6-р сарын зурхай: Танд болон таны амьдралд ямар зүйлс тохиолдох вэ?

3

Зун цаг айлчлан ирж буй энэ мөчид та бүхэнд 6-р сарын зурхайг хүргэхээр бэлтгэлээ. Та энэ сар юу хийх хэрэгтэй болон ямар зүйлс төлөвлөх ёстойгоо ойлгож, өөртөө болон амьдралдаа юу тохиолдохыг олж мэдэх боломжтой. Одон орон судлаачид зуны эхэн сар болох 6-р сарыг дараах байдлаар таамаглаж байна.

Хонь (03.21-04.19)

Буд гарагийн нөлөөгөөр 06/05-06/19-ны хооронд таны оюун санаа болон харилцаанд чухал өөрчлөлтүүд гарах болно. Таны нөхцөл байдлыг ойлгох, тодорхойлох ур ухаан өмнөхөөсөө илүү хурц байна. Удаан хугацааны турш шийдэгдэж чадахгүй байсан гэр бүлийн асуудалд гарах гарц олдоно.

Таны бодож олсон, дэвшүүлсэн шинэ санаа, санаачилга дэмжигдэх хүртэл тэвчээртэй хүлээ. Хэрэв ингэж чадвал үр дүн нь эрт оройгүй гарах болно. Одоо өрнөж байгаа амьдралдаа анхаар! Өөртөө бага ч болов цаг гаргаж амрах хэрэгтэй. Шинэ танилуудтай учирж мэдэхээр байна. Эрч хүчээ нөхөн сэлбэж чадвал, өмнөө тавьсан зорилгодоо ойрын ирээдүйд хүрэх болно.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Үхэр (04.20-05.20)

Энэ сарын турш Нар болон Буд, Ангараг, Санчир гарагийн нөлөөгөөр та оюун санаагаа цэгцэлж, өөрийн үнэ цэнээ ойлгох гэж хичээх нь. Өөрийнхөө юу хүсэж, бодож байгааг олж мэдэхэд хамгийн тохиромжтой цаг иржээ. Өөрийгөө сориод үз.

Өөртөө эргэлзэж эхлэх нь таны амар амгалан байдал алдагдахад нөлөөлж болзошгүй. Гэхдээ урагшлахын тулд яг одоо л дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй.

Энэ сар таны бүтээн байгуулах эрч хүч хүчтэй байх ба энэ нь бусдын ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлнө. Дэлгүүр хэсэж сонирхолтой ном худалдаж ав. Найзуудтайгаа чат бичиж, тэдэнд өөрийгөө нөхөрлөлийн нэг хэсэг мөн гэдгийг батлах хэрэгтэй. Та магадгүй энэ сар амьдралынхаа сайн найзтай учирч мэдэх юм.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Ихэр (05.21-06.20)

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Ихрүүд ээ! Таны хорвоод мэндэлсэн сар танд адал явдлыг бэлэглэх болно. Энэ сарын турш та мэдрэмж, хүсэл тэмүүлэл болон боломжит зүйлсээр өөрийгөө хүрээлүүлнэ, гэхдээ хэрсүү, гярхай байх хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна. Амьдралынхаа чухал зүйлийн тэнцвэрийг дахин хадгалах болон зүүн тархиа гол төлөв ажиллууж, амжилтад хүрэх боломжтойг санаарай.

Хайрцагнаас бага ч болов давж сэтгэ. Урсгалыг сөрж үз. Үүрэг хариуцлагаас нэг удаа ч болов эмээлгүй зоригтой алхам хийж, аз жаргалтай байхын төлөө цаг зарцуул. Та ажлын карьер болон хайр дурлалын харилцаандаа ямар хүн байхыг хүсэж байна, тэр хүнд хэр их эрх чөлөө хэрэгтэй байна, түүнийгээ өөрөөсөө асууж мэдээрэй. Магадгүй танд нуугдмал авьяас, чадвар байхыг үгүйсгэхгүй юм.

Дэлхий ван гарагийн нөлөөгөөр 06/12-нд таны хайр дурлалын харилцаанд сайхан зүйл тохиолдож мэднэ. Заримдаа хайр сэтгэлд хажуу дахь хүнээ түрүүлж хөдлөхийг хүлээх биш, өөрөө ч бас түрүүлж хөдлөх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Ингэж чадвал таны хайр сэтгэлийн харилцаа аз жаргалаар дүүрэн байх болно. Өөртөө итгэж, бусдад урам зориг харамгүй хайрлаарай. Хариу нь сарын сүүлээр танд эргэж ирнэ.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Мэлхий (06.21-07.22)

Удаан хугацааны турш ямар хүн болохыг хүсэж байсныг чинь од эрхэс анхааралдаа авчээ, Санчир гарагийн нөлөөгөөр энэ сар хүсэл мөрөөдлөө биелүүлж мэднэ. Магадгүй та энэ сар өнгөрсөн жилийн турш хүсээд, биелүүлж чадаагүй мөрөөдлөө бодит амьдрал дээр биелүүлэх болно. Дээрээс нь 06/23-наас эхлэн сарын үлдсэн өдрүүдэд бүтээлч сэтгэхүй чинь идэвхтэй байх нь ээ.

Ямар ч нөхцөлд өөрийгөө хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж байхыг эрхэмлээрэй. Харилцаа, заавар зөвлөгөө эсвэл найруулан бичих чадвар энэ сар тод гэрэлтэх нь. Шинэ найз нөхөдтэй болох, шинэхэн романтик харилцаа эхлүүлж болзошгүй. Өөртөө цаг зав гарга эсвэл хувийн бизнесээ эхлүүлэхэд тохиромжтой цаг гэж хэлэхэд буруудахгүй.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Арслан (07.23-08.22)

Карьераа амжилт руу хөтлөхийн тулд ашигтай бүтээлч сэтгэхүй танд хэрэгтэй байна. Та өөрийн эрч хүч болон авьяас чадвартаа гол анхаарлаа хандуулж, боломж олдох тохиромжтой цагийг хүлээ. Магадгүй та энэ сар алдаж мэдэх ч, энэ нь таны урагшлах хүсэл зоригийг мохоож чадахгүй.

Зорилгоо тодорхойлж чаддаг шигээ оюун бодлоо цэгцэл, бүтээлчээр сэтгэхийн тулд хэн нэгнээс урам зориг ав. Хэрэв та юу хүсэж байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа бол хүсэж буй зүйл чинь таных болох болно. Гэхдээ энэ сар эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Та энэ сар магадгүй өөртөө чамин тансаг эд зүйл худалдаж авч мэдэх юм. Эргэлзэлгүйгээр таалагдаж байгаа зүйлээ худалдаж ав. Хайр дурлалын харилцаандаа баг зүүлгүй, өөрийнхөөрөө байгаарай. Мөн юу ч тохиолдсон ухарч няцах хэрэггүй.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Охин (08.23-09.22)

Бархасбадь гарагийн нөлөөгөөр нар охины ордод төрсөн хүмүүсийг 9-р сар гартал ивээлдээ авах нь ээ. Юу гэсэн үг вэ гэвэл та эрч хүчээр дүүрэн байна. Харин энергиэ хэрэггүй зүйлд бүү зарцуул. Хэтийн төлөвөө тодорхойл. Та хувьд ямар зорилгоо биелүүлэх нь хамгийн чухал вэ, түүнийхээ араас хөөцөлд.

Энэ сар таны хяналтанд байх боломжгүй зүйлсийг орхих хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Юунд хүрэхийг зорьж байна, түүнийгээ сайтар тодорхойлж чадах юм бол гараг ертөнц таны замыг чиглүүлж өгөх болно.

Гэхдээ өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хичээж зүтгэж байна гэх нэрийдлээр хайр дурлалын харилцаагаа үгүй хийх хэрэггүй. Өөрөө өөртөө хэнээс ч илүү их итгэ. Аливаа зүйлд уян хатан бас бодитоор хандах хэрэгтэй. Охины ордод төрөгсөд хэт мэдрэмтгий, эмзэг байдаг. Гэхдээ 6-р сард таны энэ зан чанар хайртай хүн болон найзуудад чинь бага зэрэг төвөгтэй санагдаж мэднэ. Магадгүй танд ч бас төвөгтэй санагдаж болзошгүй.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Жинлүүр (09.23-10.22)

Таныг эрхшээгч Сугар гарагийн нөлөө энэ сард хүчтэй мэдрэгдэнэ. 06/08-нд Сугар гараг Нар руу чиглэх үед таны урам зориг, итгэл үнэмшил урьдынхаасаа илүү нэмэгдэх болно.

Ингэснээр та өмнө нь дэвшүүлж байсан санаагаа дахин гаргаж ирэх эсвэл очиж байсан хуучин газраа дахин хөл тавина гэсэн үг. Аль нь ч байсан бай, та өөртөө асуудал тарихаас аль болох зайлсхийгээрэй.

Энэ сар та оюун санаа биш, дотор хүнтэйгээ багагүй зөрчилдөх нь. 06/09-ний өдрөөс хойш та магадгүй удаан хугацааны турш хайж явсан асуултынхаа хариултыг олж мэднэ. Ямар ч нөхцөлд өөрийнхөө урам зоригийг бүү алдаарай.

Зарим зүйлс таны төсөөлсөн шиг байхгүй. Гэхдээ энэ бүхэн зүгээр. Бурхан заримдаа илүү зүйлийг ирээдүйд бэлдчихсэн байдгийг санаарай. Тэгэхээр урагшилсаар байх хэрэгтэй. Карьерийн хувьд энэ сар өсөлт, уналттай байх нь.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Хилэнц (10.23-11.21)

Энэ сар таны амьдрал яг тойрог шиг байх болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ноцтой асуудлууд гарч ирж болзошгүй. Энергийн өөрчлөлт Хилэнцүүдэд нөлөөлөх нь ээ. Үүнийг ашиглаж өөрийгөө дахин шинэ хүн болгож өөрчлөх болон ингэснээр ямар үр дүн гарч болох талаар нухацтай бодоход тохиромжтой.

Бодол санаа болон бодит байдал хоёр хоорондоо зарим үед ялгаатай байдаг гэдгийг мартаж, энергиэ хий дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Таны өөртөө итгэх итгэл бага зэрэг нэмэгдэнэ. Найзууд чинь таныг амьдралынхаа нэг хэсэг болгохыг хүснэ. Энэ сар таны амьдрал ерөнхийдөө гэрэл гэгээтэй байна. Ажил мэргэжил болон зугаа цэнгэлийн тэнцвэрийг бүү алдагдуул. Хэрэв таны өмнө шинэ боломж, зам нээгдэх юм бол дотор хүнээ сайн сонсож, зөв шийдвэр гаргах нь чухал болохыг анхаарна уу.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Нум (11.22-12.21)

Пөөх! Бархасбадь гараг Нумын ордод төрсөн хүмүүсийн ажил мэргэжил, карьерийг 9-р сар дуустал ивээх нь ээ. Мөн энэ сар мөнгө болон авьяас чадвараар дутагдахгүй. Жилийн эцсээр хэрэгжүүлэх гайхалтай төслүүдийг энэ сард бодож олох болно.

Энэ сар танд оюун санаагаа цэвэрлэх боломжийг олгох ба ингэснээр таны өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Мэдрэмж, хүсэл тэмүүллээ дагах нь зөв боловч зарим үед зөн совингоо сонсох хэрэгтэйг санаарай. Найзууд чинь магадгүй таны урмыг хугалж мэдэхээр байна, гэхдээ танд ямар ч үед урам зориг хайрлах найзууд бас байдгийг мартаж болохгүй. Амралтаар явах эсвэл аялж зугаалах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Матар (12.22-01.19)

Энэ сар таны хайр дурлалын харилцаа улам бэхжиж, хосуудын ирээдүй гэрэлтэнэ.

Гэхдээ та үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тавих ёстой анхаарал халамжаа сулруулж болохгүйг санаарай. Санчир гараг хосуудын харилцааг ивээлдээ авах болно. Хажуу дахь хүнийхээ аз жаргалаас илүү өөрийнхөө аз жаргалтай байгаа эсэхийг эргэн нэг харахад гэмгүй.

Энэ сар та бусад хүмүүсийг гомдоочих вий гэсэн ахархан бодлоосоо бүрмөсөн ангижрах хэрэгтэй. Эс бөгөөс таны энэ бодол нааштай зүйл авчрахгүй. Оронд нь хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстой талаар нухацтай бодолхийл. 06/06-06/19-ний хооронд дархлаа сайжирч, ямар нэгэн өвчин тусахгүй.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Хумх (01.20-02.18)

Энэ сар Хумхууд хүсэл тэмүүлэлдээ автаж, бүтээлч сэтгэхүй нь хэтэрхий идэвхтэй ажиллах бололтой.

Үргэлж шинэ зүйлд татагдаж, төдий чинээ шинэ санаа санаачилга гаргаж байдаг зан чанараа энэ сар ч бас гээх хэрэггүй. Гэхдээ бүх зүйл санаснаар шийдэгдэхгүй гэдгийг бүү мартаарай. Гэр орон, гэр бүлийнхэндээ анхаарал хандуулж, тав тухтай харилцааг үүсгэ. Тэвчээртэй, хөгжиж дэвших хүсэл тэмүүлэлтэй байж чадвал, амьдрал таныг сарын сүүлээр шагнана. Зун романтик харилцаа таныг хүлээж байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Тэр тусмаа хүүхдүүдтэйгаа хамт хөгжилтэй байгаарай.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.

 

Загас (02.19-03.20)

Сарын эхэнд сэтгэл хөдлөл болон карьертай холбоотой бага зэрэг асуудал тулгарч мэднэ. Танд яг энэ цаг мөчид юу хэрэгтэй байгааг сайтар ухамсарлахад төдийлөн буруудахгүй.

Тэмдэглэл хөтөл, бусадтай харилц, өөртөө шударга ханд. Өөрийгөө дахин хуурах хэрэггүй. Хэрэв та зөв амьдарч чадвал, тэнгэр дээрээс чинь унаж ирэхгүй! Гэр бүлийнхэнтэйгээ ойр бай. Урам зориг авч болохуйц найзуудтайгаа уулзахыг од эрхэс зөвлөж байна. Шинэ сонирхолтой зүйлд цаг зарцуул, жишээ нь фитнесээр хичээллэх эсвэл усанд сэлэх гэх мэт.

Getty Images. Design: Michaela Early/SheKnows.
21
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Khurelbaatar Tsend

    Khurelbaatar Tsend

    2019/05/31 at 22:20

    Х. Минжинсор

  2. Nerguitsetseg Enebish

    Nerguitsetseg Enebish

    2019/06/01 at 01:00

    сайхан бухэн биелэлээ олнр гэлэгт итгэлтжй байна од эрхэс минь ивээг

  3. Tsegmed Dembereldalai

    Tsegmed Dembereldalai

    2019/06/01 at 08:50

    Гоё !

  4. Tsegmed Dembereldalai

    Tsegmed Dembereldalai

    2019/06/01 at 08:50

  5. Uyral Angel

    Uyral Angel

    2019/06/01 at 10:43

    Uchral Uchranzit

  6. Munkhbat Rentsen

    Munkhbat Rentsen

    2019/06/01 at 12:30

    ДАЖГҮЙ ШҮҮ!!!

  7. Л. Тунгалаг

    Л. Тунгалаг

    2019/06/01 at 18:30

  8. Ariunaa Shagdar

    Ariunaa Shagdar

    2019/06/01 at 19:51

    Дажгүй гоё б.на

  9. Күншолпан Зайтхан

    Күншолпан Зайтхан

    2019/06/01 at 23:14

    Хакуна Матата chi ch ywj ogohne

  10. Бөхөө Бөхөө

    Бөхөө Бөхөө

    2019/06/01 at 23:23

    Одноо

  11. Monkhoo Ragchaabazar

    Monkhoo Ragchaabazar

    2019/06/02 at 06:07

    Сайн өглөө.
    Та бизнесээ гэрээсээ санхүүжүүлэх хэрэгтэй, машин худалдаж авах, мотоциклийн худалдан авалт хийх, бизнес эрхлэх, хувийн хэрэгцээнийхээ төлөө илүү их эргэлзэж байх хэрэгтэй. Бид 2 хувийн хүүтэй зээлийн 2,000- $ 80,000,000 хувийн кредитийг олгодог.
    Хэрэв та сонирхож байгаа бол түргэн зээл авахаар надтай холбоо бариарай.
    Дэлгэрэнгүй мэдээллийг И-мэйлээр бидэнд хандаарай.

    Манай и-мэйл хаяг: [email protected]
    Манай и-мэйл хаяг: [email protected]

    Чамд сайхан өдөр.

  12. Batsukh Purevjav

    Batsukh Purevjav

    2019/06/02 at 08:16

  13. Maralmaa Uuganbayr

    Maralmaa Uuganbayr

    2019/06/02 at 10:11

    Э. Аминаа ooriinhoo ordiig unshdaa

  14. Baljinnyam Ganhuyag

    Baljinnyam Ganhuyag

    2019/06/02 at 12:11

  15. Б. Элбэгшүр

    Б. Элбэгшүр

    2019/06/02 at 18:22

    Б. Шижирцэцэг

  16. Gantigmaa Batbaatar

    Gantigmaa Batbaatar

    2019/06/02 at 20:23

    М. Сайнзаяа ayq sn bna miniij chi ooriinhiigoo unshda 9 sar hurtel hicheewel nogoodohdoo orj chadah ym shig sanagdchohlaa?❤

  17. Урантөгс С.

    Урантөгс С.

    2019/06/03 at 00:12

    ᠪ. ᠤᠯᠤᠰᠪᠣᠯᠤᠳ

  18. Anun Dariz

    Anun Dariz

    2019/06/03 at 01:45

    Dulguun Narantuya nmg bas uurgooo unshdaa ?