
Үр хүүхдээ хамгаалахын тулд хамтдаа нэг нэгнийхээ гараас атгаж, өтөлж буй хүмүүсийн хамтын амьдралын түүхээс харахад хайр гэдэг эргэлзээгүйгээр бүх сэтгэл хөдлөлийн дээд, хамгийн хүчирхэг зүйл яах аргагүй мөн юм.
Хэрэв хүмүүс хүсэх юм бол боломжгүй зүйлийг хүртэл хийж бүтээх боломжтой гэдгийг баталж харуулсан олон зуун жишээ бий. Аз болоход тэрхүү хүний хамгийн сайхан нандин чанарыг гэрэл зургийн хальсанд буулгаж амжсан нь сайшаалтай.
Бид та бүхний амьдралд гэрэл гэгээ бэлэглэх үүднээс чин сэтгэлийн хайраас илүү зүйл үгүй болохыг баталж харуулахыг хүслээ. Хүмүүсийн бусдад хайр халамж болон анхаарал тавьж буй үйлдлийг харуулсан фото зургийн цомог танд эерэг мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй, хайр үгүй бол хорвоо ертөнц оршин тогтнохгүй гэдгийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байна.
1. Энэ эр хуй салхи гэрийг нь сүйрүүлсний дараа нохойгоо амьдаар нь олж чаджээ.

2. Элсэн цөлд амьдардаг охин өөрийн дүүдээ уснаасаа өгч байна.

3. Эцэг эхийн хайрыг юутай ч зүйрлэшгүй. Аав нь өөд болохынхоо өмнөхөн охиныхоо 21 насны төрсөн өдөр хүртэлх бүх төрсөн өдрүүдээр нь цэцэгт мэндчилгээ хүргүүлэхээр урьдчилан захиалга өгсөн байжээ.

4. Эх хүн ямар ч аргаар хамаагүй үр хүүхдийнхээ төлөө бүхний хийдэг.

5. Энэ эр эхнэрээ ой санамжаа алдсаных нь дараа үсэг зааж өгч байна, ингэснээр эхнэр нь дахин уншиж сурах юм.

6. Аавууд хүүхдүүдээ нуруундаа суулгаж, үерийн үеэр гол гаталж байна.

7. Нөхрөө алдсан энэ эмэгтэй одоог хүртэл нөхөртэйгөө цуг үйлчлүүлдэг байсан газар ирэхдээ хайртынхаа зургийг авч ирдэг.

8. Энэ эр эхнэртээ бөөрний донор хайж, гудамжаар самбар зүүн, хүмүүсээс тусламж хүсжээ. Эцэст нь бүх зүйл түүний санаснаар бүтсэн байна!

9. Жинхэнэ хайрын баталгаа болсон ил захидал. Үүнд: хэн нэг нь энэ сарнайг нуур руу шидэж өгч туслаач, нөхрийн маань чандар энэ нууранд бий, би тэргэнцэр дээр суудаг учир өөрөө нуур руу очиж үүнийг хийх боломжгүй байна гэж бичсэн байв.

10. Энэ 19 настай нохой үе мөчний өвчтэй бөгөөд өдөр бүр эзнийхээ гарыг дэрлэн унтдаг байна, ингэхдээ эзэн нь түүнийг өвчнөө түр ч болов мартаасай гэсэндээ нуурын усанд дагуулан орж, бүлээн усанд амар тайван унтуулдаг гэнэ.

11. Үр хүүхдээ хамгаалах эхийн сэтгэлийг юу ч зогсоож үл чадна.

12. Энэ залууд магадгүй юу ч байхгүй байх, гэхдээ тэр нохойндоо ус, хоол болон тоглох тоглоом хүртэл авч өгдөг.

13. Эмээ маань бугуйндаа мэс ажилбар хийлгүүлсэн учир өвөө маань түүний үсийг самнаж өгч байна.

14. Зарим хүмүүс өөрийн үнэнч андаа хэнээс ч илүү хайрлаж халамжилдаг.

15. Жинхэнэ заяаны хань биеийнхээ нөгөө талыг хэрхэн дэмжихээ цаг үргэлжид мэдэж байдаг.

16. Өвөө маань над руу эмээд дурлаж байсан залуу үеийнхээ зургийг явуулсан юм. Тэд өнөөдрийг хүртэл хамтдаа 60 жил амьдарчээ.

17. Тэд магадгүй салцгаасан байж болох ч, нохойгоо гэх хайр нь одоог хүртэл байсан хэвээр. Хосууд салаад 2 жил болж байгаа ч хуучин найз залуу нь хамтдаа тэжээдэг байсан нохойныхоо төрсөн өдрөөр нь жил бүр түүний зураг болон төрсөн өдрийн мэндчилгээг хуучин найз охин руугаа явуулдаг байна.

18. Энэ залуу хуримынхаа үеэр эхнэртээ биш, харин эхнэрийнхээ охидуудад хойд эцэг шиг нь биш, төрсөн эцэг шиг нь хандана гэдгээ амалжээ.

19. Энэ залуу Пакистанд болсон үерийн үеэр өндөр настай эцгийгээ нуруундаа үүрээд явж байна.

20. Энэ хайр хүргэм хосууд гэр бүл болсны 88 жилийн ойн баярынхаа үеэр энэ зургийг авахуулжээ. Тэдэнд энэ урт хугацааны дараа анх удаагаа хуримын хувцас өмсөх боломж олдсон юм.

21. Австралийн ойд гарсан гал түймрийг унтраах үеэрээ гал сөнөөгч коала баавгайд ус өгч байна.

22. Үнэхээр агуу залуу, өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулан байж үерийн уснаас муужгайнуудыг аварчээ.

Та эдгээр хайр халамж мэдрүүлсэн зургуудыг үзэх үед сэтгэл чинь хөдөлсөн бол санаа зовох хэрэггүй – бид бүгдээрээ тэгсэн. Аль зураг нь таны нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулсан бэ?








Altantsetseg Altantsetseg
2019/05/11 at 13:12
Үнэхээр хайр гэдэг агуу юмаа .их гоё зураг байна гоёч агшинг амжилттай авчээ…
Azaa Az
2019/05/11 at 14:06
Tsolmon Tsayan
2019/05/13 at 08:20