Зурхайн ордуудыг 2018 оны хавар юу хүлээж байна вэ?

2

Загас

2018 оны хавар бол загасны ордод онцгой, аливаа зүйлийг бодох эргэцүүлэх зав үгүй үе билээ. Одоо шаргуу зүтгэж, өөрийн талд адилхан үзэл бодолтой төдийгүй өрсөлдөгч нараа ч татах цаг болж. Эрүүл мэнддээ анхаар, үгүй бол хаврын эхээр ханиад хүрэх бололтой.

Зарим нэг загаснууд өөрийн аж амьдралыг эрчимтэйгээр цэгцэлж эхэлнэ. Зарим нь дургүй ажлаасаа гарч дур хүсэлд нь таарах ажил хайх бол бусад нь амьдрах орон байраа сайжруулж, нэг хэсэг нь харилцаагаа өргөжүүлж, амьдрал зохиож эхэлнэ.

Хонь

Энэ оны 3-р сар хонинд их үр бүтээлтэй сар бололтой ба шинэ юм болгонд амжилт гаргаж болох нь. Хонийг ирээдүйдээ итгэлтэй байхад туслах сэтгэл санааны нөхцөл байдал маш их байх болно. Хавар маш их үйл явдалтай, тод томруун улирал байх учир хонь элдэв бэрхшээлийн тухай бодох ч завгүй өнгөрөх болно.

Хоньтой тоглож, өрсөлдөх хэрэггүй ба тэр хүссэндээ заавал хүрэх хүн. Энэ хавар хонийг янз бүрийн романтик сэтгэл бүхий учрал хүлээж байна. Танд нэг их таалагддаггүй хүн уулзах санал тавьбал бүү татгалзаарай. Хоёр биеэрээ ярилцах үед тэр хүн өөрийгөө нээж таныг оюун ухаан, дотоод ертөнцөөрөө гайхуулж болох юм.

Үхэр

Оддын байрлалаар бол энэ хавар үхэрт маш их хүч, шинэ санаа дүүрэн байх нь. Энэ ордны хүмүүс өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар ч хүч гаргахаас буцахгүй эрч хүчтэй зүтгэх болно. Хавар нь эдгээр ордныхонд өөрийгөө харуулах олон боломж олгох боловч тэр болгон бүгд амар хялбар байхгүй билээ. Энэ удаагийн оддын байрлал нь үхэр өөрийн зорилгодоо хүрэх маш их зүтгэлд нь тус болох ба тэд өөрсдийгөө даван дийлж чадах билээ.

Ихэр

Энэ оны хавар тэдний хувьд хамгийн их амжилттай, үр дүнтэй үеийн нэг байх болно. Аливаа бэрхшээлийг хурдан, амархан туулах ба олон янзын өвөрмөц санаа бий болж, хэрэгжүүлж чадвал маш их үр дүнд хүрч, санхүүгийн хувьд ихээхэн бэхжинэ. Амьдралын бүх л хэсэгт их эрчимтэй болох ба үйл хэрэг нь ч амжилттай байх болно. Мөн энэ ордныхон илүү биеэ даасан, шийдэмгий болох нь. Одоо тэд бусдын санаа бодлыг сонсож, орчин тойрноосоо хамаарах нь эрс багасна. Ихрүүд зорилготой, өөртөө итгэлтэй, зөрүүд болж болох юм. Чухам эдгээр зан чанар нь нийгэмд нэр хүнд олж авахад нь туслах билээ.

Мэлхий

Хавар цагт мэлхийнүүдэд олон шийдэх ёстой асуудал гарч ирэх нь. Таны тэвчээрээс таны зүтгэлийн үр дүн шалтгаалах бололтой. Энэ удаа шийдмэг, хатуу зан чанараа гаргах хэрэгтэй ба үүнгүйгээр та бэрхшээлийг давж чадахгүй. Гэхдээ бүх л зүйл ийм хүнд хүчир биш байх билээ. Магадгүй эхний өдрүүдэд хүнд байх боловч удалгүй та сонирхолдоо хөтлөгдөн бэрхшээлийг даван туулахад амархан болж болно. Шийдсэн бэрхшээл болгоны дараа таны өөртөө итгэх итгэл, хүч чадал тань улам бүр нэмэгдэх болно. Урьд өмнө хүрэхийн аргагүй мэт санагдаж байсан зүйлс одоо амархан зүйл мэт санагдах биз ээ. Бэрхшээлээс бүү ай.

Арслан

Энэ хавар Арслангууд маш үр бүтээлтэй байх нь. Тэдний зорилго, түүндээ хүрэх зүтгэл, мөрөөдлөө биелүүлэх хүсэл нь  олон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь туслах болно. Арслангууд зоригтой хүмүүс учир аливаа бэрхшээл, эрсдэлээс үл айх ба үргэлж шинэ зүйл рүү тэмүүлнэ. Оддын байрлал арсланг том ажилд зүтгүүлэх бололтой. Арсланг нэг газар удаан барихад хэцүү. Түүний тухай яг л Юлий Цезарийн тухай ярьж байгаа мэт байх бөгөөд тэрээр нэг дор хэд хэдэн зүйл зэрэг, чанартай хийдэг байснаараа алдартай билээ. Энэ хавар арслан санаачлага гаргах ба үүний үр дүнд хувь заяаны өөрчлөлт бий болон өөрийнхөө сэтгэл зүрхийг харж явдаг хүндээ илчлэх болно.

Охин

Энэ хавар тэдний хувьд маш тайван, энгийн улирал байх төлөвтэй. Хаврын эхэн сард бүх л дэлхий шинээр сэрэх мэт болж хүнд нөлөөлөн бас сэтгэл санаа, хайр дурлалыг нь сэргээдэг билээ. Гэтэл харин охины сэтгэл санаа хэвийн байж яг л өөрийнхөө тооцоотой, онцгой байдлаа хадгалсан хэвээр байх болно. Гэхдээ та өөрийнхөө амьдралыг хамгийн бага багаар эмхлэн байхад бусад найз нар чинь “би дурлачихлаа, одоо яах вэ “ хэмээн орилж байхад харин та тайвнаар өөрийн амьдралдаа сэтгэл ханамжтай хэвээр.

Жинлүүр

2018 оны хавар энэ ордны хүмүүст их аятай сайхан байхыг оддын байрлал харуулж байна. Жинлүүр энэ үед өөрийн амьдралаа тогтворжуулан, тэнцвэржүүлэх сайхан боломж гарч ирнэ. Хаврын эхэн хэсэгт зөвхөн гэр орондоо төдийгүй ажил, найз нөхөд, танил, бүр бодол санаандаа ч эмх цэгц оруулахыг бодоорой. Эхлээд элдэв сөрөг бодол санаа, хүн, зэрэг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тань саад болох зүйлээс ангижраад дараа нь гэр болон ажил төрөл дээрээ эмх цэгц тогтоогоорой. Бичиг цаасаа цэгцэл, алдаагаа, амжилтаа эргэн дүгнэ, дутуу зүйлээ гүйцээ. Орны даавуугаа солих гэсэн бол соль, шинэ тв авах гэсэн бол цахилгаан барааны дэлгүүр лүү яв. Хуучин, хэрэггүй зүйлээ бүгдийг нь гаргаж хая. Эдгээр хуучин зүйлүүд нь цаашдын хөгжилд саад болж хуучин муу энергийг цуглуулж байна.

Хилэнц

2018 оны хавар хилэнцийн хүнтэй харилцах харьцаанд олон нууцлаг зүйл байх бололтой. Эхлээд биеийн биш сэтгэл зүйн ойртолт нэгдүгээрт байх болно.
Магадгүй өвчтэй, хүнээс хараат, хамгаалалт шаардлагатай хүнээс залхах, зугтах байдал бий болж болно. Хэдийгээр хачин сонсогдох боловч та өөрийн цаг зав, эд хөрөнгө, цалин мөнгөө сайн үйлсийн тулд огт хайрлахгүй зарах болно.

Энэ хавар хилэнцийн онгод орж уран сайхны болон хөгжмийн бүтээл туурвиж болно. Хүний хамгийн эмзэг нарийн утсыг хөндөх чадвартай тань таныг сэтгэл судлаач эсвэл хүний сэтгэлээр тоглогч болгож болох юм.

Нум

Хавар нумынханд зугаа цэнгэлийн олон сайхан боломж олдох тул ажилдаа хамаг анхаарлаа хандуулах хэрэггүй юм. Хуучин найз нартайгаа эргэн холбоогоо сэргээх нь танд ихээхэн баяр баясгалан авчрах болно.

Энэ сард илүү идэвхтэй байж шинэ санал дэвшүүлэн, нөхцөл байдалд өөрийн гэсэн шинжилгээ дүгнэлт хийж түүнийгээ танилцуул. Амжилт олох эрхтэйгээ зоволгүй илэрхийлж чадсан хүнд л аз хийморь туслах билээ. Нумынхан аливаа зүйлийг сайн зохион байгуулж чаддаг, сайн боддог тул амьдралын бүх л хэсэг нь жигд цугтаа урагшлан байдаг билээ. Энэ ордныхонд ингэж тэнцвэртэй байдал бий болно.

Матар

Хамгийн хөдөлмөрч энэ ордныхон бас нэг гавьяа байгуулахад бэлэн байх болно. Хаврын эхний саруудад биеэ барин ухаан зарж, болгоомжтой байх нь чухал. Бэрхшээлийг даван зоригтой урагшлах хэрэгтэй ба амжилт хүлээж байна. Энэ ордныхонд гол анхаарах зүйлийнхээ дэс дарааг сайн бодох хэрэгтэй: хувийн амьдрал уу? ажил уу? Сайхныг шаардлагатай зүйлтэй хослуулж болох нь уу? Эсвэл хоёр зүйлээс нэгийг нь сонгох уу?

Ажил төрлийн оргилдоо хүрч болох ба үүний тулд ажил дээрээ байнга оройтох болно. Гэрт хийх ажил зэргийн тухай ямар ч яриа хөөрөө үгүй бөгөөд та өдрийн 24 цагийн турш “дугуй эргүүлэн дотор нь гүйх хэрэм” адил байж чадахгүй билээ. Цаг дулаарах тусам таны албан тушаал хөөцөлдөгч чанар тань улам бүр тодорч зарим нэгийг золионд гаргахаас буцахгүй болно.

Хумх

Хавар ирэхтэй зэрэгцэн хумхын амьдрал тайван тогтуун болно. Оддын байрлал нь олон чухал асуудлыг шийдэн, гол зүйлээ тодорхойлоход тань тус болохоор байна. Энэ үед хумх дэндүү консерватив, ашигч болж болох юм. Тэд минут болгоныг үнэлж, бүх л цагаа ажилдаа зарж хүний амьдралын баяр жаргал амтлах ямар ч цаг үлдэхгүй. Аль болохоор тэнцвэрийг нь олж амьдралынхаа нөөцийг жигд зарцуулахыг хичээгээрэй. Гэр бүл, хувийн амьдралаа бүү хойш тавь. Таны ойр дотны хүн л таныг дэмжиж, тусалж, хайрлаж, дулаацуулах ба таны олсон мөнгө ингэж чадахгүй биз ээ. Сэтгэл хөдлөлөө бүү барь, түүнийгээ ойр дотныхонтойгоо хуваалцаж баярлаж, хайрлаж амьдралын олон талт жаргалыг эдлээрэй.

16
ГоёГоё
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ванчиг Болор

    Ванчиг Болор

    2018/03/14 at 17:08

    Үхэр

  2. А. Нямсүрэн

    А. Нямсүрэн

    2018/03/14 at 21:57

    Yher

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *