Байцаа идээд эрүүл, үзэсгэлэнтэй болцгооё! Хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн

4

Энгийн цагаан байцаа зэрэг байдаг л нэг, үнэтэй биш бүтээгдэхүүн. Харин ер бусын шинж чанартай гэдгийг нь эмч нар шинжлэх ухааны үүднээс онолын хувьд батлаагүй ч эрт үеэс мэддэг байжээ. Өнөөдөр бид маш олон биохимийн процессуудыг чадамгай ойлгодог болсон учраас байцаагаар дэглэм барихын ач тусыг нарийн ойлгож чадна.

Байцааны уургууд нь тухайлбал лизин, треонин, био метионин зэрэг олон чухал амино хүчлүүд агуулдаг. Эсрэг бие, даавар, энзимүүдийн хамгийн чухал бүтцийн бүрдэл хэсэг нь Лизин юм. Био метионин нь холестерины солилцоог багтаагаад өөх тосны бодисын солилцоонд нөлөөтэй.

Хүнсний бүтээгдэхүүн дэх био метионины хангалттай тэжээл нь элэгний хэвийн үйл ажиллагааг хангаж, атеросклерозоос урьдчилан сэргийлдэг.

Цагаан байцаанд ямар төрлийн витаминууд байдаггүй вэ! Б витамины өндөр агууламж нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг мөн арьс гэх мэт холбогч эдүүдийн хэвийн байдлыг хангадаг. Эрт үеэс алдартай байсан байцааны залуужуулах нууц жорыг каротенойд ба флавонойдуудын өндөр концентрацитай холбон тайлбарладаг.

Витамин А-ийн биохимийн анхдагчууд болох каротенойдууд нь удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулах үйл явцад оролцдог бол Витамин П-ийн группыг бүрдүүлдэг ургамлын бодисууд нь уян хатан байдал ба арьсны тэсвэртэй байдлыг сэргээхэд тустай.

Хоолондоо тогтмол цагаан байцаа хэрэглэх нь нүүрний арьсыг нөхөн төлжүүлж, залуужуулахад зайлшгүй хэрэгтэй.

Байцааны навчнууд нь хоол шингэх процессыг сайжруулж, хортой бодисуудыг гадагшлуулах үүрэгтэй хүнсний мяндсаар баялаг. Ижил хүнсний ногооны мяндас нь хүний нарийн ба бүдүүн гэдэсний хооронд амьдрахад зохицсон тэдгээр сайн нөлөөтэй микро организмуудын хэвийн амьдралыг хариуцах хүчин зүйл бөгөөд эрүүл мэнд, үзэсгэлэн гоо, урт наслалтын түлхүүр нь юм.

Байцаанд хүний хэрэгцээний бүх химийн элементүүд байдаг ба тэдгээр нь ионжсон төлөвт, хурдан соролтонд тохиромжтой.

Цагаан байцааны ач тусын талаар яриад байвал дуусахгүй. Энэхүү гайхалтай ногоонд нүүрс усны шинэ өөх тосны синтезийг хориглох чадвартай тартроны хүчил гэх мэт маш үнэтэй жимсний хүчлүүд ч агуулдаг.

Байцаатай хоол иддэг хүн өөрийн гадаад төрх, биеийн галбирыг алдагдуулна гэсэн айдасгүйгээр амттай зүйл хүссэнээрээ идэж болно.

Байцаа нь цагаан хоолтны хүнсэн дунд нэгдүгээрт, хэмжээлшгүй их эрүүл мэндийн ашиг тустай, хоёрдугаарт, маш бага калорийн агууламжтай гэдгээрээ итгэл түрүүлдэг.

2 кг байцаанд зөвхөн 400 кл калори агуулагддаг гээд л төсөөл. Байцааны дэглэм нь таны нүдэн дээр ил өөх тосыг шатаах ба эрүүл мэндийн ач тустай.

27
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhbayasgalan Ganbold

    Enkhbayasgalan Ganbold

    2017/12/06 at 17:53

    Mongold urgasaniig l olj heregleerei…

  2. Tseren Dulam

    Tseren Dulam

    2017/12/07 at 00:27

    Байцаа ер нь хүний биед сайн бололтой даанч үнэ нь тэнгэрт гарах байхдаа нэг юманд сайн гэхээр юмуу цалин тэтгэвэр жаахан нэмэхээр л юмны үнэ дагаал өсчихдөг хэцүүхэн ч нийгмийн үед байна да хөөрхий.

  3. Oyunaa Chogsomjav

    Oyunaa Chogsomjav

    2017/12/07 at 09:56

    Байцаа нойр булчирхайнд муу гэж үнэн үү⁉️

  4. Haliun Venues

    Haliun Venues

    2017/12/07 at 11:53

    Namar Autumn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *