Халдвараас өөрийгөө хамгаалахын тулд гараа хэрхэн зөв угаах ёстой вэ? ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжтэй танилцана уу

0

Коронавирусын тархац огт буурахгүй байна, өдөр болгон халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр. Тиймээс хүн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалах ёстой. Вирус нь агаар-дуслын замаар халдварладаг бөгөөд гарын ариун цэвэр маш чухал. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргасан гараа хэрхэн зөв угаах ёстой талаарх зөвлөмжийг танд хүргэе.

ДЭМБ–аас гар ихээр бохирдсон үед яаж угаах талаар зөвлөжээ, бусад тохиолдолд спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгана.

1. Гараа усаар норгоно

 

2. Хангалттай хэмжээний угаалгын бодисыг гарынхаа алганд түрхэнэ

 

3. Эхлээд нэг гарын алгыг сайтар үрнэ

 

4. Дараа нь баруун гарын алгаар зүүн гарын ар талыг үрнэ, хурууны салаануудыг сайтар үрнэ. Эсрэг талдаа мөн адил угаана.

 

5. Алгыг хооронд нь үрнэ, мөн хурууны завсруудыг үрнэ

 

6. Хуруунуудыг нийлүүлж түгжээд хооронд нь үрнэ, дараа нь алганы ар талыг мөн үрж угаана

 

 

7. Зүүн гарын эрхий хурууг тойрог чиглэлд угаана. Дараа нь баруун гарын эрхий хурууг угаана

 

8. Хуруунуудын үзүүрийг эсрэг гарын алган дээр үрнэ. Мөн адил эсрэг талдаа угаана

 

9. Усанд гараа зайлна

 

10. Цаасаар сайтар арчина

 

11. Цаасаараа гоожуурыг хаана

 

12. Одоо таны гэр цэвэрхэн болсон

Гар угаах хугацаа нь 40-60 секунд үргэлжлэх ёстой. ДЭМБ-аас мэдээлсний дагуу, энэ хугацаанд “Happy Birthday” дууг хоёр удаа дуулахад болно. Гар угаах схемийг сайтар санаж заавал хэрэгжүүлээрэй.

4
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *