Яагаад хурдан алхдаг хүмүүс бусдыг бодвол бага аз жаргалтай байдаг вэ? Та үүний шалтгааныг нь сонсоод гайхах болно!

1

Бид эцэг эх эсвэл өвөө эмээгээсээ илүү хурдан алхдаг болохыг судалгаагаар олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, бид 18 метр газрыг 10 жилийн өмнө тэдний туулж байснаас илүү богино хугацаанд алхаж туулдаг байна. Алхах нь эрүүл мэндэд ач тустай талаар олон мэдээлэл байдаг. Хэдий тийм ч гэлээ, хэр зэрэг хурдан алхаж байгаагаас хамаарч, тухайн хүний оюун санааны нөхцөл байдлыг тодорхойлж болдог аж.

Бид хурдан алхахтай холбоотой сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Хэрэв та байнга яаруу амьдралын хэв маягтай байдаг бол, энэ мэдээнд анхаарлаа заавал хандуулаарай гэж хэлье.

Яагаад гэвэл яаруу амьдралын хэв маяг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Хэдийгээр алхах болон амьдралын идэвхтэй хэв маяг эрүүл мэндэд сайн нөлөөтэй боловч, үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Судалгаагаар 32 улсын ард иргэдийн алхалтын хурдан дээр дүн шинжилгээ хийсэн бөгөөд орчин үеийн амьдралын хэв маяг хүнийг хурдтай, яаруу амьдрахад хүргэж байгааг олж тогтоожээ. Энэ нь хүнд стресстэй болон эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

© ABACA/EAST NEWS © ABACA/EAST NEWS © Black Sheep/Eliot/East News © Black Sheep/Eliot/East News

Профессор Richard Wiseman-ийн хийсэн сонирхолтой туршилтыг хүргэе. Түүний судалгааны багийнхан 35 эрэгтэй болон ижил тооны эмэгтэйчүүд нэг гартаа гар утсаа барьж, нөгөө гартаа ууттай юм бариад алхах үедээ хэдий хэр хугацааг зарцуулж байгааг судалжээ. Тухайн хүн алхалтын хурдаа нэмэх үед өөртөө анхаарал тавих нь багасдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гар утсанд ирэх дуудлага болон и-мэйлд анхаарлаа хандуулснаар та эргэн тойронд юу болоод байгааг анзаарах боломжгүй болох гэнэ. Хэрэв хэн нэгэн танд 20 минутын хугацаанд эргэн тойронд болж буй зүйлтэй холбоотой ямар нэгэн юм хэлэхгүй бол, та тэр үед “Юу болоод байна вэ?” гэж эргэн тойрноо анзаарч эхэлдэг байна.

© MEGA/Mega Agency/East News

Доктор Wiseman-ийн хэлж буйгаар та аз жаргалтай, баяр хөөртэй байх үүднээс алхаагаа удаашруулах хэрэгтэй болох үед танд дараах шинж тэмдгүүд илэрдэг гэнэ:

 

 

  • Та хэтэрхий хурдан ярина.
  • Та хэн нэгэн рүү яарж, тэвдэж байгаа юм шиг санагдах, барианд хүрэх гээд яарч буй тамирчин шиг гэж ойлгож болно.
  • Хоолоо хамгийн түрүүнд идэж дуусгана.
  • Гудамжинд явж байх үедээ хэн нэгэн таны замд хөндөлсөхөд уур чинь хүрнэ.
  • Хэрэв та цагийн турш юу ч хийлгүй суух юм бол, цухалдаж эхэлнэ.
  • Дэлгүүр эсвэл зоогийн газар урт дараалал байхгүй байсан ч, та гарч явна.
© TANG CHHIN SOTHY/AFP/East News © LGjr-RG/PacificCoastNews/BWP Media/East News

 

Яагаад гэвэл та олон зүйлийг нэг дор хийх архаг зуршилтай байж болно

Олон зүйлийг нэг дор хийж амжуулах чадварт муу зүйл байхгүй боловч, сэтгэлзүйчид энэ чадвар архаг зуршил болж хувирах үед үргэлж цагийг үр дүнтэй өнгөрүүлж чадахгүйд хүргэдэг гэж хэлжээ. Танд хийх олон зүйл байх тусам та алдаа гаргах болно. Бид олон зүйлд цагийн хуваарь тогтоож, түүндээ амжиж ажлуудаа хийх гэж яардаг. Үр дүнд нь бид хурдан алхаж, хурдан ярьдаг байна. Энэ стрессийн сэтгэл санаанд үзүүлэх нөлөө асар том бөгөөд үр дүнд нь урам хугарах, гуниглах шинж тэмдэг илэрдэг байна.

© Manuel Munoz, PacificCoastNews.com /EAST NEWS © Kaffee/Monnier, PacificCoastNews/EAST NEWS

Хэрэв танд нэг дор маш олон ажлыг хийж амжуулах хэрэгтэй байгаа юм шиг санагдвал, мэргэжилтнүүд зарим аргуудын тусламжтай өөрийгөө тайвшруулж болох талаар зөвлөжээ:

  • Хэрэв та хоцрох, олон ажлыг амжуулж чадаагүйгээсээ болоод стресстэх юм бол эрт орхих зуршлыг өөртөө хэвшүүлэх
  • Хийх ёстой ажлуудаа эрэмбэлэх
  • Гар утсанд ирэх дуудлага, и-мэйл зэрэгт хэсэг хугацааны дараа хариу өгөх, тэр дор нь дэлгэц рүү ширтэхээс зайлсхийх
© Instagram/Sipa USA/East News

Та хэр хурдан алхдаг вэ? Та дээрх судалгааны үр дүнтэй санал нийлж байна уу?

12
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Enerel Enerel

    Enerel Enerel

    2020/03/04 at 14:47

    Negl zorchildood bhin? Hurdan alhdag humuus busdiigaa bodvol udaan amidardag gedgiig erdemted notolje.

  2. Altaika Altaika

    Altaika Altaika

    2020/03/05 at 13:05

    Garchigiig ni esregeer bichchij kk

  3. Кристал

    Кристал 'О

    2020/03/06 at 00:24

    ErkaErhmee udaan alh😂

  4. Г. Шинээ

    Г. Шинээ

    2020/03/06 at 02:05

    Maral Temka 🤣😂

  5. Б. Сарангоо

    Б. Сарангоо

    2020/03/06 at 09:42

    Enhtuya Tuya

  6. Khuslen JN

    Khuslen JN

    2020/03/06 at 12:58

    Huslen Batenkh odoo nd shig udaan alh

  7. Роза Халымхан

    Роза Халымхан

    2020/03/06 at 14:22

    Aitokaa

  8. Munkhjin Dashbaatar

    Munkhjin Dashbaatar

    2020/03/06 at 18:36

    Javhlan Hulan

  9. Nominbayar Nomin

    Nominbayar Nomin

    2020/03/06 at 19:24

    eniig udaan alhdag hun bichsen bh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *