Хуурай арьс арчлах хамгийн үр дүнтэй 5 шилдэг арга

1

Хуурай арьс арчлах үр дүнтэйгээс гадна маш энгийн зөвлөгөөнүүдийг бэлдлээ.

 

1. Халуун шүршүүрт бүү ороорой

Халуун шүршүүрт орох дургүй хүн гэж байхгүй. Удаан хугацаанд халуун шүршүүрт байнга ороод байвал арьсны бүтцэд сөргөөр нөлөөлдөг, жишээ нь арьс хуурайшиж илүү эмзэг болдог байна.

Үүнээс зайлсхийхийн тулд бүлээн эсвэл хүйтэвтэр шүршүүрт орно, бас шүршүүр доор зогсох хугацаагаа ч богиносго. Арьс уснаас болж үрчлээтэх ёсгүйг анхаараарай. Энэ тохиолдолд та арьсаа хуурайшихаас хамгаалж чадна.

Халуун шүршүүр арьсны өвчнийг сэдрээдэг, жишээ нь экзем. Эрүүл арьстай хүн ч гэсэн халуун шүршүүрт удаан ороход арьс нь загатнаж таагүй мэдрэмж төрдөг байна.

 

2. Сүү, зөгийн бал хэрэглээрэй

Арьс арчилгаанд эдгээр бүтээгдэхүүнийг тус тусад нь хэрэглэдэг. Гэхдээ хослуулж хэрэглэхэд илүү чийгшүүлэх үйлчилгээтэй.

Мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсыг хамгаалдаг. Зөгийн бал нь чөлөөт радикалтай тэмцэж арьсны хөгшрөлтийг удаашруулдаг.

Хэрвээ таны арьс хуурайшиж загатнаад байвал зөгийн бал, сүүтэй цэвэрлэх бодис ашиглаарай. Үүний тулд цэвэр тараг, зөгийн балыг 1:1 харьцаагаар хольж нүүрэндээ иллэг хийж түрхэнэ.

Энэ орцоор нүүрэндээ маск тавьж болно. Зуурмагийг нүүрэндээ түрхэж 15 минут байлгаад усаар угааж цэвэрлэнэ. Энэ маск арьсыг гүн чийгшүүлдэг.

 

3. Овьёостой ваннд ороорой

Овьёостой ванн нь арьсыг эрүүлжүүлж гоёмсог болгодог. Овьёос нь арьсны чийгшлийг тэнцвэржүүлж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

1-2 стакан хуурай овьёосыг нунтаглаад устай ванндаа хийж сайтар холино. Илүү үр дүнтэй байлгахыг хүсвэл хэдэн стакан сүү нэмж болно.

Энэ ваннд өдөрт 2 удаа 15 минутаар орно. Арьс зөөлөрч, чийг дааж эхлэх ажээ.

 

4. Усны арчилгааны дараа арьсыг заавал чийгшүүлнэ

Арьсыг хуурайшихаас хамгаалах бөгөөд чийгийг хадгалахад нөлөөлнө. Үүний тулд заавал үнэтэй чийгшүүлэгч тос авах ч хэрэггүй, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн маш их бий.

Жишээ нь, хуурай арьсыг кокосын тос гайхалтай чийгшүүлдэг, шүршүүрт ороод л шууд түрхэнэ. Халуун усанд орсон бие тосыг гүйцэд шингээнэ, эсвэл тосоо богино долгионы зууханд бага зэрэг бүлээсгээд түрхэж болно.

Орой унтахдаа түрхээд өглөө нь цэвэрлэвэл илүү тохиромжтой. Илүү үр дүнд хүрэхийн тулд өдөр болгон түрхэнэ.

 

5. Арьсаа гуужуулна

Гуужуулах – үхэжсэн эсвэл хуучирсан арьсны эсийг цэвэрлэх явц юм. Үр дүнд нь арьс төлжиж илүү эрүүл, өнгөлөг болдог.

Үүнээс гадна гуужуулсан арьсанд тос түрхэхэд илүү сайн шингээдэг байна.

Дэлгүүрийн скрабууд өндөр үнэтэй, тиймээс гэртээ өөрөө скрабаа бэлдэнэ. Сахар, давс, кофе эсвэл овьёос холиод л байгалийн цэвэр гаралтай скраб бэлэн.

7
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *