Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна

0

Тэргэнцэртэй хүмүүст тулгардаг бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй. Үүний нэг нь автомашин. Харин удахгүй Нэгдсэн Вант улсад худалдаанд гарах гэж байгаа Kenguru машин энэ асуудлыг шийдвэрлэсэн төгс машин юм. Байгальд ээлтэй, бүрэн НОГООН энэ машин нь тэргэнцэртэй хүмүүс тэргэнцэртэйгээ суугаад машинаа жолоодох боломжтойгоор бүтээгджээ. Хаалганы хувьд машины ар хэсэгт байрласан бөгөөд жолооч тэргэнцэртэйгээ шууд буухад зориулагдсан байна. Мөн жолооны хүрд нь ердийн машиныхтай адилгүй, унадаг дугуйны залуур шиг хийгджээ.

Машин дотор тэргэнцэр харилцан хамааралтай төхөөрөмжөөр аюулгүй байх аж. Kenguru машин нь жингээрээ моторт дугуйн ангилалд багтаж байгаа учир Kenguru-г жолоодогч заавал жолооны үнэмлэх гэлтгүй моторт дугуйн үнэмлэхтэй байхад болох юм байна. Түлхүүр дарагдаж, арын хаалга нээгдэх үед тэргэнцэртэй жолоочийг машинд ороход дэм болох налуу автоматаар бууж ирэх ба түлхүүрийг асаалтын сувагт хийж, хаалга хаагдахтай зэрэгцэн арын налуу өргөгдөн хураагдана. Kenguru нь тэргэнцэр цоожлох байрлалд зөв байрлаж, хаалга гүйцэт хаагдах хүртэл асахгүй байдлаар бүтээгдсэн нь аюулгүй байдлыг хангасан үзүүлэлт болжээ.

Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 1 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 2 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 3 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 4 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 5 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 6 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 7 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 8 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 9 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 10 Тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан цахилгаан машин удахгүй худалдаанд гарна 11

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *