Орчин үеийн кинон дээр муу талын дүрийг хэрхэн амархан мэдэж болох нууцыг Холливудын найруулагч зааж өглөө. Ухаалаг утасны загварт л хамаг учир нь байдаг юм байна!

2

“Knives Out” киногоо дэлгэцнээ амжилттай гаргаж чадсан Америкийн найруулагч Райан Жонсон өөрийн киноны өчүүхэн нууцаас дэлгэжээ. Өөрийн ч гэлтгүй кино салбарын нууцыг бүхэлд нь хэлж өгсөн байна, өөрөөр хэлбэл жирийн үзэгч аливаа киноны муу дүрийг хэрхэн тодорхойлох вэ? Хариулт маш энгийн: “Муу талын дүрийн гарт хэзээ ч Apple-ын ухаалаг төхөөрөмж гарахгүй”. Энэ бол компанийн бодлого. Үнэхээр бодит.

Анхаараарай: манай нийтлэлд “Knives Out” киноны нууцаас дэлгэнэ.

“Knives Out” киноны найруулагч Райан Жонсон өөрийн киноны муу талын дүрийг хэрхэн илрүүлж болохыг хэллээ

Уг бүтээлд нэгэн гэмт хэргийг илрүүлэхэд орооцолдсон детектив, бүхэл бүтэн гэр бүл сэжигтэн болж буй үйл явдал сонирхолтой байдлаар өрнөнө. “Knives Out” кино үзэгчдийн саналаар зүгээр ч нэг 2019 оны шилдэг кино болоогүй юм шүү. “Оскар”-т шилдэг кино зохиолоор нэр дэвшсэн бүтээл болжээ.

Кинонд ганцхан л гэмт хэрэгтэн бий, түүнийг маш ээдрээтэй байдлаар олж илрүүлнэ. Гэхдээ найруулагч Райан Жонсон Vanity Fair-т ганцхан зүйлээр муу талын дүрийг илрүүлэх аргыг хэлж өгчээ. Түүний ухаалаг утсаар нь.

 

Муу талын дүрд Apple компанийн ухаалаг төхөөрөмж байх ёсгүй – энэ бол тус компанийн болзол

Өөдгүй амьтны гарт ганц ч iPhone байх ёсгүй! Энэ бол зөвхөн уг кинон дээр баримтлах дүрэм бус мөн бусад кинонуудад ч баримтлагдана.

Apple компани сүүлийн жилүүдэд Холливудын кинонуудад продакт-плэйсмент-ээрээ дээгүүрт орох болсон. Тэр ч бүү хэл 2012 онд компанийн удирдлага кино урлагийнхнаас iPhone утас болон өөр бусад ухаалаг төхөөрөмжүүдээ зөвхөн сайхан гэрэл гэгээтэй үед л гаргахыг шаардсан юм. Ингэснээр “Apple ба Apple Inc.-ийн бүтээгдэхүүнд сайнаар нөлөөлнө” гэж тооцжээ.

 

 

Энэ нууцыг мэдсэнээс хойш үзэгчид детектив төрлийн киноны дүрүүдийн хэн нь хэн болохыг мэдэх боломжтой боллоо

Дүгнэлт хийх арга юм уу даа. Жишээ нь, “Knives Out”-ын хүү киноны үйл явдлаар бол энхийн цагаан тагтаа биш, гэхдээ алуурчин бол яав ч биш – тэр чинь гартаа iPhone барьчихсан байна!

 

Райан Жонсоны уг дүрмийг тайлбарласан бичлэг бөгөөд зураг авалтын тухай зарим нэг сонирхолтой баримтууд

Орчин үеийн кино болгон дээр ухаалаг утас гарахгүй нь мэдээж. Түүхэн детектив киног бол бид дүрүүд, тэдний үйл хөдлөл, хэлсэн үг зэргийг анхааралтай үзэж сайтар бодсоны эцэст л үнэнийг олж мэдэхээр хийгдсэн. Гэхдээ л Apple-д баярлалаа.

Та өөр иймэрхүү сонирхолтой нууцууд мэддэг үү? Бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *