
Хоног өдрүүд ээлжлэн солигдсоор цаг хугацаа эргэж ирэхгүйгээр урсан одсоор байна. Гэвч яг одоо болж буй бүхэн урьд өмнө нь хэзээ нэгэн цагт болж байсан ч юм шиг, давтагдаад байгаа ч юм шиг санагдах үе цөөнгүй. Гэхдээ технологи хөгжиж, гэрэл зургийн аппарат гэгч зүйл бий болсноор хүмүүс урьд өмнө нь болж байсан агшин хормыг гэрэл зургаар дамжуулан эргүүлэн авчрахыг эрмэлзэх болжээ. Мэдээж хэрэг эрт урьдын цагт байсан бүхнийг эргүүлэн авчрах нь боломжгүй зүйл. Харин тухайн цаг үеийн нөхцөл байдалтай адил нөхцөл байдал, дүр төрхийг даган дуурайх байдлаар бол бүрдүүлж болно. Мэдээллийн маань дэлгэрэнгүйд байгаа зурагнуудыг үзсэнийхээ дараа ч та ч бас оролдоод үзээрэй.


























































