Ихэр хүүхдүүдтэй 10 алдартан (Бид тэдний заримыг нь ихэр хүүхэдтэй гэж огт мэддэггүй байсан)

0

Аав, ээж болно гэдэг өөрөө хамгийн том аз жаргал бөгөөд тэр тусмаа хоёрын хоёр хүүхдийг нэгэн дор хорвоод мэндлүүлнэ гэдэг гайхалтай хэдий ч бас 2 дахин их хариуцлагыг дагуулж байдаг. Учир нь нэг дор хоёр нялх хүүхэдтэй байна гэдэг эцэг, эхээс илүү их хайр халамж, анхаарал, цаг хугацаа шаардах болно. Харин энэ хариуцлага алдартнуудын хувьд бүр ч их бөгөөд тэд хүүхдээ асрахаас гадна камерын урд ч амьдралаа давхар зохицуулж байх шаардлагатай болдог. Ингээд бид танд ихэр хүүхдүүдтэй алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Jennifer Lopez

© jlo / Instagram

Макс, Эмме нар 12 настай бөгөөд тэд Женнифер Лопез, Марк Энтони хоёрын хүүхдүүд юм. Ихрүүд аль хэдийн аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн гэдэг нь тодорхой болсон юм. Эммегийн хувьд тэрээр маш гайхалтай хоолойтойгоос гадна үкүлэлэ хөгжим тоглодог, мөн загварын салбарт сонирхолтой гэнэ. Харин ихэр эрэгтэй дүүгийнх нь хувьд эгч шигээ олонд танигдаагүй ч маш сайн дуулдаг болох нь сургуулийн тоглолтын үеэр мэдэгддэг байна. Харин ээж нь ихрүүдээрээ маш их бахархдаг бөгөөд хамтдаа байгаа зургаа нийгмийн сүлжээндээ маш идэвхтэй байрлуулдаг.

 

2. Beyoncé

© beyonce / Instagram

Сэр, Руми хоёр бол “Beyoncé” болон “Jay-Z” нарын хүүхдүүд юм. Ихрүүдийг анх мэндлэх үед Бейонсе хүүхдүүдийнхээ хамт маш гайхалтай зураг авахуулж олон нийтэд харуулсан билээ. Тэд одоо бараг 3 настай бөгөөд хүүхдүүдийн царай камерын өмнө бараг л гардаггүй байна. Тэр үед, хосууд 6 орчим ээжийг хөлсөлсөн, учир нь Сэр ба Руми нар нэг дор унтаагүй байсан. Тухайн үед хосууд 6 хүүхэд асрагч хөлсөлж байжээ. Учир нь ихрүүд яг зэрэг унтдаггүй байжээ.

 

3. Madonna

© madonna / Instagram

Мадоннагийн ихэр охид Эстере, Стелле нар Малави улсад 2012 оны 8-р сарын 24-нд төрсөн бөгөөд 2017 онд Мадоннаг үрчилж авах үед ихрүүд 4 нас хүрэх гэж байжээ. Тэрээр ихрүүдтэйгээ хамт авахуулсан зургаа инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцдаг бөгөөд хаягаа өөрөө хөтөлдөг байна. Ихрүүдийн үндэс угсааг хүндлэх үүднээс анх төрөхөд нь өгсөн нэрийг өөрчлөөгүй юм.

 

4. Chris Hemsworth

© chrishemsworth / Instagram

Австралийн жүжигчин Крис, Эльза Патаки нар дундаасаа Тристан, Саша хэмээх 6 настай ихэр хүүхдүүдтэй. Олон алдартнуудын нэгэн адил эцэг эх нь тэдний хувийн нууцыг хадгалахын тулд нүүр царайг нь сошиал сүлжээнд ил харуулахгүй байхаар шийджээ. Ийм учраас л бид зурган дээрээс хүүхдүүдийг дандаа хойноос нь хардаг юм. Харин эцэг эх нь хүүхдүүдээ байгальд ойр амьдруулахын тулд Лос Анжелесаас Австралийн Байрон Бэй рүү нүүсэн байна.

 

5. Céline Dion

© celinedion / Instagram

9 настай Эдди болон Нельсон нар алдартай дуучин Селин Дион болон түүний сүүлийн нөхөр Рене Ангелил нарын хүүхдүүд юм. Ихрүүдийг дөнгөж төрөөд байх үед Силидион “Би маш олон хоног бараг л унтаагүй явж байна. Ийм удаан унтахгүйгээр тэснэ гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү” хэмээн ярьж байжээ. Ямартай ч тэрээр бяцхан хөвгүүд нь эрүүл саруул өсөж байгаад маш их баяртай байдаг байна. Харамсалтай нь түүний нөхөр 2016 онд нас барсан бөгөөд Канадын од дуучин маань хүнд хэцүү үедээ ихрүүдээ харж л бүхнийг даван туулсан гэжээ.

 

 

6. Sarah Jessica Parker

© sarahjessicaparker / Instagram

Америкийн жүжигчин тэрээр Табитта, Марион хэмээх 10 настай ихрүүдийн ээж юм. Тэдний аав нь жүжигчин Мэттью Бродерик бөгөөд хосууд хүүхэдтэй болохын тулд эс шилжүүлэн үр тогтоох аргыг ашиглажээ. Паркер ихрүүдээ сургуульд нь хүргэж өгөхийг харах хэвийн үзэгдэл боловч эсрэгээрээ олон нийтийн арга хэмжээнд маш ховорхон дагуулж явдаг байна. Гэсэн хэдий ч саяхан тэр гурав “New York City Ballet’s Fall Fashion Gala” тоглолт дээр хамтдаа ирсэн байв. Тэдний хувцаслалтыг харахад л ээжийнхээ загварын мэдрэмжийг өвлөж авсныг бэлхнээ харж болно.

 

7. Mariah Carey

© mariahcarey / Instagram

Морокан, Монре хэмээх ихрүүд 2011 оны 4-р сард төрсөн бөгөөд супер одын амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Ихрүүд бие биедээ маш халамжтай бөгөөд ээжийнхээ тоглолтыг үргэлж хамтдаа очиж үздэг байна. Бяцхан Монре ээжийнхээ алхам бүрийг дагадаг бөгөөд хамтдаа спа орж, маникюр, педикюр хийлгэдэг байна. Нөгөө талд Мороканы хувьд ээжийнхээ хөгжмийн талын авьяасыг илүү их дагах хандлагатай байна.

 

8. Zoe Saldana

© zoesaldana / Instagram

“Avatar” кинонд тоглосныхоо дараа олны танил болсон Америкийн жүжигчин Зой нь Перего-Салдана ихрүүд буюу “Cy Aridio”, “Bowie Ezio” нарын ээж юм. Тэд 2014 оны 11-р сарын 27-нд төрсөн. Зой хүүхдүүдээ өөртэйгөө адил испани, англиар ярихыг уриалдаг бөгөөд тэрээр өөрөө багадаа  АНУ, Карибын тэнгист өссөн аж. Тэрээр анх ихэр хүүхдүүдийн ээж болохоосоо маш их айж байжээ. Гэвч төрснийх нь дараа маш их аз жаргалтай болж бүхий л цагаа хамт өнгөрөөдөг болсон байна.

 

9. Julie Bowen

© itsjuliebowen / Instagram

2009 оны 5-р сард 40 настай жүжигчин Жон, Гус хэмээх хоёр ихэр хүүхэд төрүүлсэн юм. Боуэн нэг удаа “Би хүүхэд хүссэн, гэхдээ хоёр биш” хэмээн хошигнон ярьж байжээ. Тэрээр анхны хүү Олвиверээ гаргасныхаа дараа үргэлж л олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэр 2 хүүхэдтэй болох бэлтгэлгүй байжээ. Тэрээр ихэр хүүхэдтэй болсноо анх мэдсэнийхээ дараа яах учраа олохгүй байсан ч одоо бол хүүхдүүдээ яаж ингэж өсгөж чадаж байгаагаараа үргэлж өөрөөрөө бахархдаг байна.

 

10. Patrick Dempsey

© patrickdempsey / Instagram

Америкийн жүжигчин, уралдааны машины жолооч Патрик Демпси болон алдарт үсчин, гоо засалч Жилиан Финк нар 2007 оны 2-р сард ихэр хүүхдүүд болох Салливан, Дарби нарыг өлгийдөн авсан байна. Хэдийгээр тэр анх ихэр хүүхэдтэй болно гэхэд маш их санаа зовж байсан ч хүүхдүүдээ харсныхаа дараагаар бодол нь тэс өөр болжээ. Тэрээр хүүхдүүдээ хэдхэн сартай байхад нь хурдан том болж уралдааны машин жолоодох мөчийг нь хүлээж тэсэхгүй байгаагаа хэлсэн байна. Одоо тэд 13 настай бөгөөд боломж гарвал аавтайгаа цуг хурдны машинд цагийг өнгөрөөдөг байна.

26
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/26 at 23:07

  2. Jargal Delgermaa

    Jargal Delgermaa

    2020/05/27 at 17:18

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *