Угаалгын өрөөнд заавал байх хэрэгтэй 9 зүйл, даанч маш цөөхөн хүн л энэ талаар мэддэг

1

Тав тухтай бас бүхий л шаардлагыг хангасан угаалгын өрөө – ямар ч хүний бахархах зүйл болох биз ээ. Энэ жижигхэн орон зайд өөрт шаардлагатай зүйлийг гар дор бэлэн байлгаад зогсохгүй мөн нүд баясгамаар харагдуулахад нь амаргүй ажил. Орон зайг зөв зүйтэй ашиглахын зэрэгцээ эмх замбараагүй байдлыг бий болгохоос хэрхэн зайлсхийх вэ?

Интернетэд төрөл бүрийн лайфхак болон хэрэгтэй зөвлөгөөнүүд байх бөгөөд эдгээрийг бид гэр орноо тав тухтай болгоход ашигладаг. Өнөөдөр та бүхэндээ угаалгын өрөөг бүхий л талаар өөд нь татахад туслах зөвлөгөөнүүдийг бэлдлээ.

Олон үйлдэлт шкаф-толь

© photographee.eu / depositphotos, © Zhyk1988 / depositphotos

Ялангуяа жижигхэн талбайтай буюу сантиметр бүрийг зөв ашиглахад хүрэх угаалгын өрөөнд маш тохиромжтой. Хоёр талдаа тавиуртай толийг бодвол орон зай бага эзэлнэ. Мөн толины өмнө зогсоод шууд ашигладаг, харанхуй газар хадгалах ёстой гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн тохиромжтой хувилбар.

 

Халаастай ванны хөшиг

© iriana88w / depositphotos, © Homder Store / aliexpress

Ийм халаасанд тавиур дээр замбараагүй овоолж байсан элдэв зүйлээ хийж болно: сам, бие угаагч, үрүүл зэрэг ванны өрөөний эд зүйлс.

 

Хогийн сав

© mumemories / depositphotos

Угаалгын өрөөндөө жижгэвтэр хогийн савтай байхад их амар байдаг, гэхдээ хүмүүс яагаад ч юм энэ санааг тэр болгон хэрэгжүүлээд байдаггүй. Хамгийн гол нь хогийн савыг нүдэнд шууд харагдахааргүй газар тавих хэрэгтэй. Ингээд л чих цэвэрлэсэн хөвөн, нүүрний будгаа арчиж авсан хөвөн, савангийн цаас зэрэг жижиг сажиг зүйлийг өмднийхөө халаасанд хийж эсвэл гэрээр нэг барьж явалгүй шууд л хаяж болно. Тэгээд ч хогийн сав амархан дүүрэхгүй тул тэр болгон суллах хэрэг ч гарахгүй.

 

Поднос

© liudmilachernetska / depositphotos, © liudmilachernetska / depositphotos

Загварлаг бас хэрэглээ ихтэй мөртлөө амархан алга болчих гээд байдаг зүйлүүд угаалгын өрөөнд их: жижигхэн савлагаатай оо энгэсэг, үсний хэрэглэлүүд, төрөл бүрийн савтай зүйлс. Энэ бүгдийг зүгээр л поднос дээр тавьж болно: хэрэглэхэд эвтэйхэн, бас засал чимэглэлийн хувьд 100 оноо нэмнэ.

 

Савангийн өөдөс хадгалах бие угаагч бээлий

Бараг дуусаж байгаа хатуу саванг хаяхад хайран, тиймээс бие угаагч бээлийд хийгээд хадгалаад байж болно. Бээлийг угаалгын өрөөний хаа нэгтээ байх өлгүүрт өлгөчихнө, шүршүүрт орохдоо – бээлийг норгоход л хангалттай. Үнэндээ гэр бүлийн гишүүн болгон өөрийн гэсэн бие угаах бээлийтэй байх ёстойг мартаж болохгүй.

 

Шалны мод тогтоогч

© nadtochiy / depositphotos, © STK Market Store / аliexpress

Минималист зүйл: ямар ч гадаргуун дээр тогтоно, тиймээс ханандаа наагаад байнга хөлд тээглэдэг бас унаж байдаг шалны мод, шүүрээ тогтоогоорой.

 

Сагс

© Drinkins+ / depositphotos, © Africa Studio / shutterstock

Сагснууд янз бүрийн хэмжээтэй байдаг – нүүрний будаг хийх жижигхэнээс эхлээд орон хөнжлийн давуу багтахаар том ч бий. Сүлжмэл сагс хөнгөн, агаарын солилцоо сайн хангадаг тул цэвэрхэн гар нүүрний алчууруудаа хийсэн ч болох юм.

 

Навчин хэлбэртэй савангийн тавиур

© gerasimov / depositphotos, © i found you Store / aliexpress

Савангийн тавиурыг та хаа дуртай газраа байрлуулж болно. Илүүдэл ус нь шууд доошоо урсахаар хийгдсэн тул саван усанд зөөлөрч нялцгар болно гэсэн ойлголт байхгүй, энэ утгаараа тавиур өөрөө ч бага заваарна гэсэн үг. Энэ тавиурыг зөвхөн угаалгын өрөөнд ашиглаад зогсохгүй мөн гал тогоонд ч ашиглах боломжтой – аяга таваг угаадаг порлоноо тавьж үзээрэй.

 

Суултуурын бариул

© ulkan / depositphotos, © CODO Store / aliexpress

Жижигхэн бариулыг суултуур дээр тогтоох тул ариун цэврийн хувьд муухай зүйлд хүрэхгүй гэсэн үг юм. Хэмжээгээр жижигхэн болохоор шууд нүдэнд өртөхгүй, сантехникийн хувьд ч элдэв асуудал үүсгэхгүй. Энэ бариулыг өөрөө ч хийх боломжтой – халбага, цавуу байхад л болно.

Бидний жагсаалтад орсон ямар зүйлийг та угаалгын өрөөндөө ашиглахаар шийдэв?

18
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. boov

    2021/03/10 at 10:07

    wtf

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *