэлдэнэ.

Өөрөөр хэлбэл зөгийн бал болон сод. Хүнсний сод нь арьсны үхэжсэн эсийг гуужуулж арьсны гүнд хуримтлагдсан тосны бохирдлыг цэвэрлэнэ. Харин зөгийн бал нь арьсанд гүн тэжээл өгч зөөлрүүлнэ.

Гэрийн нөхцөлд целлюлитийг хэрхэн арилгах вэ?

Бэлдсэн зуурмагийг гоёмсог шилэн саванд хийгээрэй, хэрэглэхэд маш таатай мэдрэмж төрдөг юм.

Орц:

  • 2 х.х сод
  • ½ стакан ус
  • 3 дусал өөрийн дуртай эфирийн тос
  • 3 х.х зөгийн бал

Ашиглах арга:

1. Хүнсний содоо устай холино. Шүдний оо шиг зуурмаг эсвэл өтгөн зөөхий шиг болох ёстой.

2. Эфирийн тосоо өөрийн хүсэлдээ тааруулж хийнэ.

3. Шүршүүрт орсны дараа тойрог байдлаар биедээ иллэг хийж түрхэнэ.

4. Содоо сайтар угаагаад зөгийн балаа түрхэнэ. Дээрээс нь хүнсний скочоор ороож болно.

5. Зөгийн балыг 1 цаг байлгаад угаагаарай.

Сод нь эсэд хуримтлагдсан шингэн, хорт бодисыг гадагшлуулж үхэжсэн арьсыг гуужуулахаас гадна целлюлитийг задалдаг. Арьс зөөлөрч торго шиг болно.

Мөн содтой усны арчилгаа маш түгээмэл.

 

Сод болон далайн давстай ванн

Шаардлагатай зүйл:

  • 1,5 стакан хүнсний сод
  • 2 стакан далайн давс
  • 10 дусал цитрусын эфирийн тос

Хэрэглэх арга:

  1. Бүлээн устай саванд дээрх хэмжээгээр содоо хийж уусгана.
  2. Далайн давсаа цитрусын эфирийн тостой өөр саванд холиорой.
  3. Ваннтай усанд бүх орцуудаа хийж хутгана.

Сод болон далайн ургамалтай ванн

Далайн байцаа, замаг зэрэг далайн гаралтай ургамлыг дэлгүүрээс аваарай.

Танд хэрэгтэй зүйл:

  • 150 г нунтаг замаг
  • 1 стакан хүнсний сод
  • 10 дусал цитрусын эфирийн тос

Хэрэглэх арга:

  1. Халуун усандаа зохих хэмжээний замгаа хийж хутгаад дээрээс нь содоо хийнэ.
  2. 15 минут хандалж орхино.
  3. Бэлэн болсон уусмалыг халуун устай ванндаа хийнэ.

Долоо хоногтоо нэг удаа эдгээр арчилгааг хийхэд тун удахгүй үр дүн мэдрэгдэнэ. Үүнээс гадна эрүүл хооллолт, бэлтгэл сургуулилтыг хослуулахаа мартаж болохгүй.

Хэрвээ гоо сайхны арчилгаа танд таалагдсан бол сошиал сувгаар танилууддаа хуваалцаарай.

Та целлюлитээс турах үр дүнтэй өөр арга мэдэх үү?

10
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *