Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

1

Пруссын хаан I Фридрих Вильгельм “Дайн дайнаараа, харин хоол хувиараараа” гэж хэлсэн байдаг. Иргэдийн сэтгэлийг тайван байлгаж, улс эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж буй улс орон бүрийн цэргүүд юу идэж уудаг талаарх мэдээллийг хүргэе.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 1

Израиль

Офицер, жирийи цэргүүд өөр өөр газар хооллодог хэдий ч тэдний хоолны дэглэм ялгагдах зүйлгүй байдаг гэнэ. Зөвхөн шумбагч онгоцны цэрэг, усан цэрэг, нисгэгчдийн хоол л өөр байдаг, учир нь тэдэнд зориулж илчлэг өндөртэй хоол хүнс бэлтгэдэг. Мэдээж хэрэг цагаан хоолтнуудыг мартаж болохгүй. Тэдэнд зориулан уургаар баялаг ургамлын хоол хүнс өгдөг юм.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 3

Мэдээж хэрэг Израильд нөөшилсөн хоол өгдөг бөгөөд махан болон сүүн гэж хоолоо ялгаж тавьдаг. Ер нь өглөөний цайнд омлет, йогурт, салат, кофегоор ихэвчлэн үйлчилдэг. Бүх хоол нь шинэхэн гэдгийг дурьдах шаардлагагүй гэж бодож байна.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 15

Салатаа өөр кафе, зоогийн газраас сонгож болох юм.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 17

Үдийн хоолонд махан хоол өгдөг ба түүнчлэн тусдаа цагаан хоолтны цэс байдаг гэнэ. Маханд үхэр болон тахианы махнаас сонгодог бөгөөд төрөл бүрийн хачираас сонгох боломжтой. Сонирхуулахад энд олон янзын жимс, ногооны шүүс их байдаг байна.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 16

Израилийн армийн санхүүжилт сүүлийн жилүүдэд тав дахин нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн цэргийн тогооч нарын тоо буурч, армийнханд янз бүрийн цэс санал болгож чадахуйц хоолны томоохон компаниудтай ажиллаж байгаа гэнэ. Энэ улсын хэмжээ том биш тул хээрийн гал тогоо байх нь утгагүй хэрэг юм.

Энэтхэг

Харамсалтай нь Энэтхэгт газар авсан авилгал нь улс орны олон үндэстний цэргийн нөхцөл байдалд муугаар нөлөөлсөн байна. Цэргийн хоолонд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь их байдаг гэнэ.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 4

Энэтхэгийн цэргүүд даруухан бөгөөд тэд ямар ч хоолыг гололгүй иддэг гэнэ. Өглөөний цайнд нэг том бин, халуун цайтай өгнө. Заримдаа өглөө цэргүүдэд хулуу өгдөг байна.

Үдийн цай нь халуун хоолноос бүрдэнэ: бин, ястай махан хуурга, вандуйны зутан шөл, тахианы махтай хоол өгнө.

Оройн хоолонд амттан өгөлгүй үдийн цайтай адил хоол өгдөг.

Өмнөд Солонгос

Израилийн армийнхтай адил командлагч болон жирийн цэрэг адил хоол иднэ. Офицеруудын ганц давуу эрх нь дараалал хүлээлгүй хоолоо авах боломж юм.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 5

Өмнөд Солонгосын цэргийн армийн хоолонд үргэлж цагаан будаа, шөл, зууш байдаг. Тэр ч байтугай цэргүүд загас болон Европ хоолны цэснээс сонголт хийх боломжой.

Үйлчилгээ нь яг л жирийн иргэдийн хооллодог газар шиг байдаг. Офицер эсвэл цэрэг хоолны газрын ажилтан дээр очоод подносон дээрээ будаа, шөл гэх мэтийг хийлгүүлнэ, харин хачир зуушаа өөрөө сонгох боломжтой.

Франц

Францын армийн цэргүүдийг нарийн хоолонд дуртай хүмүүс гэж хэлж болно, учир нь цэрэг, офицеруудад санал болгож буй цэс нь маш олон төрөл байдаг. Мөн цэрэг, офицеруудын хоол ялгаатай байдаг.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 6

Жирийн цэрэг дараах хоолыг иднэ. Зуушинд: чанасан манжин, луувантай ногооны салат, оливийн тостой хүйтэн загас, нухаш. Хоёр дахь нь сонголтоороо: шош болон соустай үхрийн мах, төмстэй шарсан тахиа, будаатай гахай. Амттанд: жимс эсвэл гүзээлзгэний моусс. Мэдээж ямар ч хоолонд бяслаг дагалдах ба эрдэс ус, содтой устай өгнө.

Офицеруудад хэд дахин сонголт ихтэй цэс олгоно.

Маневрийн үеэр цэрэг, офицерууд хамтдаа идэж, тэдний хоол хүнсийг төрөөс бүрэн даадаг байна.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 7

Нэг хүнд өгөх хувь: салаттай үхрийн мах, сэвэгтэй тулуз хиам, үрж нунтагласан ногоотой шөл, лаазалсан туна, шоколад, чанамал, найруулдаг кофе, жигнэмэг, мөсөн чихэр, элсэн чихэр ноогдоно.

АНУ

АНУ-ын армийн цэргүүдийн хоолыг цэрэг тоног төхөөрөмжийн судалгааны төвийхөн анхаардаг байна. Америкийн цэрэг болон офицерууд нэг газар, адил хоол иддэг.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 8

Хоолны газрын цэс нь маш олон төрөл байдаг. Америкийн Зэвсэгт хүчинд ямар ч мэргэжилтэй, ямар ч өнгийн арьстай хүнтэй таарах болно. Тогооч нар нь нөөшилсөн эсвэл цагаан хоол санал болгох л үүрэгтэй байдаг.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 9

Сүүлийн үед Америкт эрүүл хоол хүнс хэрэглэх чиг хандлага бий болоод байгаа ажээ. Цэсэнд хоол бүрийн илчлэгийг заасан байдаг.

Ихэвчлэн өглөөний цайнд шүүс, шинэхэн жимс, омлет, үр тариа, утсан гахайн мах болон нарийн боов орно. Үдийн болон оройн хоолонд 2 төрлийн шөлнөөс сонгоно, хоёроос дөрвөн үндсэн хоол байна: үүнд өөх тос багатай ч хангалттай илчлэгтэй, салат, ногоо, мөн наад зах нь дөрвөн төрлийн амттан байна.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 10

Орос

Одоогийн байдлаар бараг бүх цэргийн алба дотроо “буфет” ажиллуулж байгаа бөгөөд хоолыг зөвхөн уригдсан тогооч нар бэлтгэдэг.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 12

Цэргүүдийн үдийн хоолонд 2 төрлийн бэлэн салат, хоёр шөл, 3 халуун хоол, хэд хэдэн хачир, цай эсвэл шүүс өгнө. Цэргүүд өөрсдийн хүссэн хоолоо сонгох боломжтой байдаг.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 11

Европын бусад орнуудтай харьцуулахад Оросын үндсэн хоолны илчлэг нь (4374 ккал ) өндөр байдаг. Францын цэргийн хүчний хоол нь 3875 ккал байдаг гэнэ.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 13

Оросод цэс нь улирал болон цэргийн хүслээс хамааран өөрчлөгдөнө. Цэргүүдэд хамгийн ихээр гурвалжин будаатай котлет, банш, хиам таалагддаг байна. Эдгээр нэрлэсэн хоолыг 7 хоногт 2 удаа бэлтгэдэг. Одоо үед жижүүр нь хоолны шаардлага болон стандартыг хангасан байгаа эсэхэд хяналт тавьдаг болжээ.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 14

Одоо тогоочтой болсон тул цэргүүд хоол хийхдээ ахнаарах шаардалагагүй болж өөрсдийн албанд л бүрэн анхаарах боломж гарчээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн бэлтгэгдсэн амттай янз бүрийн хоолыг идэх боломжтой.

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? 2

Энэ оны дундуур Оросын цэргийн бүх хэсэгт хоолоо хүлээн авсан цэргийн хурууны хээг авах системийг бий болгосон. Бусад улс орнуудад ийм системийн аналог байхгүй бөгөөд энэ систем нь жилд 3,5 тэрбум хүртэлх рубль хэмнэхэд туслах ёстой юм. Энэ систем нь амжилт олсон уу эсвэл зүгээр л цаасан дээрээ үлдэв үү.

 

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/08 at 12:16

    MONGOL TSEREGVVD dotor gedes hots budaa

  2. Зочин

    2015/08/08 at 12:49

    Tsereguud ch odoo yay gehev nogoo ajilgaand yvdag hed bainga olsoglon baidag gesen nogoo darga nar ni hoolnoos ni humaslaad oorsdoo bondoigood manai hed turchihdag ym baih mash ih tansag hoolnuud irj baigaa ni haragddag ch nogooduuld chini ogdoggui gesen darga nar ni yostoi tansaglaj ogdog ym baih

  3. Зочин

    2015/08/08 at 12:50

    Сэтгэгдэл *mongol tseregt ug ni tusuv mungiig ni hangakttai ugdug gesen. Daanch darga narrow ni huvaaj ideed tserguuded fees dotor ugaadas energy teree ugdug

  4. Зочин

    2015/08/08 at 13:11

    Ene setgegdeluud yostoi shaaj bna daa. Mongold bgaa ni ch yahav. Gedes dotor bdagiim bgaaz. Harin ajillagaand manaihan amerikuudtai adilhqn hool iddeg yum shuu. Bi ooroo ajillagaand 3 udaa yvsan hun mash sain medej bna. Mongolchuud uursduu uzeegui baij olon yum meddeg yum shig hutsdag bolj dee

  5. 032

    2015/08/08 at 14:53

    Сэтгэгдэл *tserguud chn hun bish shshde bi 032 g haasan gedes huts budaa idd jil bolson uhjeeguil bna … harin ch yum golj shilhg martdg saihan shdee … haramsdgui yum .. ghdeel tahia baba xaxa 032 n tserguud hamgiin shildg bdg yumda

  6. Зочин

    2015/08/09 at 11:58

    mongolin mongolog generaluudiin garaar orood hoolni mah budaa boldgiimdoo.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *