
Далайн мөгөөрс, тархи шиг харагдах лайм, аварга том унжсан мөс – эдгээр холбоо үг хэн нэгэнд уран зөгнөл шиг санагдах байх, харин зарим нэг нь байдаг л нэг зүйл гэж хүлээж авах байх. Бидний амьдарч буй дэлхий ертөнц уужим, олон төрөл зүйлийн сонирхолтой биетүүдтэй, тиймээс өдөр болгон биднийг алмайруулах зүйл огтхон ч тасрахгүй.
Интернет хэрэглэгчид өдөр тутмын амьдралдаа олж харсан оньсого шиг үзэгдэл, өөрийн эрхгүй сонирхол татахуйц зүйлсийн гэрэл зургуудыг хуваалцаж байна. Жирийн зүйлээс ч гайхамшгийг олж харж чаддаг хүмүүсийг бид хүндэлдэг учир эдгээр сонирхолтой гэрэл зургуудын хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй.
Уругвайн Пунта-дель-Эсте боомтод юу болж байгааг хар даа?

Би алим тарьдаг, гэхдээ урьд нь хэзээ ч ийм “зөгийн бал” шиг алим харж байсангүй. Энэ бол Японы Фүжи сортын алим

Канадад усны цоргоноос нь урсах ус яг л тослоггүй сүү шиг харагддаг. Яагаад гэвэл ус нь маш их бөмбөлөг агуулдаг юм. Бөмбөлөг гадаргууд гарч ирсний дараа ус тунгалаг болно

Калифорни мужийн Палос-Вердесийн уулзварын гэрлэн дохио. Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохионы товчлууртай төдийгүй морьтой зорчигчид зориулсан товчлуур ч бас бий

Оросын нэгэн алс холын тосгонд байдаг тохижилт

Венецийн хуучны театрт байрладаг супермаркет

Карл Марксын зурагтай гэрлэн дохио, Трир, Герман

Манай найз цахилгаан цахих үед энэ гэрэл зургийг амжиж даржээ (Галфпорт, Миссисипи муж)

Тайванийн зарим нэг дэлгүүрүүд гоймонгоо асгалгүй авч явахад зориулсан ийм торон уут өгдөг

Лиссабоны энэ угаалгын газар угаалгын машины барабаныг гэрлийн бүрхүүл болгон ашиглажээ

Италийн худалдагчид салямиг хэрхэн хадгалах талаар өндөр мэдлэгтэй

Уналгын нохой тээвэрлэх орон нутгийн ачааны машин. Ачигдсан нохойнууд толгойгоо гаргаж болох тусгай нүхтэй (АНУ, Колорадо)

Цомхон номын сантай автобусны зогсоол, Бретани, Франц

Өмнөд Солонгост бялууны хайрцганд нь хутга, чүдэнз, лаа дагалдаж ирдэг. Хутганы бариулд хавсаргасан байдаг юм.

Ньюфаундлендад амьдардаг найз маань энэ зургийг нийтэлжээ. Ийм л хүчтэй цасан шуурга болсон юм гэнэ, одоогоор цахилгаангүй суусан хэвээр гэсэн

Испанид байдаг миний байшингийн дээврээс унжсан 2,5 метрийн урттай мөс

Та ч гэсэн сонирхолтой гэрэл зураг дарсан юм биш биз?







