Гэр орноо хэрхэн түймрийн аюулаас хамгаалах вэ: цахилгааны аюулгүй байдлын тухай энгийн дүрэм

2

Гэр орон болон ойр дотныхноо галын аюулаас урьдчилан сэргийлэх аргын тухай.

Урьдчилан сэргийлэх гэдэг бол аль ч нөхцөлд хамгийн чухал зүйл. Таны гэр, зуслан бүгд л янз бүрийн эрсдэлтэй нөхцөлд байх ба галын аюул ч үүнд орно. Тиймээс гэр орон тань галын аюулгүй байдлыг хэр хангаж байгааг мэдэж, түүнийг байх ёстой хэмжээнд байлгах нь тун чухал зүйл юм.

Цахилгаан хэрэгсэл хэрэглэхдээ болгоомжгүй, цахилгаан хэрэгсэл нь гэмтэлтэй зэрэг нь гэр орны галын аюулын хамгийн их дэлгэрсэн шалтгаан юм. Гал түймэр ихэнхдээ цахилгааны богино холболтоос гардаг бөгөөд ийм холболт сүлжээнд бий болсноор гүйдлийн хүч огцом өсөж, гүйдэл гүйх цахилгааны шугам мөн хална. Холболт үүсэх гол нөхцөл нь гэмтсэн, хуучин цахилгааны шугам юм.

Гэр орноо хэрхэн аюулгүй болгох вэ?

1. Цахилгааны шугам, хэрэгслээ шалга

Цахилгаан хэрэгсэл, цахилгааны шугамаа маш анхааралтай шалгах хэрэгтэй. Мэргэжилтэн дуудах нь зөв бөгөөд тэд аюултай газар, хэсгийг амархан олж чадна. Хэрвээ та түрээслэгч бол эзэнтэй нь ярьж эхний сард багтаан бүх гэмтэлтэй зүйлийг солиулах талаар тохирох нь зөв бөгөөд түрээслэх гэрээнээсээ өмнө ингэж чадвал бүр сайн хэрэг.

Хэрэгтэй, яаралтай тусламжийн бүх л утасны дугаар, өрхийн холбоо зэргийг мэдэж ав. Галаас зугтаах дүрмийг тогтоож авч ослын гарц, галын шат хаана байдгийг мэдэж авах хэрэгтэй.

2. Шалгалт хий

Тагт болон бусад газар хадгалагдаж байгаа зүйлдээ шалгалт хийж лак-будаг болон амархан шатах материалаар хийгдсэн эд зүйлс, хуучин хивс, хоосон хайрцаг зэргийг хаях хэрэгтэй.

Хэрвээ хэрэглэдэггүй цахилгаан хэрэгсэл байдаг бол салгаад хураах хэрэгтэй. Цахилгааны утас хоорондоо орооцолдохгүй, хөдлөхгүй байхаар бэхэл. Хүчтэй болон байнгын нугалалтаас болж цахилгааны утасны тусгаарлагч гэмтэж богино холболт үүсэж болох юм. Ийм нөхцөлд шугамаас бенгалийн гал адил оч үсэрч эхэлнэ. Ингэснээр цахилгааны шугам хайлж, гал гарах билээ.

3. Чанартай цахилгаан хэрэгсэл худалдаж ав

Өөрийнхөө аюулгүй байдалд мөнгө хэмнэх гэж бүү оролд. Хэрвээ боломжтой бол цахилгааны самбартаа чанартай автомат унтраалга, хамгаалалтын салгагч, дифавтомат зэргийг суулгаарай. Богино холболт зэрэг сүлжээнд онцгой байдал үүсэх үед эдгээр нь гэр орныг хамгаалах үүрэгтэй юм.

“Эдгээр цахилгаан хэрэгслээ худалдаж авахдаа энэ нь таны цахилгааны сүлжээнд хэрхэн таарч байгаа, үйлдвэрлэгч нь цаг хугацааны туршид шалгагдсан, бүтээгдэхүүндээ баталгаа өгдөг байх нь чухал.”

Гэвч эдгээр хэрэгсэл нь үе үе гарах оч хаялт, түр богино холболт зэргийг ялгахгүй байж болох юм. Гэтэл эдгээр нь гал түймэр гаргаж болох билээ. Ийм нөхцөлд эдгээрээс сэргийлэх хэрэгсэл суулгах хэрэгтэй. Ийм хэрэгслийг унтлагын өрөө болон хүүхдийн өрөөнд суулгах нь зөв байдаг.

Мөн барилгын материалын шатах чанарт анхаарал хандуулах ба дулаалагч нь (жишээ нь шилэн хөвөн) галын эсрэг шинж чанартай байх хэрэгтэй.

4. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц

Хэрвээ танд индүү юм уу ус буцалгагч тань их хуучирсан санагдвал аз туршилгүй дор нь шинээр солих хэрэгтэй. Цахилгааны тусгаарлагч хэрэгсэлтэйгээ хамт хуучрах учир амархан оч хаяж, сүлжээний хэвийн байдлыг алдагдуулж гал гаргах аюултай.

Залгуураас цахилгаан хэрэгслээ салгаж байх хэрэгтэй ба цахилгааны утаснаас биш харин сэрээний бариулаас барьж салгах хэрэгтэй. Ингэснээр та тусгаарлагчийг хамгаалж байгаа хэрэг юм.

5. Хэт их хэрэглээнээс зайлсхий

Нэг дор хэд хэдэн хүчтэй цахилгаан хэрэгсэл ажиллуулах нь дэмий зүйл. Та нэгэн зэрэг компьютер, угаалгын машин, ус буцалгагч, зурагт, индүү зэргийг залгасан бол цахилгааны сүлжээ ачааллаа даахгүй болж болно. Сайнаар бодоход автомат салгагч салгах бөгөөд муугаар бодоход түймэр гарах болно.

“Жижиг цахилгаан хэрэгсэлд мөнгө хэмнэх гэж бүү оролд. Жишээ нь янз бүрийн гажетуудыг цэнэглэх хэрэгсэл гэх мэт.”

Хямдхан хэрэгслүүд нь чанаргүй учир амархан гэмтэж богино холболт үүсгэх аюултай. Цахилгаан хэмнэлт нь өндөр (А+++, А++, А+, А) хэрэгсэл худалдаж ав. Энэ нь танд зөвхөн цахилгааны төлбөр дээр хэмнэлт гаргах төдийгүй цахилгаан сүлжээнд ч бага ачаалал өгөх билээ.

6. Угаалгын өрөөнөөс цахилгаан хэрэгслүүдийг зайлуул

Цахилгаан хэрэгсэл угаалгын өрөөнөөс хол байх нь дээр. Тэнд та таблет болон бусад гажетгүй байж болно. Хэрвээ үсний сэнс, үс ороогч зэрэг цахилгаан хэрэгсэл хэрэглэх бол маш анхааралтай бай.

Угаалгын машинаа хэрэглэж дуусаад тогноос аль болох салгаж байх нь зөв юм шүү. Түүнээс гадна угаалгын өрөөнд тусдаа автомат унтраагч, дифавтомат зэргийг заавал суулгаарай.

7. Урьдчилан сэргийлэх талаар үргэлж санаж бай

Гал унтраагч худалдаж ав. Мөн залгуур болон цахилгаан хэрэгсэл нь бүрэн бүтэн байгаа, цахилгаан шугам, тусгаарлагч хэвийн байгаа эсэхэд анхаарч байх хэрэгтэй.

 

Хэрвээ та хүүхэдтэй бол яах вэ?

1. Аюулгүйн дүрмийг тайлбарлаж өг

Хэрвээ хүүхэд тань цахилгааны аюулгүй байдлын тухай анхны ойлголтыг ойлгохоор болсон бол цахилгааны утсыг оролдож болохгүй, залгуурын нүхэнд хуруу болон өөр янз бүрийн зүйл хийж болохгүй зэргийг хэлж өгөх хэрэгтэй. Мөн цахилгааны аюулын тухай ойлгомжтой байдлаар тайлбарлах гээд үз.

2. Залгуураа нуу

Жижиг хүүхэд тогонд цохиулах аюулаас болгоомжлон бүх залгууртаа хаалт хийх юм уу эсвэл тусгай тагтай залгуур тавих хэрэгтэй. Ийм залгуур одоо элбэг болсон.

3. Жаахан хүүхдүүдийг анзаарч бай

Жижиг хүүхдүүд гар хүрч болох бүх л зүйлийг оролдох гэдэг. Тиймээс цахилгаан хэрэгсэл, гажетаа хэрэглэж дуусаад байнга салгаж байх хэрэгтэй ба эдгээрийг ашиглаж байх үедээ хүүхэд хүрэхгүй газар тавих нь зөв.

4. Хүүхдийн өрөөнөөс илүү зүйл болгоныг гарга

Тавилга болон цахилгаан хэрэгслийг аль болох цөөхөн болго. Хүүхдийн өрөөний бүх л залгуур тагтай, хаалттай байх ёстой бөгөөд шалнаас хангалттай өндөрт байрлана.

Ширээний чийдэн, гоёлын гэрэл, янз бүрийн зугаа цэнгэлийн цахилгаан хэрэгсэл нь аюулгүй эсэхийг худалдаж авахаасаа өмнө шалгаж бай. Тэдгээрийг асаалттайгаар нь удаан орхиж болохгүй ба эсвэл зөвхөн өөрөө байх үедээ л хэрэглэж бай.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *