Дэлхийн хамгийн өндөр настай иргэн Гүрж улсад амьдарч байна

0

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн Гүрж улсад амьдарч байна

Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэгдээд байгаа Antisa Khvichava гэгч эмээ энэ сарын 8-ны өдөр 130 насыг зоогложээ. Хойд талаараа манай хойд хөрш ОХУ-тай хиллэдэг Гүрж улсад амьдарч байгаа энэ хүнийг 1880 оны 7-р сарын 8-ны өдөр алс холын уулын тосгонд төрсөн гэдгийг Гүржийн албаны хүмүүс баталж байгаа юм байна. Бага наснаасаа эхлэн ажил хөдөлмөр хийж ирсэн энэ эмээ 45 жилийн өмнөөс буюу 85 настай байх үеэсээ эхлэн нас өндөр болсон учир олон жилийн турш хийсэн цай болон эрдэнэ шиш хураах ажлаа хийхээ больсон гэнэ. Гүржийн баруун хэсэгт орших Samegrelо мужид оршин суудаг Mingrelian хэмээх жижиг ястнуудын ярьдаг mingrelian хэлээр ярих энэ эмээ гүрж хэл сурах гэж сургуульд суралцаж байгаагүй учир нутгийн хэл болох mingrelian хэлнээс өөр хэл мэдэхгүй. Зуун жилийн өмнө түүний төрсний гэрчилгээ хаягдаж алга болсон ч түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийг нь батлах өөр бичиг баримтууд байгаа нь Зөвлөлт засгийн үеийн бүртгэл бүхий хоёр бичиг баримт юм. Өдгөө Кавказын уулсын дунд өөрийн ач, гуч нарын хамт амьдарч байгаа Khvichava эмээгийн 130 насны төрсөн өдрөөр Гүржийн иргэний бүртгэлийн албаныхан болон нутгийн удирдлагууд баяр хүргэхэд тэрээр тэдэнд сагстай амттан болон гүржийн дарс бэлэглэсэн байна. Мөн нутгийн амбан захирагч нь тосгоныхоо хүндэт суугч хэмээн мөнгө илгээсэн бол сэтгүүлчид өндөр настан эмээд том гэгчийн бялуу бэлэглэжээ. Чөлөөлөгч Александр хэмээн алдаршсан Оросын II Александр хааны үед төрсөн Khvichava эмээ 60 настайдаа Mikhail хэмээх хүүтэй болсон нь одоо 70 настай бөгөөд 10 ач, 12 гуч, 6 дөчтэй юм байна. Khvichava гуай анхны гэрлэсэн хүнээсээ хоёр хүүхэд төрүүлсэн байсан ч тэд нь дэлхийн II дайны үед өлсгөлөнгөөр нас барсан харамсалтай түүхтэй ажээ. Одоогоор иргэний бүртгэлийн албаныхан Guinness world Records-д түүний бичиг баримтыг хянуулахаар оролдож байгаа ба наслалт болон наслалтын асуудлыг судалдаг судалгааны багийнхан одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Францын Saint Barthelemy-д оршин суудаг 114 настай Eugenie Blanchard-ыг нэрлээд байгаа ч Khvichava-гийн мэдүүлгийг шалгаж байгаа юм байна.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/07/09 at 23:48

    Whaha 1st gej bichij uzii Uhdeggui yamar aimaar emee ve ;-) ;-) ;-)

  2. Зочин

    2010/07/10 at 00:02

    Ongorsonch gsn Happy birthday.Ih buyantai sn hvn bnadaa ulam urt udaan naslaj udaan jargaarai… :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1: :1:

  3. OSHA

    2010/07/10 at 00:05

    hehe ymaar sonin in 2odrin omno b.day ni bolson bn :)

  4. Зочин

    2010/07/10 at 04:24

    hahah saihan ondor nasalj bain daa emee.

    gehdee uhedgui shulam be ysan. ahhahahaha

  5. turuu_designer

    2010/07/10 at 06:45

    uhdeggui shaar be :-x :-x :-x :-x :-x

  6. Зочин

    2010/07/10 at 07:09

    yamar saihan yum be

  7. jerry-man

    2010/07/10 at 08:43

    paa engej urt naslah yumsan ;-) ;-) ;-) :-o :-o :-o

  8. Dx555

    2010/07/10 at 09:32

    :320:

  9. Batukaaa

    2010/07/10 at 10:37

    odoo gangalttai l bhdaa xaxa naadah chini udku ee :58: :112:

  10. Alert

    2010/07/10 at 12:34

    paah za tegwel bi 150 nasliidaa

  11. Зочин

    2010/07/11 at 11:20

    uhehguu yundaa horogddog bnaa…

  12. mdolgoon

    2010/07/12 at 12:03

    Ha ha 2 iin hoorond hewtriin baij urt nasalj yaadgiin sda hүүhdүүdlee l gai udiishdee.Tegleech ene hudlaa 100 hvrsen bol ikh yum 130 gedeg chine yu gesen vgwee sha sha sda 100 nasalchaad dahiaad 30 jil ch gehshig burhan bishdee. :-( :-D

  13. BupyC

    2010/07/12 at 13:36

    WoW

  14. Зочин

    2010/07/13 at 14:10

    emee urt naslaj udaan jargaarai. :-o :D † † †

  15. urtaka_1208

    2010/07/15 at 14:06

    ene emee udahgui chad hiin ee :112:

  16. gamez

    2010/09/16 at 07:48

    wow shes been living for 3 centuries!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *