Та өдөрт ямар хэмжээний ус уух ёстой вэ? Өөрийнхөө биеийн жинд тохируулж уугаарай

2

Та өдөрт хэдэн литр ус уух ёстой вэ? Хариулт нь энэхүү нийтлэлийг уншиж байгаа хүн болгонд харилцан адилгүй. Эс болгонд ус хэрэгтэй, эс болгон чанартай ус шаардана. Гэхдээ, танд өөрийгөө хэдий хэр хэмжээний ус уух ёстой юм бол гэсэн бодол төрнө. Таны бие махбодид энэ асуултанд өгөх хариу бэлэн бий, тэр өөрт хэрэгтэй хэмжээгээ сайн мэдэж байгаа. Хамгийн гол нь та өөрийн биеийн жинд анхаарлаа хандуулж эсвэл эрүүл байхын тулд танд хэдий хэр ус хэрэгтэйг бие махбодь өөрөө тодорхойлоод өгнө. Танд шаардлагатай мэдээллийг олж мэдэхийг хүсэж байна уу? Өөрийгөө эрүүл байлгахын тулд уух ёстой усны хэмжээг мэдэхийн хүсэж байгаа бол энэхүү нийтлэлийг уншина уу.

1. Ам цангасан уу эсвэл өлссөн үү?

Хэрвээ таныг илүүдэл жинд хүргээд байгаа калори байгаа бол та магадгүй турах хүсэлдээ автан калори багатай ундаа ууж байгаа болов уу. Гэхдээ энэ тохиолдолд ус илүү үр дүнтэй болохыг танд хэлэх хэрэгтэй байх. Жингээ хасахыг хүсэж байгаа бол ус илүү үр дүн үзүүлнэ, өөрөөр хэлбэл диет ундаанаас илүү инсулинд нөлөө үзүүлдэг байна.

Бидний тархи өлсгөлөн болон ам цангах байдлыг төдийлөн сайн ялгадаггүй. Тархи өдөр тутмын ажилд илүү их анхаарал хандуулж бие махбодид ус шаардлагатай байгаа дохионд төдийлөн анхаарал хандуулахгүй. Энэхүү дүгнэлтийг нэгэн эмч гаргасан гэдэг, тэрээр ундны ус төрөл бүрийн өвчнийг хэрхэн ангааж байгааг судалсан нэгэн – харшлаас эхлээд өөхлөлт хүртэл.

Өөрийн бие махбодийг шингэнээр хэзээ хангасан гэж үзэх вэ? Эс болгон хангалттай шингэн авч байгаа үед буюу тухайн шингэнээр эс болгоноор дамжин шим тэжээл бүрэн хангагдаж байгаа үед бие махбодийг шингэнээр бүрэн хангаж байна гэж үзэж болох ажээ. Бидэнд ус дутагдахад бие махбодийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Өөрөөр хэлбэл  уух усны хэмжээ дутагдах үед “зам”-ыг хааж байгаа мэт.

2. Дасгал сургуулилт хийж байх үед хэдий хэр ус уух ёстой вэ?

Таныг бэлтгэл хийж байхад бодибилдингийн тамирчинд зориулсан онлайн тооцооллууд таны бие махбодид илүү их шингэн шаардлагатай гэж гаргаж ирнэ. Энэ нь ч зөв, яагаад гэвэл та бэлтгэл хийж байхдаа илүү их шингэн алдаж байгаа, үүнийгээ ч нөхөх ёстой. Бэлтгэлийн үед та өөрийн биеийн жинтэй харьцуулахад 75%-ийн унцтай (ounces) тэнцэхүйц шингэн уух ёстой.

3. Бэлтгэл сургуулилт хийгээгүй байхдаа та хэдий хэр хэмжээний ус уух ёстой вэ?

Эрүүл эсийн үйл ажиллагааг дэмжихийн тулд та өдөрт 3.7 л орчим ус уух ёстой. Үүнд дасгал сургуулилт хийж байгаа эсэхээс үл хамааран хэвийн жингээ барихад тусална.

Их шингэн хэрэглэх нь дараах давуу талтай болно:

  • Сэтгэл санаа сэргэнэ
  • Танин мэдэхүйн чадвар нэмэгдэнэ
  • Эрч хүчээр сэлбэнэ
  • Анхаарал сэрэмж нэмэгдүүлнэ
  • Өлсгөлөнгийн мэдрэмж дарна

4. Өөрийн жинд тохируулж ус ууснаар дараах давуу талтай:

  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Хоол боловсруулах системээс гадны биетийг гадагшлуулна
  • Бэлтгэл сургуулилтын дараа булчингийн хэвийн байдлыг дэмжинэ
  • Хоол идэх дуршлыг бууруулна

Анхааруулга. Ямар нэгэн дэглэм баримтлахаас өмнө заавал мэргэжлийн эмчтэй зөвлөнө үү.

8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *