Жоржио Арманигийн 10 зөвлөгөө: Хэрхэн загварлаг байх вэ?

2

Ямар ч эмэгтэйд энэ зөвлөгөө хэрэг болох ба таныг бусдаас онцгой, өвөрмөц байхад тань тус болно.

1. Загварлаг ганган байна гэдэг нь нүдэнд тусах биш харин хүний сэтгэл оюунд үлдэхийг хэлнэ.

2. Загвар болон моодны хоорондох ялгаа нь чанар юм.

3. Хямдхан гутал гэдэг бол муухан хэмнэлт. Хамгийн чухал зүйлдээ бүү хэмнэлт хий. Гутал бол таны хувцасны үндэс юм шүү.

4. Дур булаам харагдах гэдэг бол өөртөө итгэлтэй байхын тухай асуудал юм. Энэ нь таны оюун ухаан биеийн тань нөхцөл байдалтай хослохыг хэлдэг.

5. Орчин үед хүмүүс дахин өвөрмөц чамин байхыг эрмэлздэг болсонд би баярлаж байна. Өвөрмөц чамин байх нь цаг үеийн урсгалд дарагдаагүй, хэзээ ч моодноос үл гарах зүйл бөгөөд та үүнтэй адил хэзээ ч моодноос үл гарах билээ. Би өөрийнхөө амжилтыг чухам энэ философид үнэнч байснаар тайлбарлан ойлгодог. Миний хувьд загвар гэдэг бол илүү чухал зүйл бөгөөд богино хугацааны моодны чиглэлээс илүү том зүйл юм.

6. Хувцас сонгох гэж их цаг зав, хүч зарах шаардлагагүй юм : хамгийн загварлаг хүмүүс өөрийнхөө гадаад байдалд ямар нэг цаг зав зарцуулаагүй мэт харагддаг билээ. Ер нь загварлаг байна гэдэг бол өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр бөгөөд хүн жинхэнэ өөрийнхөөрөө байхад ямар ч зүйл муухай харагдахгүй гэж би боддог.

7. Хар – хар хөх өнгө нь хүнийг илүү гоолиг харагдуулдаг. Та өнгөний энэ хослолыг баримталж чадвал бусад материал болон хэлбэрээр тоглож болно.

8. Гоёл чимэглэлийн туслах зүйлсийн ач холбогдол сүүлийн үед их болж байгаа учир та гутал, бүс, цүнх, зангиа, зэрэгт мөнгө зарахаас бүү ай. Өмсөж байгаа зүйлийнхээ өнгийг санаж түүнд тохирох туслах гоёл авах хэрэгтэй шүү. Ийм үедээ саарал өнгөтэй хослуулан хар, бор хувцас өмсөж болно гэдгийг сана. Цаг бол бас таны худалдаж авч болох хамгийн чухал зүйлийн нэг, эзнийхээ тухай олон зүйлийг хэлж өгдөг эд зүйл.

9. Хурц тод хээгүй, завсрын өнгөтэй материал сонгож байгаарай. Ийм материалыг та удаан хугацаагаар хэрэглэж болно. (моодны хувьд)

10. Мөн сайн сонгож, шилж авсан үнэртэн нь таны бас нэг онцлох дүр төрх юм. Энэ нь таныг өрөөнд ороход хамгийн түрүүнд хүнд таниулах зүйл, таныг өрөөнөөс гарахад хамгийн сүүлд таныг сануулах зүйл юм шүү.

43
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *