Сэтгэлзүйчид 7 хоногт 2 удаа уулздаг хосуудын харилцаа илүү бат бөх байдаг гэж үзжээ. Үүний учир шалтгаан нь…

3

Та заяаныхаа хосыг олсон юм шиг мэдрэмжийг мэдэрч, түүнтэйгээ бүхий л цаг үед хамт байх нь танд хөөрхөн санагдана. Тэгвэл шинжлэх ухаанд өөр ойлголт байна: 7 хоногт 2 удаа болзох нь хангалттай. Өөрөөр хэлбэл таны зүрхэнд эрвээхэй нисэж байгаа мэт мэдрэмж төрж байсан ч, та завгүй үед энэ нь байж болох шалтгаан юм.

Бид таны хайр дурлалын харилцаан дахь хайрттайгаа уулзах хуваарийг сэтгэлзүйн үүднээс юу гэж тайлбарласан талаар мэдээлэл цуглуулсан бөгөөд илүү бат бөх болон урт хугацааны харилцааг хайртай хүнтэйгээ тогтооход тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Хиймэл холбоо үүсэхээс сэргийлнэ

Scott Carroll, сэтгэл судлаач болон “Don’t Settle: How to Marry the Man You Were Meant For” номын зохиолч, хосууд харилцааны эхлэл хэсэгт 7 хоногт 2 удаа уулзах нь чухал талаар хэлжээ. Түүний хэлж буйгаар, бие биенийгээ ойр ойрхон харах нь сэтгэл зовнил үүсгэх хүчин зүйл болж болзошгүй бөгөөд асуудал бий болох, сайхан харилцааг үгүй хийх эрсдэлтэй гэж үзсэн байна. Та өөрийгөө эрүүл бус харилцаа руу түлхэх, сохроор сэтгэл хөдлөлдөө автсан харилцааг бүтээх магадлалтай ажээ. Болзоонуудын хооронд өөртөө хугацаа өгөх нь шинээр харилцаа үүсгэж буй хүмүүст болж буй нөхцөл байдлыг ухаалгаар харахад тусалдаг гэнэ.

© A Walk To Remember / Warner Bros. Production

 

2. Таны хувийн орон зайг хэвээр үлдээнэ

Профессор, доктор Terri Orbuch гэх эрхмийн “The Early Years of Marriage Project” судалгаанаас харахад нууц асуудалтай хосууд, аз жаргалгүй гэрлэлт эсвэл бие физиологийн хувьд хоорондоо нийцдэггүй хосуудаас илүү өндөр хувьтай салж байгаа гэж үзсэн байна. Хэрэв та урт хугацааны харилцаа хүсэж байгаа бол, хувийн орон зайгаа хадгалж үлдэх нь чухал юм. Харилцаа тогтоосон ч гэсэн та биеэ даасан байдал болон эрх чөлөөгөө хэвээр байлгах ёстой бөгөөд хэн нэгнээс хэтэрхий хараат болох учиргүй ажээ. Ингэхийн тулд бие биенээсээ хэсэг өдөр зайгаа барьж, хэрэгцээгээ тодорхойлж, өөртөө цаг гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь хэн нэгнийг шинээр таньж мэдэх гэж байгаа үед нэн чухал сорилт болдог байна.

© Silver Linings Playbook / IMDb

 

3. Бие биенийгээ илүү сайн таньж мэдэх хугацааг олгоно

Та 7 хоногийн 24 цагийг бүтэн зарцуулж байж, хэн нэгнийг илүү сайн таньж мэдэж, нягт холбоо үүсгэх шаардлагагүй. Удаан хугацаанд таньж мэдэх тусам, жожим цагийг хамтдаа таатай өнгөрүүлнэ гэдгийг санаарай: гарч болох хамгийн эерэг үр дагавар бол та хоёр насан туршдаа хамт байж чадна. Тиймээс уулзаагүй өдрүүддээ харамсаж, ирээдүйдээ санаа зовох хэрэггүй. Сэтгэл судлаач доктор Seth Meyers, бие биедээ өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг харуулснаар сэтгэл шархлуулам салалттай нүүр тулгарах эрсдэл буурч, асуудалд илүү бодитоор хандахад хүргэх бөгөөд энэ бүхэнд цаг хугацаа чухал нөлөө үзүүлнэ гэжээ.

© Vanilla Sky / Paramount Pictures

 

4. Нөхөрлөл бий болгоно

Сэтгэлзүйн үүднээс 2014 онд хийсэн судалгаагаар нэг нэгнийгээ дотнын найзууд гэж хардаг хосууд бие биенээ “хайртай хүн” гэж дүгнэдэг хосуудаас илүү сайн дээр харилцаа үүсгэдэг болохыг баталж харуулсан байна. Хэдийгээр энэ судалгааны үр дүн романтик кино шиг сонсогдохгүй байгаа ч, нэг нэгнийхээ хувийн амьдралд аажим аажмаар орж эхлэх нь урт хугацааны харилцааны үндэс гэж ойлгож болох талтай ажээ. Та онцгой нэгэнтэй учирсан бол, түүнийг удаанаар таньж мэдээрэй. Доктор Seth Meyers: “Шинэ харилцааг хамгаалах хамгийн шилдэг арга зам бол анхаарал болгоомжийг ашиглах, бие биенийгээ ховорхон харах, уулзах явдал юм. Шинэ найзтай болох үедээ хүн, жишээ нь тэр найзтайгаа 7 хоногт хэд хэдэн удаа уулзахыг тэр бүр хүсдэггүй шүү дээ. Тэрэнтэй адилхан шинээр харилцаа үүсгэж буй хосууд ойр ойрхон уулзах шаардлагагүй.” гэж хэлсэн байна.

© Girls / HBO

Та энэ болзох дүрмийн талаар юу гэж бодож байна? Бидэнтэй сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан үзэл бодлоо хуваалцаарай.

6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdenenaran Purewsuren

    Erdenenaran Purewsuren

    2020/01/08 at 17:35

    Haaya neg ajil deer n ochidog emegyei hund uurte n uerhehiig husej ywdag setgelee yaj ilerhiileh we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *