The Black Tape төслийн загвар өмсөгчид Нью-Йоркын загварын тайзан дээр наалддаг туузнаас өөр ямар ч хувцасгүй алхжээ

1

The Black Tape төслийн загвар өмсөгчид Нью-Йорк хотод зохион байгуулагдсан загварын долоо хоногоор хар өнгийн наалддаг туузтай алхахад хүрчээ. Энэ нь зоригтой мөн хэтэрхий задгай дизайн зохиодгоороо алдартай америкийн дизайнер Жоэл Альваресийн санаа байжээ.

Жоэл Альварес 2008 онд загварын Black Tape Project брэндийг үүсгэн байгуулсан юм. Өөрийн дизайны зоригтой, хэтэрхий нээлттэй санаандаа тэрээр зөвхөн наалддаг тууз л ашигладаг – үндсэндээ хар өнгийн, гэхдээ зарим нэг тохиолдолд толин эсвэл металл чимэгтэй тууз ашиглах нь ч бий. Уг брэндийн уриа бол “Бага гэдэг бол их гэсэн үг”. Өөрөөр хэлбэл гоо сайхан минималист байх тусмаа илүү тодорно гэсэн утгыг агуулжээ.

dailymail.co.uk

Дизайнер өөрийн бүтээлдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тууз ашигладаг болохоо батлан хэлсэн. Альварес мөн онлайн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд үүгээрээ ийм тууз борлуулдаг ажээ. Туузны үнэ – нэг боодол хар туузыг 10 доллар, бусад өнгийн туузыг 29,99-өөс дээш ам.доллараар худалдан авч болно.

dailymail.co.uk

Хар туузаар “гоёсон” бүсгүйчүүд ихэнхдээ өндөр өсгийтэй эсвэл зузаан ултай гутал өмсдөг байна. Энэ санаа гэнэт л орж ирсэн тухай дизайнер ярьж байсан удаатай: “2008 онд гэрэл зурагчнаар ажиллаж байхад зураг авалтын үеэр нэг загвар өмсөгч өөрийн дүр төрхийг илүү тодруулахын тулд хар тууз ашиглахыг хүссэн юм. Тэр үед яагаад тэгж хэлснийг нь би сайн ойлгоогүй л дээ, гэхдээ биеийг нь хар туузаар ороож өгсөн. Дараа нь миний толгойд яагаад болохгүй гэж гэсэн бодол төрсөн юм” гэжээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *