
Google X бол Google-ийн маш нууц лаборатори юм. Энэ лаборатори нь алдарт Google Glass нүдний шилнээс эхлээд манай гаригийн хамгийн алсын буланд ч интернэтээр хангах цаг уурын бөмбөлөгнүүд болон өөрөө өөрийгөө жолоодогч машин зэргийг бүтээсэн. Google X төслийн инженерийн багийн хүн нэг бүр дэлхий ертөнцийн асуудлуудыг шийдэхийн тулд хамгийн бүтэмжгүй, тэнэг санагдах санаануудыг ч том хэмжээгээр бодож үзэх ёстой байдаг. Энд тус төслийн зүгээс санаачилсан хэрэгжсэн болон хэрэгжээгүй санаануудыг жагсаан хүргэлээ. Сонирхол татсан нийтлэл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Google Glass
Энэ бол Google X лабораторийн хамгийн шилдэг төслүүдийн нэг. [tweetable]1500 доллараар худалдан авах боломжтой энэ ухаалаг нүдний шил[/tweetable] 720p камер, 16GB санах ой, WiFi болон Bluetooth-ын хоёулангийнх нь холболттой. Android үйлдлийн систем бүхий энэ төхөөрөмж аль хэдийнээ Google Play Music, Facebook, Tumblr, Twitter, NYT зэрэг апп-уудтай болсноос гадна энэ жил өөрийнх нь Glassware app store танилцуулагдана хэмээн хүлээгдэж байгаа.
Өөрөө өөрийгөө жолоодогч машин
[tweetable]Google компани 2017 онд зам дээр жолоочгүй машинууд явдаг болно гэж итгэж байгаа[/tweetable] юм. Одоогоор хотын гудамжаар өөрийгөө жолоодон явагч машиныхаа туршилтыг хийж байгаа тус компани GPS болон Google Chauffeur программ ашигласан нь машин өөрийгөө нарийвчлал сайтайгаар жолоодох боломжийг олгожээ. Машины лазер мэдрэгчүүд нь орчны обьектуудын байршил, зай зэргийг тодорхойлох аж.
Ухаалаг контакт линз
Google компани сахарын өвчтэй хүмүүст туслах зорилгоор [tweetable]цусан дахь сахарын хэмжээг тодорхойлдог ухаалаг контакт линз[/tweetable]ийг бүтээхээр ажиллаж байна. Олон нийтэд боломжтой болгохын тулд илүү их ажиллах шаардлагатай тулгарсан тулд FDA-тай хамтран ажиллаж байгаа тус компани доорх албан ёсны мэдэгдлийг хийжээ. “Бид контакт линзний зөөлөн материалын хоёр давхаргын завсарт суулгасан бичил глюкоз мэдрэгч болон жижиг утасгүй чипний тусламжтайгаар нулимсан дахь глюкозын хэмжээг тодорхойлох ухаалаг контакт линз бүтээснээ туршиж байгаа. Мөн глюкозын түвшин тодорхой хязгаараас давах эсвэл буурах үед асаж мэдэгдэх бичил LED гэрэлнүүдийг холбохоор ажиллаж байна.”
Project Loon
2013 оны 6-р сард танилцуулагдсан энэ төсөл одоо ч туршилтын шатандаа яваа. Радио антенн, нислэгийн компьютер, нарны хавтангууд, өндөр хянах систем бүхий энэ бөмбөлгүүд газрын гадаргаас 20 орчим км өндөрт хөөрөх ба 15 м орчим диаметртэй байх аж. [tweetable]Одоогоор боломжгүй байгаа газруудыг илүү хурдан интернэт холболтоор хангах энэ бөмбөлгийн үр шим[/tweetable]ийг Аргентин, Австрали, Чили, Өмнөд Африк тэргүүтэй орнууд хүртэхээр хүлээж байгаа юм.
Сансрын цахилгаан шат
Логикын хувьд боломжгүй мэт энэ санаа магадгүй хэзээ ч биелэхгүй байх. [tweetable]Одоогоор дэлхийгээс сансар руу сунах үеийн даралтыг тэсвэрлэх хэмжээний кабель бүтээгдээгүй[/tweetable] байгаа.
Хөвөгч хавтан
Google хөвөгч хавтанг бараг л бүтээсэн, гэхдээ энэ нь бодит хэмжээнээс 4 дахин жижиг байсан юм. Одоо [tweetable]тэдний өмнө бодит, өмсөж болохуйц хэмжээний хөвөгч хавтан бүтээх сорилт тулгараад байна[/tweetable].








Зочин
2014/06/24 at 17:54
google aguu yumaa delhiin tehnologiin salbariin ireeduig chigluulegch gaihamshigtai kompani
Зочин
2014/06/24 at 17:59
ehnii 2 bol amjilttai heregchihsen, linz bombolog 2 bol barag heregjih bolomjtoi bolchihson biz de
suuliin 2 harin medehgui yum. nisdeg tavtsan n 4 dahin jijig hemjeeteigeer butchihsen yum bol heviin hemjeegeer udku garchih l bh daa
Зочин
2014/06/25 at 19:22
ийшээ орж нэгдээрэй 6/28-нд бүгд талбай дээрээ зогсоё https://plus.google.com/100848728981256619358/posts/jRrFMo9QUAa
Зочин
2015/11/18 at 23:28
Сэтгэгдэл *Ter hovogch tavtsang Lexus buteesen shdee