
Гарчигнаас нь хараад та гайхаж байж мэднэ, гэхдээ санаа бүү зов, энэ дэглэмийг заавал сансрын хөлөг дээр баримтлах шаардлагагүй. Та маш богино хугацаанд жин хасна: өдөрт бараг л 1 кг гэсэн үг. Нэг ёсондоо таны бие өд шиг хөнгөн санагдана!
Энэ дэглэм 10 хоног үргэлжилнэ, мөн маш өвөрмөц хоолны цэсийг танд санал болгох болно, яагаад гэвэл энэ дэглэмийг зөвхөн сансарт, хүнд хэцүү нөхцөлд сансрын нисгэгч эмэгтэйчүүд баримталдаг. Гэхдээ та урин дулаан цаг ирж байгаа энэ үед гадуур нимгэн хувцас өмсөж, өөртөө итгэлтэй алхахын тулд 10 өдөр зарцуулахад яагаад болохгүй гэж?
Хоолны дэглэмийн зарчим
Сансрын нисгэгчдийн баримталдаг энэхүү хоолны дэглэмийг ихэвчлэн уургаар баялаг хүнс бүрдүүлнэ. Ширхэглэг болон нүүрс усыг хамтад нь хэрэглэнэ, хэрэв эхэндээ хэцүү байвал бага хэмжээтэйгээр хэрэглэхэд тохиромжтой. Өдөрт хоол хүнснээс авах калорийн хэмжээ (дээд тал нь 1000 калори) буурснаар таны биеийн жин багасах юм. Ийм байдлаар жин хасах нь таны булчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.
4 удаагийн хооллолтоос бүрдэх ба үүнд тос бага агуулсан кефирийг дурдаж болно. Дээрээс нь энэхүү дэглэмийн үеэр сахар, давс, олон төрлийн амтлагч болон халуун ногоог ашиглаж болохгүй гэдгийг санаарай.
Сансрын нисгэгчдийн хоолны цэс
1. Өглөөний цай
200 мл кефир + 1 чанасан өндөг
2. Өдрийн цай
300 гр чанасан дан тахианы мах + 500 мл тахиан махны шөл
3. Цайны цаг
Нэг аяга сахар болон сүүгүй ногоон цай
4. Оройн хоол
200 мл кефир + 200 гр тослог багатай бяслаг
Анхаарах зүйлс
Энэхүү хоолны дэглэмийн хувьд, өдөр эсвэл оройн хоолондоо байцааны салат нэмж идэж болно, мөн исгэлэн жимс идэхэд тохиромжтой. Мөн тахианы махны оронд загас жигнэж идэж болно. Гэхдээ та аль болох тахианы мах хэрэглэхийг бодоорой.
Мөн дэглэмийг баримталж байх хугацаандаа витамин болон эрдэс бодис хэрэглэж болно.
Аль болох хүлээцтэй, тэвчээртэй байж, хугацаагаа дуустал нь хоолны дэглэмээ сайтар баримтлаарай. Үр дүн бага багаар мэдрэгдэж эхлэхэд, гадуур алхаж явахыг илүүд үзэж, их хэмжээний ус ууж эхлэх хэрэгтэй (өдөрт 2 литрээс багагүй хэмжээтэй).
Хоолны дэглэмийн 7 дахь өдөр жин хасах үйл явц удаашрах эсвэл бүрмөсөн зогсож болно. Гар, бүсэлхий болон ташаа орчмоор хөндүүрлэж болзошгүй, учир нь энэхүү хоолны дэглэм үр дүнгээ өгч, таны илүүдэл өөх хайлсан гэдгийн илрэл юм.
Маш чухал!
Уургаар баялаг, бага калори бүхий энэхүү хоолны дэглэм кетоацидоз үүсгэж болзошгүй – бодисын солилцоон дахь доголдол. Нэгээс илүү жил ямар нэгэн архаг өвчтэй байгаа бол энэ дэглэмийг баримталж болохгүй. Өөр аргаар жин хасах хэрэгтэйг анхаараарай.
Эргээд хэвийн хооллох үедээ, өтгөн болон ширхэглэг ихтэй хүнснээс калори авах хэрэгтэй. Өмнө нь хэрэглэж байсан зайдас, хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, чипс зэргээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй.
Та энэ дэглэмийг туршиж үзэх үү? Танд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна!








Atartsetseg Jantsanzamir
2019/06/01 at 00:23
Кэфир гэж юу юм болоо ойлгохгүй байнаа
Veronique Dupond
2019/06/01 at 01:03
Keфир yu. Be
Zaya Zayak
2019/06/01 at 01:48
кефир гэж юу юм бэ? мэддэг нь хэлээд огооч
Enkhee Enkhee
2019/06/01 at 07:44
Тараг
тулнаа
2019/06/01 at 16:06
тарагийг оросорр кепир гэдэг
Гэгээ Гэгээ
2019/06/01 at 16:25
1 аяга сахар идэх юмуу ойлгодоггүй ээ? тэгээд кефир гэж юу юм?
Saruul Hishgee
2019/06/01 at 17:07
Kepir gej yu be
Suren Khishigee
2019/06/01 at 17:23
кефир?
Onlyone Mylife
2019/06/01 at 17:37
Tarag
Agi Agi
2019/06/01 at 17:37
Keфир н юү вээ
Ж. Мөнхцэцэг
2019/06/01 at 20:11
Sahargui bolon suugui .
DK Urnaa
2019/06/01 at 20:31
kepir gej yu baidag ve
Dagima Tserendorj
2019/06/01 at 21:32
Sansart nisehgui hun barij bolhuu kkk
Muuluu Janchiv
2019/06/01 at 22:24
?
Bogui Dorj
2019/06/02 at 02:40
Бид бүгд сансарт нисэх гэж байгаа юм шиг хачин юм нийтлээд, зүгээр л тараг хоормог гээд хэлчихсэн бол, хэзээ Гүррагчаа гуай кефир идээд солиороод байсын? Гэдэс дотрыг цэвэрлэхэд турхад гээд эхлээч
Г. Бат-Ундрах
2019/06/02 at 08:01
Haha ?
Chuluun Tsend-Ayush
2019/06/02 at 21:16
Boroo Sainjargal
Алтан Алтан
2019/06/02 at 22:13
Э. Ундраххүслэн
Davaasuren Zulaa
2019/06/02 at 22:44
Munkhundrah Uugii eniig uzeech
Jamba Otgoo
2019/06/03 at 00:03
.