2012 оны Детройтын авто шоуны шилдэг машинууд [17 зураг]

0

2012 оны Детройтын авто шоуны шилдэг машинууд [17 зураг]


Бүтэн зууны түүхтэй Умард Америкийн олон улсын авто шоу буюу Детройтын авто шоу нэрээрээ алдартай авто шоуны энэ жилийн арга ажиллагаа 2012 оны 1-р сарын 9-нөөс 22-ны хооронд Америкийн автомашины нийслэл гэгддэг Детройт хотод болж өнгөрчээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, алдартай авто шоунуудын нэг учир тус авто шоунд манай гаригийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд алгасалгүй оролцож, өөрсдийн хамгийн шилдэг, шинэлэг загваруудаа дэлгэн харуулж, олон нийтэд толилуулдаг уламжлалтай.Эхний хэд хоног зөвхөн мэргэжилтнүүд болон хэвлэлийнхэнд зориулж үүд хаалгаа нээсэн тус шоу 1-р сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй болсон Детройтын авто шоуны хамгийн шилдэгт тооцогдсон машинуудыг үзэгч та бүхэнд танилцуулж байгааг маань хүлээн авна уу.

VW E Bugster Concept
Volkswagen брэндийн зүгээс танилцуулсан энэхүү машин одоогоор туршилтын шатандаа байгаа хэдий ч 114 морины хүчтэй цахилгаан мотор болон лити-ион батерейгаар тоноглогдсон гэдгээрээ Beetle-ийн фенүүдийн сэтгэлийг урхидан татаж байгаа юм.

Audi Q3 Vail Concept
Үйлдвэрлэгчдийнх нь хэлж байгаагаар уулчдад төгс тохирох энэ машин 2,5 литрийн таван цилиндр бүхий хөдөлгүүртэй учир Скандинавын орнуудад зориулагдсан гэр бүлийн гайхалтай машин байж чадна гэнэ.

Ford Fusion
Ford Fusion-ы энгийн л загвар мэт харагдаж байгаа ч энэ машин ирсэн зочдын анхаарлыг татахуйц машин байж чадсан юм. Адил түвшний суудлын машинуудтай өрсөлдөж чадах уг машин Америкт 10,000 доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Fusion энэ удаад олон тооны хүч дамжуулах эд ангиуд, холимог системийн программчилсан хяналт зэргээр тоноглогдсон байна.

Dodge Dart
Энэхүү шоуны хамгийн шилдэг машины нэгээр нэрлэгдсэн энэ жижигхэн машиныг мэргэжилтнүүд Chrysler-ын нэр хүндийг өсгөхөд тусална гэж үзэж байгаа юм.

Maserati Kubang 2014
Хямралын дараах машины биелэл болсон энэ загвар болох Maserati Kubang 2014 машин нь Porsche Cayenne-д өгч байгаа хариу болжээ.

BMW i8
Зөвхөн загвар дизайн, онцлог шинж чанарын үзүүлэлт зэргээрээ төдийгүй бусад бүхий л зүйлсээрээ үнэхээр анхаарал татахуйц машин болж чадсан байна. Хийн болон цахилгаан холимог хөдөлгүүртэй учир батерейны цэнэгийн хэмжээ болон нөхцөл байдлаас хамаарч цэвэр цахилгаан зарцуулж явах эсвэл дотоод шаталтат хөдөлгүүр бүхий цахилгаан моторыг хослуулан явах аль аль боломжийг агуулжээ. 100 км-т ердөө 2,7 литр шатахуун хэрэглэж, 100 км/цагийн хурдыг 5 секунд хүрэхгүй хугацаанд авах чадалтай ажээ. Маш хөнгөн материалаар хийгдсэн нэвт харагддаг хаалга нь дөрвөн суудлыг бүхэлд нь харуулдаг байдлаар бүтээгдсэн BMW i8 машин 2013 онд худалдаанд гарах юм байна.

BMW i3
BMW i8-ын дүү BMW i3 машин нь бүхэлдээ цахилгаан машин бөгөөд хотод унахад зориулагджээ. Nissan Leaf-ээс бараг 20 хувиар хөнгөн жинтэй энэ машины цахилгаан мотор нь ар талдаа байрлажээ. Лити-ион батерейг бүрэн цэнэглэснээр 160 орчим км зайг хангалттай туулах i3 загвар ирэх жил худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа юм.

Acura NSX Concept
Японы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Acura-гаас гаргасан энэхүү холимог хөдөлгүүрт концепци машин төв хэсэгтээ V6 хөдөлгүүртэй мөн гурван цахилгаан мотортой. Үйлдвэрлэгчид гурван жилийн дотор багтаж худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ.

Cadillac ATS
Энэ авсаархан Cadillac нь жолоодоход туйлын тав тухтай байхаар зохион бүтээгджээ.

Mercedes-Benz SL
2013 онд Mercedes өөрийн 1954 оноос хойш үйлдвэрлэж байгаа Mercedes-Benz SL ангиллын машинаа дахин зохион бүтээхээр төлөвлөжээ. Шинэ загвар нь хөнгөнцагаанаар бүтээгдсэн учир илүү хөнгөн болж өгсөн байна.

Porsche 911 Cabriolet
Mercedes SL-тэй адилаар 911 Cabriolet машины дахин зохион бүтээгдсэн хувилбар болох энэхүү хоёр хаалгатай том спорт машин ирэх хавраас худалдаанд гарах юм.

Hyundai Veloster Turbo
Hyundai компани хоёр хаалгатай, спорт машин Genesis болон Veloster комби суудлын машиныхаа хоёр хувилбарыг танилцуулсны Veloster машин нь 1,6 литрийн дөрвөн цилиндртэй, турбо хөдөлгүүр нь 201 морины хүчийг гаргадаг ба 138 морины хүчтэй ердийн Veloster-той харьцуулшгүй болжээ.

Lexus LF-LC
Холимог хөдөлгүүртэй Lexus LF-LC концепци машин нь загварын хувьд маш гайхалтай болжээ. Гэхдээ худалдаанд гарах хүртэл хэдэн жил хүлээх хэрэгтэй.

Lincoln MKZ
Lincoln хэлэхдээ MKZ концепцийг энэ жил худалдаанд гаргана гэсэн бөгөөд Ford компаний цаашдын хөгжилд түлхэц өгөх болно гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/01/24 at 12:24

    Eoooooo Burhan mine gej Urlagiin buteel bndaa 1st

  2. orgil_s

    2012/01/24 at 12:51

    lancer evoX тэй төстэй гэрэлнүүд

  3. Зочин

    2012/01/24 at 13:06

    xopom cs server yatsiin be

  4. enkule_fires

    2012/01/24 at 13:20

    oooooooooooooooooooooooooooooooooooooo nice ain

  5. Зочин

    2012/01/24 at 14:04

    bmw yamar tasartsiin be iim mashin unahiin tuld mongoloos yavah l heregtei bolhono dee

  6. erxem_0505

    2012/01/24 at 14:14

    jigvvrten!!!!

  7. Зочин

    2012/01/24 at 15:01

    Gaihaltai yumaa heden jiliin daragas ter Bmw-g unaj uznee

  8. nickhun

    2012/01/24 at 15:18

    Gaihaltai ter BMW l goe yum bn 2013 Hyundai Veloster Turbo city hunter deer gardag car tei jilhen yum bn

  9. nickhun

    2012/01/24 at 15:19

    [quote]Eoooooo Burhan mine gej Urlagiin buteel bndaa 1st[/quote]
    xaxaxaxaxa

  10. nickhun

    2012/01/24 at 15:19

    [quote]lancer evoX тэй төстэй гэрэлнүүд[/quote]
    Hahahahaha

  11. nickhun

    2012/01/24 at 15:20

    [quote]xopom cs server yatsiin be[/quote]
    Zasvartai bga

  12. nickhun

    2012/01/24 at 15:20

    [quote]oooooooooooooooooooooooooooooooooooooo nice ain[/quote]
    Heheheheh chamaas udeesees 1 una gvl chi ali iin unah we

  13. nickhun

    2012/01/24 at 15:21

    [quote]bmw yamar tasartsiin be iim mashin unahiin tuld mongoloos yavah l heregtei bolhono dee[/quote]
    Heheheh tgh bhoo tghde ene chine bielegdeshgui daalgavar 4 deer gardag mashin bnshde

  14. nickhun

    2012/01/24 at 15:22

    [quote]jigvvrten!!!![/quote]
    mmmmmmmmmmmmmmmmmmmm

  15. nickhun

    2012/01/24 at 15:23

    [quote]Gaihaltai yumaa heden jiliin daragas ter Bmw-g unaj uznee[/quote]
    Hehehehhe barag l usreed 10 jil boloh bh gj bodoj bn manai mongold ugaasaa orj chadkQ shde

  16. jerry-man

    2012/01/24 at 18:19

    ёстой гоё шаминууд байна шдээ

  17. TheLibertines

    2012/01/24 at 19:53

    ЛАЙК

  18. EnKvSH8

    2012/01/24 at 23:08

    BMW i8 n Mission Imposible 4 dr n gardag mun bh shig bna goyo yum

  19. Tigerman

    2012/01/26 at 09:30

    100 d 2.7 tulsh hereglene gdeg chin saihan yuma.. mongold iim torliin mashin heregtei l bn daa.

  20. montekristo_gun

    2012/01/28 at 23:44

    nice

  21. Зочин

    2012/02/12 at 17:05

    “Төгс Хурц Консалтинг”ХХК нь: хяналтын камер, цаг бүртгэлийн систем,гал, хулгайн дохиолол, домофон систем, компьютерийн сүлжээ зохион байгуулах, тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралтыг мэргэжлийн өндөр түвшинд дадлага туршлагатай инженер техникийн ажилтнууд хийж гүйцэтгэдэг.
    Манай компани сүүлийн үеийн дэвшилтэт технологитой тоон бичлэгийн систем, хяналтын камер болон бусад дагалдах төхөөрөмжийг хурдан шуурхай,1 жилийн баталгаа өгч, хямд үнээр нийлүүлж байна.
    Төрөл:
    – Дотор, гадна зориулалттай
    – Өдөр, шөнө харах
    – Анологи камер
    – хагас дугуй
    – Татдаг, зүүмтэй
    – Эргэдэг
    – Нууц камер
    – Кассын камер
    – DVR бичлэгийн карт
    – DVR бичлэгийн төхөөрөмж
    – IP сүлжээний камер
    Камерын хяналтын системийг ашигласнаар танд дараах боломжуудыг олгоно:
    • Ажиллагсдынхаа болон ажлын байрныхаа аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадна
    • Дотоод хяналтыг бүрдүүлснээр менежментээ сайжруулах боломжтой
    • Дотоод сүлжээ, интернэт холболтыг ашиглан дурын газраас үйл ажиллагаагаа удирдах боломжтой
    • Үйл явдлыг баримтжуулах болно. Таньд амжилт хүсье
    Утас:96616861, 88066861, 99962036, 95606060

  22. Зочин

    2012/02/16 at 21:15

    minii tsugluulgiin hagas ni etr goy mashinuud bnoo

  23. miigaa1191

    2012/03/11 at 21:53

    .

    [ Зассан: miigaa1191 , өдөр 2012/3/11 21:55 ]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *