
Хорвоогийн хамгийн ухаалаг амьтан болох хүмүүс бидний хийж байгаа үйлдэл нь заримдаа хамгийн хачирхалтай, хамгийн хөгийн ч гэмээр зүйл болж хувирах нь бий. Хачин гаж хувцас хунар, өмсгөл, тоног хэрэгсэл, гоёл чимэглэл, барилга байшин, үйлдэл гээд олон зүйл энд хамаарч байгаа ба Дэлхийн улс орнуудын гудамж талбайд тааралдах хүмүүсийн хийсэн сонин содон үйлдэл, хачин хөгийн зүйлсийн зурагнуудаас бүрдсэн хөгжилтэй цуглуулгаар та бүхэнд хэдхэн хормын инээмсэглэлийг бэлэглэхээр шийдлээ. Тухлан сууж болгооно уу.





































