Хэрэв танай зочны өрөө жижиг хэмжээтэй бол тавилгаа оновчтой байрлуулах дараах 10 аргыг санал болгоё

0

Жижиг талбайтай байранд амьдарч байгаа тохиолдолд гэрээ тохитой бас тухтай байлгана гэдэг хамгийн хэцүү зүйл юм. Тиймээс тавилгаа зөв байрлуулах нь хамгийн чухал. Ингээд бид танд ямар нэг шинэ зүйл худалдаж авалгүйгээр зочны өрөөгөө тэр чигт нь өөрчилж болох 10 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

1. Чиг шугамуудыг зөв зураглах

Энэ бол 2 үндсэн чиг шугамаар баримжаа авдаг зохион байгуулалт юм. Энэ нь өрөөнд орж ирж буй хүн өрөөний аль аль талаас саадгүй нэвтэрч байх ёстой гэсэн үг. Ихэвчлэн тэдгээр гол шугамуудыг телевиз, задгай зуух, цонх зэргээр баримжаалдаг. Мөн жижигхэн өрөөний хувьд өрөөнд байгаа буйдан гэх мэт хамгийн том тавилгаас эхлэн байрлуулах хэрэгтэй. Дараа нь сая дурдсан телевиз, задгай зуух зэргээ таглахгүйгээр бусад тавилгаа байрлуулна гэсэн үг.

 

2. Харилцааны зохион байгуулалт

Энэ зохион байгуулалтын хамгийн гол зорилго нь гэрт ирсэн зочидтой харилцан яриа өрнүүлэх, амьд харилцаан дээр төвлөрөх явдал юм. Тиймээс энэ тохиолдолд сандал буйдан зэргээ дөрвөлжин юм уу дугуй байрлалд оруулах хэрэгтэй. Мөн зочиндоо ойр зуурхан цай, кофе, хөнгөн зуушаа тавих жижигхэн ширээг бэлдэж өгөх нь маш чухал. Суудал хоорондын хэт их зайнаас болгоомжил, хүмүүс тохь тухтай байх ёстой. Гэхдээ бас өрөөний дундуур хөдлөх боломжтой хэвээр байлгах ёстойг бүү мартаарай.

 

3. Тэнцвэрийн тохиргоо

Ийм төрлийн зохион байгуулалт зочны өрөөг маш эмх цэгцтэй болгодог тул ихээхэн түгээмэл байдаг. Энэ тохиолдолд танд дунд хэмжээтэй буйдан, түүний эсрэг талд тавих 2 жижиг буйдангийн сандал юм уу энгийн сандал, мөн жижиг цайны ширээ хэрэгтэй. Бүх тавилгаа параллель байрлалаар байрлуулж гол цэг (телевиз, ил зуух)-үүдийг хаахгүй байх нь чухал.

 

4. Ширээ байрлуулах

Тавилгаа “U” хэлбэртэй байрлуулснаар жижиг зочны өрөөний төв цэгт зай талбай гарах боломжтой болдог. Зураг дээр харуулсан байдлаар ширээгээ байрлуулснаар суудал бүрт ширээний өнцөг оногдож байгаагаараа давуу талтай. Өрөөний хэмжээнээс хамаарч 2-4 сандал, 2 жижиг ширээтэй байж болно. Гэртээ үдэшлэг зохиох дуртай хүнд илүү тохиромжтой.

 

5. Нээлттэй төлөвлөгөө байрлал

Зочны өрөөтэй бусад өрөө шууд залгаа байдаг бол энэ зохион байгуулалт хамгийн тохиромжтой. Гол нь орон зайг зориулалтаар нь зааглах явдал бөгөөд буйдангаа “L” хэлбэртэйгээр байрлуулж болно. Мөн сандал, кофений ширээ зэрэг нь гайхалтай зохицол болно.

 

 

6. Телевизээ харагдахаар байрлуулах

Хэрэв та зочны өрөөгөө гол төлөв телевиз үзэх зориулалтаар ашигладаг бол хүн бүр ямар ч саадгүйгээр телевизээ үзэж байхаар бодож тавилгаа байрлуулах ёстой. Энэ тавилгаа телевизийнхээ өөдөөс харуулж байрлуулах ёстой гэсэн үг. Мөн телевизээ байрлуулахдаа цонхны гэрлийн тусгалаас холдуулах хэрэгтэй. Тиймээс телевизээ цонхтойгоо нэг талд байрлуулах юм уу зузаан хөшиг сонгоорой.

 

7. “L” хэлбэрийн байрлал

Жижиг өрөөнд мөрдөх ёстой хамгийн гол дүрэм бол зөв өнцгийг олох. Харин “L” хэлбэрийн зохион байгуулалт нь зай бага эзлэхээс гадна, байрны бусад хэсэг рүү нээлттэй харах боломж олгодог давуу талтай. Мөн зочдод ч тухтай мэдрэмж төрүүлнэ. Цайны жижиг ширээ байрлуулахаа битгий мартаарай.

 

8. Зуухаа харагдахаар байрлуулах

Энэ бол телевизийн харагдах байдлын тухай ярьж байсантай яг ижил зохион байгуулалт юм. Өөрөөр хэлбэл камен зуух зочны өрөөнд байгаа хүн бүрт бүтнээрээ харагдаж байх ёстой гэсэн үг. Учир нь зочид зуухнаас гарах халуун илчийг мэдэрч, сайхан яриа өрнүүлэхийг хүсэж байгаа шүү дээ. Хэрэв та энэ өрөөндөө телевиз байрлуулах хэрэгтэй болбол зуухны дээд хэсэгт байрлуулах хэрэгтэй. Ингэснээр телевиз, зуух аль аль нь бүх хүмүүст харагдах боломжтой болно.

 

9. Кофены ширээ байрлуулах

Энэ тохиолдолд зочны өрөөний төв цэг нь кофены жижиг ширээ болно гэсэн үг. Сандал дээр сууж байгаа хүн бүр ширээнд хүрч болохоор тооцоолж ширээгээ өрөөнийхөө голд байрлуул. Ширээ хүн бүрт хүрэлцэхээр том биш бол 2 жижиг ширээ зэрэгцүүлэн тавьж болно. Хоёр хүний урт сандал хоёр ширхэг, нэг хүний сандал нэг ширхэг байвал хамгийн тохиромжтой.

 

10. Ташуу загвар

Зочны өрөө тань дөрвөлжин хэлбэртэй бол тавилгаа ташуу байрлуулж өрөө рүү орох, гарах гарцыг чөлөөтэй болгох боломжтой. Энэ байрлал гоо зүйн хувьд тэнцвэртэй, орон зайг хэмнэхээс гадна суухад тухтай байдаг. Ингэхийн тулд та тавилгаа 45 градус хазайлгахад л хангалттай.

 

Бонус: Өрөөгөө илүү том харагдуулахын тулд тавилгаа хананаасаа салга

Өрөөндөө зай гаргах гэж байна гээд бүх тавилгаа ханандаа шахаж тавих нь хамгийн буруу юм. Бодит байдал дээр энэ нь яг эсрэгээрээ байдаг бөгөөд тавилга хананаас салсан байх тусмаа өрөө илүү сэлүүхэн болдог байна. Мөн та болон гэрт зочилсон зочны харилцаа илүү халуун дотно болно. Хэрэв та буйдангийнхаа ар талыг харуулмааргүй байвал ард нь тавиур тавьж, гэрийн чимэглэл байрлуулж болно.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *