Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд

1

Долдугаар сарын 29-нд дэлхий даяар Windows 10-ын борлуулалт эхэлсэн ба Windows 7 болон Windows 8.1-ийн эзэмшигчид үнэгүй шинэчлэн суулгах боломжтой болов. Оршин тогтносон 40 жилийн хугацаандаа тус компани бүх л өсөлт уналтыг тэвчиж иржээ. Таны өмнө түүхэн дэх хамгийн аймшигтай бүтэлгүйтлүүд болон хамгийн толгой эргэм ялалтуудыг хүргэж байна.

Амжилт: Windows XP (2001)

2001 онд зохион бүтээсэн Windows XP үйлдлийн систем нь арван жил оршихуйц хангалттай алдартай байсан юм. Windows XP нь анхны олон нийтийн хэрэглэгчдэд зориулагдсан Windows NT-ын олон хэрэглэгчтэй, олон процессорт систем байсан юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 1

Уналт: Windows Vista (2006)

Стив Баллмер, Microsoft-ийн гүйцэтгэх захирлаар 14 жилийн турш ажиллаж байхдаа хамгийн их харамсдаг зүйл нь Windows Vista байсан гэж хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг бүтээхэд 5 жилийг зарцуулсан боловч үр дүнд нь үнэтэй, болхи бүтээгдэхүүн гарчээ.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 3

Амжилт: Office 365 (2011)

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 2

Уналт: Microsoft ME (2000)

Windows 9х төрлийн үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар нь туйлын тогтворгүй бүтээгдэхүүн болжээ.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 4

Амжилт: Xbox (2001)

Xbox нь консол тоглоомын зах зээлийн анхны эрэлттэй бараа болсон төдийгүй тоног төхөөрөмжийн боловсруулалтанд анхны туршлагаа хуримтлуулсан юм. Эхэндээ Xbox нь Sony-гийн PlayStation 2-той өрсөлдөж чадах эсэх нь тодорхой бус байсан ч удалгүй тоглоомын зах зээлд хамгийн гол тоглуулагчийн нэг болсон юм. Өнөөдөр тоглуулагчийн 3-р хувилбар гарсан байгаа бөгөөд Microsoft зөв сонголт хийсэн бололтой. Харамсалтай нь, тоглуулагчийг борлуулж мөнгө олох хэцүү байдаг аж. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар жил бүрийн Xbox үйлдвэрлэх зардал нь 2 тэрбум доллар болдог гэнэ.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 5

Уналт: Internet Explorer 6 (2001)

Internet Explorer 6 нь Windows XP хөтөлбөрийн үндсэн багц байсан бөгөөд “дэлхий дээрх хамгийн эмзэг програм хангамжийн багц” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 6

Амжилт: Surface (2012)

Apple-ийн iPad-ны хариуд гаргасан Microsoft-ын Surface нь үзүүлэлт болгоноороо шаардлага хангаж байгаа ч хангалттай app-ийн хангамжгүйгээс болж асуудалтай тулгараад байгаа юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 7

Уналт: Kin (2010)

Microsoft-оос нийгмийн сүлжээнд тусгайлан зориулсан гар утас гаргажээ. Бусад төхөөрөмжүүдээс ялгагдах түүний гол онцлог нь дэлгэцэн дээр бүх хэрэглэгчийн мессеж гарч ирдэгт байсан юм. Гар утасны борлуулалт сул байсан тул удалгүй үйлдвэрлэхээ больсон байна.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 8

Амжилт: MS-DOS (1981)

80-аад оны эхэн үеэс 90-ээд оны дунд үе хүртэл MS-DOS үйлдлийн систем нь IBM-ийг багтаасан хувийн компьютеруудын үндэс суурь нь болж байсан юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 10

Уналт: Microsoft Боб (1995)

Windows-ын хэрэглээг хялбаршуулахын тулд зурган амьтдыг ашигласан боловч хэрэглэгчдийн дэмжлэгийг хүртэж чадаагүй юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 9

Амжилт: Windows 3.1 (1992)

Windows 3.1 худалдаанд гарснаас хойш 2 сарын дараа 3 сая хувь борлогдсон бөгөөд үүний дараа Microsoft “АНУ-ын 1992 оны хамгийн шинэлэг компани”-р шалгарсан бөгөөд удаан хугацааны турш зах зээл дээр өөрийн үйлдлийн системийн ноёрхолыг хадгалж чаджээ.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 11

Уналт: Zune (2006)

Apple-ийн iPod бий болсноос хойш Microsoft зах зээлд зөөврийн хөгжим тоглуулагчийг гаргах гэж оролдов. Zune-ийг аймшигтай бүтэлгүйтэл байсан гэж хэлж болохгүй ч сүүлд Apple компанитай өрсөлдөж чадахгүй гэдэг нь үүгээр тодорхой болсон юм.

Домогт Microsoft компанийн хамгийн том амжилт ба уналтууд 12

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *