Жирийн нэг байрыг тансаг зэрэглэлийн элит орон сууц мэт харагдуулах 12 оновчтой шийдлийг танд санал болгож байна

2

Өөрийнхөө гэрт сэтгүүлийн нүүр хуудас дээр байдаг тав тухыг бий болгох нь тийм ч амар ажил биш. Эргэн тойрон гоё бас сүүлийн үеийн загварын эд хогшил байгаа хэдий ч, яагаад ч юм гэр нэг л тав тухгүй, замбараагүй, яг л агуулах шиг эсвэл бараандаа даруулсан дэлгүүрийн лангуу шиг харагдах үе бий.

Гэрийн тохижилтод бид ямар алдаа гаргаад байгааг, мөн өөрийн гэсэн диваажингийн буланг хэрхэн бий болгох талаар та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Дүүрэн эд хогшил чихсэн ил тавиур

© depositphotos

Ил задгай тавиур – ном болон гэрийн гоёл чимэглэл, төрөл бүрийн эд хогшил хадгалахад тохиромжтой газар. Гэхдээ дүүртэл нь чихэх ямар ч хэрэг байхгүй. Тавиур “амьсгалж” байвал гэрийн тохижилт хөнгөн харагдана: эд хогшил хоорондын зай нь хангалттай байх хэрэгтэй ажээ.

 

2. Хуучин ном

© depositphotos, © depositphotos

Хүн болгон гэртээ байгаа бүх номоо ил харагдуулахыг хүсэх нь ойлгомжтой. Даанч энэ нь маш том алдаа болдог. Нэгдүгээрт, зөөлөн хавтастай номыг аль болох далд хадгалах шаардлагатай. Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд үеэ өнгөрөөсөн номноос салах л хэрэгтэй.

Номын тавиураа сэтгүүлийн хуудас дээрх шиг харагдуулахыг хүсэж байгаа бол номуудыг бие биед нь ямар ч зай үлдээхгүйгээр нааж тавихаас зайлсхий. Нэг тавиур дээр 2-3 том биш ном байхад л болно, үлдсэн хоосон зайд нь жижиг сажиг чимэглэл байрлуулна. Тавиурын орон зайг 80 хувь ашигласан байхад л дүүрсэн гэж үздэг.

 

3. Буйдангийн дэр

© depositphotos, © hiv360 / depositphotos

Гоёл чимэглэлийн зориулалттай дэр – үнэхээр гэрийг чамин харагдуулна, гэхдээ цөөхөн байвал шүү. Хамгийн тохиромжтой тоо – буйдангийн булан болгонд 2-3 ширхэгээр. Буйдан дээрээ тэр чигээр нь дэр эгнүүлээд тавьсан бол замбараагүй л харагдахаас өөр зүйлгүй дээ.

 

4. Хана дагуулж байрлуулсан тавилга

© Zhyk1988 / depositphotos, © MichalBalada / depositphotos

Бүх тавилгыг хана дагуулаад тавьчихлаар орон зай яагаад ч юм шахагдсан юм шиг харагддаг – хаалт босгосон ч юм шиг, нэг л эмх замбараагүй. Гэрээ цэвэр цэмцгэр харагдуулахыг хүсэж байгаа бол эд хогшлыг байрлуулах уламжлалт үзэл бодлоос татгалзах шаардлагатай болно. Жишээ нь, гал тогооны эсвэл зочны өрөөний ширээг өрөөний буланд биш голд байрлуулаарай.

 

5. Жаазанд хийсэн гэрэл зураг болон уран зураг

© hiv360 / depositphotos, © depositphotos

Олон янзын жаазанд хийсэн гэрэл зураг гэрт тав тухыг авчрахгүй, харин ч эсрэгээрээ гэрийг замбараагүй болгож харагдуулна. Нэг төрлийн хэдхэн жааз үлдээхэд л хангалттай, бусдыг нь зургийн цомогтоо хийгээрэй. Жаазаа байрлуулахдаа ч ухаантай хандана: жишээ нь, өрөөний хаалганы хананд байрлуулах хамгийн тохиромжтой.

Бас нэг дүрэм: өрөөний бүх гэрэл зураг эсвэл уран зураг нэг газар л байрлах ёстой. Хэрвээ та 2-ыг үүдэндээ, 4-ийг ширээний дээр хадсан бол замбараагүй л харагдана. Хэрвээ таны гэрийн тохижилтод хурц өнгө давамгайлж байгаа бол хар-цагаанаар авсан гэрэл зураг илүү тохирно. Ингэж байж өрөөний үндсэн засал чимэглэлээс ялгарч өөртөө анхаарал татаж чадах ажээ.

 

6. Цахилгааны утас

© goblinbox_(queen_of_ad_hoc_bento) / flickr

Хэрвээ та цахилгааны бүх утсаа (зурагт, ширээний гэрэл, төрөл бүрийн уртасгагч, цэнэглэгч) нууж чадвал гэр орон чинь ямар эмх цэгцтэй харагдаж болохыг мэдэрнэ.

Юуны түрүүнд бүх тавилгаа урагшлуулж бүх утаснуудын орооцолдоог гаргахаас өөр аргагүй. Дараа нь хооронд нь ороож тогтооно, жишээ нь одоо цагт цахилгаан утсыг ороодог, тогтоодог төрөл бүрийн хэрэгсэл гарчээ. Утас болгоны зориулалтыг өнгөөр ялгавал бүр ч амар биз.

 

7. Овор ихтэй тавилга

© kapustin_igor / depositphotos, © depositphotos

Тавилга сонгохдоо тухайн өрөөний хэмжээнээс шалтгаалах нь ойлгомжтой. Хэтэрхий овор ихтэй эсвэл хэтэрхий жижигхэн тавилга гэрийн тав тухыг шууд эвддэг. Гэр нэг бол овоолсон нэг бол хоосон юм шиг харагдах талтай. Өрөөнөөс 1-2 овор ихтэй тавилга, мөн ганц хоёр жижиг ширээг гаргахад л өрөө том бөгөөд загварлаг харагдаж болно.

 

8. Цонхны нүсэр хөшиг

© depositphotos, © depositphotos

Нэг ийм дүрэм байдаг юм: цонхны хөшиг 2-оос илүүгүй байх. Өөрөөр хэлбэл хөнгөн торон хөшиг мөн хоёр талаараа 2-оос ихгүй хүнд хөшиг маш тохиромжтой хувилбар. Энэ хувилбар дээр нэмээд гурав дахь элемент ороод ирэхээр, тухайлбал дээрээс унжих чимэглэл нь, нэгдүгээрт нарны гэрэл ороход саад болно, хоёрдугаарт, цонхыг нүсэр харагдуулдаг. Том талбайтай өрөө байсан ч хамаагүй нарны гэрэл ахиухан оруулах хөшиг хийгээрэй.

 

9. Хар бараан өнгийн чимэглэл

© Mary Clark / flickr, © Boffo Family of Companies / flickr

Цагаан бас шаргал цайвар өнгө нь хар бараанаас зөөлөн бас даруухан харагддаг. Бүүдгэр эсвэл бараан өнгөтэй тавилга өрөөг байгаагаас нь илүү бохир харагдуулна. Энэ нь бидний дотоод ухамсартай шууд холбоотой л доо: цагаан байх тусам цэвэрхэн, бараан байх тусам бохир байдаг гэсэн бодол нөлөөлж байгаа юм.

Ингэлээ гээд ханаа яаралтай цагаанаар будах эсвэл дэлгүүр орж цайвар шаргал өнгийн тавилга ав гэж ойлгож болохгүй. Хар бараан өнгөтэй тасалгаанд гэгээлэг өнгө нэмэх хэрэгтэй, энэ тохиолдолд таны гэр илүү тохилог харагдах ажээ.

 

10. Бүдгэр гэрэлтүүлэг

© Martin Cathrae / flickr, © V Smoothe / flickr

Янз бүрийн сүүдэр эсвэл бүүдгэр гэрэлтүүлэг нь гэр орныг тав тухгүй бас эмх замбараагүй харагдуулна. Хэрвээ байгалийн гэрэл дутагддаг бол хиймэл гэрэлтүүлэг зайлшгүй нэмэх шаардлагатай.

Мөн хэд хэдэн дизайнерын аргууд ч бий:

  • Таазаа цагаанаар буд: тасалгаа илүү цэвэрхэн харагдахаас гадна мөн илүү том харагдана.
  • Хана, таазыг гэрэл ойлгогч болгон ашиглаарай. Үүний тулд хана, тааз руу тусах гэрэлтүүлэг суурилуулна.
  • Нарийхан хүрээтэй 1 эсвэл 2 том толь өрөөндөө тавь. Толь гэрэл ойлгоно, нарийхан хүрээтэй тул нүсэр санагдахгүй.

 

11. Хээтэй материал ашиглах

© kanzefar / depositphotos, © depositphotos

Хээтэй материал гэрийн тохижилтод ашиглах – 90-ээд оны үеийн загвар. Энэ тренд аль хэдийн үеэ өнгөрөөсөн тул хоцрогдсон. Тэгээд ч хээ их болоод ирэхээр эмх замбараагүй харагдуулдаг муу талтай. Энэ байдлаас салахын тулд цэцгэн хээтэй 2 дэрийг нэг өнгийн дэрээр солиход л хангалттай. Та туршиж үзээрэй, таны гэр өнгө нэмээд ирэх шиг л санагдана.

 

12. Намхан тавилга

© Martin Cathrae / flickr, © gardener41 / flickr

Том талбайтай өрөө нь жижиг талбайтай өрөөнөөс ер нь л эмх цэгцтэй харагддаг. Тасалгааг том харагдуулахын тулд хана дагуулж тавьсан гал тогооны тавилгыг (жишээ нь шкафыг) яг таазанд тулгаж суурилуулах хэрэгтэй. Эс бөгөөс тасалгааг дундуур нь тасалчихсан юм шиг харагдаад байдаг.

Мөн хөшигт онцгой анхаарал хандуул. Хөшгийг аль болох дээрээс өлгөхийг дизайнерууд зөвлөж байна, мөн урт, өргөн байх ёстой ажээ. Тиймээс цонхны хүрээнээс гаргаад таазнаас шал хүртэл, нэг хананаас нөгөө хана хүртэл хөшиг үргэлжлэх ёстой. Энэ нь том цонхтой юм шиг сэтгэгдэл төрүүлнэ, эцсийн дүнд танай гэр том харагдах юм.

Танай гэр цэвэрлэгээ хийгээд байхад л эмх замбараагүй юм шиг санагддаг уу? Та энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ?

86
ГоёГоё
29
ХөөрхөнХөөрхөн
23
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
20
ГайхмаарГайхмаар
14
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
12
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gursuren Lhamaa

    Gursuren Lhamaa

    2021/02/08 at 22:23

    Яг адил байрны тохилт бвал зугээр

  2. Monhkzul Choijil

    Monhkzul Choijil

    2021/02/10 at 00:35

    Suhee Suhee

  3. Batka Chintogtoh

    Batka Chintogtoh

    2021/02/11 at 17:03

    Amarjargal Jambaldorj unsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *