Япончууд түүхэн дурсгалт барилга байгууламж, уламжлалт өв соёлоо хаяж гээлгүй орчин цагийн хэв маягтай төгс хослуулан хадгалж чадсан 16 гайхалтай жишээ

0

Дэлхийн олон улс орнуудад даяаршил эрчимтэй явагдаж, орчин үеийн хэв маяг хүч түрэн орж ирсэн ч өндөр хөгжилтэй гэгдэх Япон орон өнөөг хүртэл уламжлалт хэв маягаа орхин гээлгүй, хадгалсаар яваа ажээ. Тэдний хувьд хөрөнгө мөнгөнөөс илүүтэйгээр өв соёл, үүх түүхээрээ бахархдаг тул өвөг дээдсээс уламжилж нутагшиж ирсэн газар орноо мөнгөөр худалдахыг огтхон ч хүсдэггүй байна. Манай сайт уншигч танд орчин цагийн Япон оронд эртний хэв маяг бүхий хуучны барилгууд хэрхэн орчин цагтай уусч, төгс зохицол үүсгэж байгааг харуулсан гэрэл зургийн цомгийг хүргэж байна.

1. 1877 онд үүд хаалгаа нээж байсан Футаба сүшиний газар өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн энэхүү барилга нь 1950-аад онд баригджээ.

© japanpropertycentral / Instagram

 

2. Тораномон дүүргээс Atago Green Hills цамхагийг ажихуй.

© japanpropertycentral / Instagram

 

3. Токио цамхагийн наана харагдах хуучны нэгэн байшин.

© japanpropertycentral / Instagram

 

4. Энэ бяцхан дэлгүүр 1921 оноос хойш захиалгын цамц хийж зарж байгаа ажээ.

© japanpropertycentral / Instagram

Байшингийн дээр дэлгүүрийг үндэслэгчийн дүрийг мөнхөлжээ.

 

5. Канда дүүрэг дэх хуучны нэгэн дэлгүүр хэдэн жилийн өмнө засвар хийж өнгө төрхөө сэргээжээ.

© japanpropertycentral / Instagram

 

6. Токио хотын Учиканда дахь хуучны нэгэн дэлгүүр.

© japanpropertycentral / Instagram

 

7. Ягура цамхагийг санагдуулам хуш модон ханатай, зүлгээр хучигдсан суурь бүхий цайны асар.

© japanpropertycentral / Instagram

Цамхагийн дээврийг хуш модоор нэмж хийсэн бөгөөд цайны асар луу гарахын тулд арын хаалгаар орж, шатаар дээш авирч байж гардаг ажээ.

 

8. Мөлхөө ургамлаар хучигдсан Британи хэв маяг бүхий ресторан.

© japanpropertycentral / Instagram

Өдгөө энэхүү ресторан нүүж суурьшсан бөгөөд өнгө төрхөө өмнөхийн адил хадгалж, мөлхөө ургамал ургуулсан байгаа аж.

 

9. Toranomon Hills-ээс уруудах замд байх нэгэн хуучны байшин.

© japanpropertycentral / Instagram

 

10. Кремтэй чихрээрээ алдартай энэ кофены мухлаг үүд хаалгаа нээгээд 50 жил болжээ.

© japanpropertycentral / Instagram

 

11. 1973 онд нээлтээ хийж байсан цайз хэлбэрийн буудал.

© japanpropertycentral / Instagram

Энэхүү буудал нь 1989 онд хаалгаа барьсан ч сүлжээ буудлын бизнес эрхлэдэг Секитэй Групп худалдан авч, 2007 онд ахин нээж байжээ. Энэхүү буудал нь хөл хөдөлгөөн ихтэй улиралд сардаа 40 сая йенийн ашигтай ажилладаг аж.

 

12. Дaйны дараа байгуулагдсан Итали цайны газар.

© japanpropertycentral / Instagram

 

13. Бизнес эрхлэгч Ясуда Яойчигийн гэгээн дурсгалд зориулан 1968 онд баригдсан Ясуяо барилга.

© japanpropertycentral / Instagram

 

14. 1923 оны Их Кантогийн газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн хүмүүсийн гараар баригдсан барилга.

© japanpropertycentral / Instagram

Энэхүү барилга нь хүнсний ногоо, жимсний худалдаа хийхэд зориулагдан баригдсан бөгөөд цонх багатай байгаа нь тухайн үед мөрдөгдөж байсан галын аюулгүй байдлын журамтай холбоотой ажээ.

 

15. 2 өөр зууныг илтгэх хөрш зэргэлдээ хоёр байшин.

© japanpropertycentral / Instagram

 

16. 2017 онд дарсан энэхүү зурагт хуучны нэгэн рамен гоймонгийн газар дүрслэгдэн үлджээ. Энэхүү барилгыг саяхан буулгаж, дахин төлөвлөлтөд оруулжээ.

© japanpropertycentral / Instagram

Та цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж яваа боловч өв соёлоо дээдэлж, хадгалж үлдэхийг эрмэлзэж байгаа орнуудаар аялаж байсан уу?

2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *