30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол

0

Та эдгээр 15 хоолыг гарын хоол мэт хийгээд сурчихвал гэр бүлийнхэн тань танд талархах нь мэдээжийн хэрэг юм. Bon Appetit!

Бяслагтай гоймон

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 1

Хөндий гоймонгоо савлагаан дээрх зааврын дагуу болгоорой. Соусанд зориулж цөцгийн тос (1/2 хэсгийг) хайлуулаад 4 хоолны халбагаар гурил нэмж хутгаарай. Дараа нь 2,5 стакан сүү эсвэл цөцгий хийгээд дахин нэг хутгаарай. Соусандаа өндөгний шар хийгээд (2 ширхэг), үрсэн зөөлөн бяслагнаасаа нэмээрэй. Соусаа дунд зэргийн гал дээр хэдэн минут тавиад холино. Гоймон дээрээ бэлтгэсэн соусаа асгаад зууханд 10 минут эсвэл шаргал өнгийн гадаргуутай болтол нь болгоорой. Хоол бэлэн болсоны дараа үрсэн бяслагны үлдэгдлээ дээр нь цацаж болно шүү.[sociallocker]

Итали омлет-фриттата

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 2

Эхлээд зуухаа халаагаад бэлэн болгочих. Том саванд 8 өндөг, 1/4 стакан сүү, давс болон перец нэмээд холино. Түр цааш нь тавиад дараагийн ажилдаа оръё.
Ширмэн хайруулын тавган дээр 3 хэрчим гахайн мах шарна. Дээрээс нь нэмээд 1/2 хэрчсэн сонгино, 1 аяга давжаа помидор, цэцэгт байцаа эсвэл мангольдын навчнаас нэмнэ. 30 секунд болгоод хайруулын тавгандаа өндөгтэй холимогоо асгаарай. Дээгүүр нь үрсэн бяслагаа цацаад өгөөрэй. Эхлээд 30 секунд омлетоо гал дээр бариад дараа нь халсан зуухандаа 10 минут байлгаарай.

Зууханд болгосон тахианы мах

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 3

Зуухандаа гайхалтай амттай тахиа бэлтгэхийн тулд ердөө гуравхан орц л шаардлагатай: перец, давс, тахиа. Нэгдүгээрт эхлээд мах өрөөний температурт хүрсэн байна. Тахиагаа угаах шаардлагагүй шүү, учир нь байж болох бүх бактер нь зуухны халуун температурт устах болно. Зуухаа 230°С хүртэл халаана. Салфеткаар тахианы гадна болон дотор талыг хуурай болгоорой. Дотор талыг нь давс перецээр сайтар амтлаарай. Хөлийг нь бүдүүн утсаар уяд гадна талыг мөн адил давс перецээр амтална. Дараа нь халааж бэлэн болгосон зуухандаа 50-60 минут болгоно. Энэ хугацаанд зуухнаас гаргах болон гадаргууг нь тослож болохгүй шүү. Цаг нь болох үед зуухнаасаа гаргаад 15 минут байлгана. Зөвхөн үүний дараа л утсыг нь аваад зооглоход бэлэн болно.

Шарсан ногоо

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 4

Зуухаа урьдчилан халаагаарай. Бүх ногоогоо хооронд нь холино: 1 том брокколиний толгой хэсэг, хэрчсэн хулуу, 1 аяга давжаа помидор, цагираглаж хэрчсэн 3 лууван, мөөг. Үүн дээр нэмээд 1/4 аяга оливийн тос, 2-3 цайны халбага давс, хар нунтаг перец хийнэ. Ногоогоо 2 хэсэг болгон хуваагаарай. Хуваасан порц бүрээ 35-40 минут жигнэнэ, ингэхдээ 15 минут тутамд гаргаж холих ёстой.

Бяслагтай шарсан талх

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 5

2 ширхэг сэндвичний талх, 2 цөцгийн тос, 2 зүсэм бяслаг, давс бэлдээрэй. Зөөлөн гал дээр 1 цөцгийн тосоо хайлуулна. Талхныхаа 1 талыг болгоомжтой шарна. Хайруулын тавагнаасаа талхаа аваад нөгөө талхаа дээр нь тавиад дунд нь бяслагаа хавчуулаарай. Үлдсэн цөцгийн тосоо хайлуулаад талхныхаа нөгөө талыг түлэлгүй болгоомжтой шараарай.

Какаоны брауни

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 6

Зуухаа 160°С хүртэл халаагаарай. 10 хоолны халбага (140гр) цөцгийн тос, 1/4 аяга (250 гр) элсэн чихэр, 3/4 аяга болон хоёр хоолны халбага цэвэр какао, ¼ цайны халбага давсыг галд тэсвэртэй дунд зэргийн саванд хийгээд буцалж байгаа устай саван дээр тавина. Цөцгийн тосоо хайлтал хутгана. Дараа нь саваа аваад хөргөнө. Энэ хольцондоо ваниль болон хоёр өндөг нэмээд хурдттай холино. Хольц нь жигд болонгуут гурил нэмээд хутгана, дараа нь зуурмагаа модон эсвэл резинэн хутгуураар хутгана. Зуухандаа 20-25 минут болгоод хөргөнө. 16-25 ширхэг дөрвөлжин болгож хэрчээрэй. Хэрэв хүсвэл шинэхэн жимстэй хэрэглэж болно.

Стейк

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 7

Стейкээ хийхээс 45 минутын өмнө хөргөгчнөөс гаргаад давуун алчуураар хуурай болтол арчаарай. Давс болон перецээр амтлаад дахин 45 минут байлгана, ингэснээр мах өрөөний темпиратурт хүрнэ. Ширмэн хайруулын тавгаа ширүүн гал дээр тавина. Стейкээ дахин нэг удаа цаасан алчуураар дарж арчина. Хайруулын тавгандаа хоёр хоолны халбагаар ургамлын тос хийгээд стейкээ хайруулын тавган дээрээ тавиарай. Стейкээ нэг талыг нь хоёр минутын турш шарна. 2 минут тутам эргүүлж зузаан мах бол 8, нимгэн мах бол 6 минут шарна. Дараа нь хайруулын тавгандаа 3 хоолны халбага цөцгийн тос хийнэ. Хайлсаны дараа тимьяны мөчир хийнэ. Үүний дараа махан дээрээсээ хайлсан цөцгийн тосоо асгана (2талаас нь). Стейк бэлэн болсоны дараа хайруулын тавагнаасаа аваад 10 минут хөргөөрэй. Ингээд зооглоход бэлэн боллоо.

Гуакамоле

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 8

Блендерд 5-6 ширхэг ногоон помидор хийгээд, ¼ аяга хэрчсэн яншуй, том хэрчсэн 1 хумс сармис, ¼ цагаан сонгино, 2 ширхэг халуун чинжүү, лимоны шүүс 1 хоолны халбага, ½ цайны халбага ширхэгтэй давс нэмээд холино. Дараа нь авокадогын доторхыг нэмээд дахин нэгэн жигд болтол холино. Хэрэв шаардлагатай бол бага зэрэг ус нэмнэ.

Улаан лоолийн сүмстэй паста

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 9

Лаазалсан томат эсвэл шинэхэн улаан лоолийн хальсыг цэвэрлэн хэрчиж тогоондоо хийгээд 5 хоолны халбага цөцгийн тос, дундуур нь хуваасан 1 ширхэг дундаж хэмжээтэй төмс, давс нэмнэ. Сүмсээ өтгөн болтол 45 минут зөөлөн гал дээр болгож цаг тутамд хутгана. Гоймонгоо чанаад дээр нь сүмсээ асгаж үрсэн бяслаг цацаад бэлэн болгоно.

Шарсан ногоо

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 10

Өөрийн хүссэн ямар ч хамаагүй ногоогоо сайн угаагаарай. Энэ жоронд буржгар байцаа, гичний навч, мангольд орно. Хайруулын тавгаа халаагаад ургамлын тос нэмээд, хэрчсэн сонгино болон жижиглэж хэрчсэн сармисаа нэмээд сонгиноо зөөлөн болтол шарна. Үүний дараа ногоогоо нэмж хийнэ. Хоолоо хурдан болгохын тулд бага зэрэг ус нэмж болно. Ногоо бэлэн болход хоолоо самараар чимэглээд лимоны шүүс цацаарай.

Хөвсгөр шарвин

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 11

Эхлээд 3 өндөг хагалаад цагааныг нь шараас нь болгоомжтой ялгаад цагаанд нь чимх давс хийгээд хөөсрүүлнэ. Цагааныг нь сайн хөөсрүүлхийн тулд хүйтэн өндөг сонговол зүгээр. Дараа нь шараа сахар, ванилин, сод, шанцтай холиод 2 стакан 10%-ийн цөцгий болон 2 стакан гурил бага багаар нэмнэ. Зуурмагаа хөөсөрсөн өндөгний цагаантай холино. Зуурмагийн нэг порцыг сайн халсан хайруулын тавагны яг голд нь асгана, шарвин нь тал тал тийш урасхааргүй 10-12 см диаметртэйгээр асгана. Шарвингаа хоёр талаас нь хайрна. Зөгийн бал, варенье, агч модны шүүстэй хамт идээрэй.

Төмсний нухаш

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 12

Зөөлөн гал дээр 8 ширхэг жижиг төмс чанана. Саванд ½ давс, перец, нунтаг сармис, ½ стакан зөөхий, ½ үрсэн бяслаг, ¼ аяга цөцгийн тос нэмээд миксердэнэ. Чанасан төмсөө савандаа нэмээд дундаж хурдаар нухшилна.

Сонгино болон гичтэй жигнэсэн яргай загас

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 13

Зуухаа 230°C хүртэл халаана. Саванд 2 хоолны халбага жижиглэн хэрчсэн яншуй, 2-3 хумс сармис, ½ хоолны халбага гич, 1/2 цайны халбага давс, 1/8 перец, 1/8 стакан оливын тос, 2 хоолны халбага нимбэгний шүүс нэмж холино. Ясгүй яргай загасны 4 хэрчмийг хайруулан дээр тавиад сүмсээ асгаж дээр нь нимбэгний нэг зүсмийг тавина. 12-15 минут жигнээрэй.

Битүү жигнэсэн үхрийн мах

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол 14

Том саванд ¼ аяга гурил, давс, перец хийж холино. Үхрийн махаа өөх болон бүлхнээс нь салгаад шоо дөрвөлжин хэрчнэ. Махаа гуриланд дүрээд түр орхино.
Хайруулын тавгандаа цөцгийн тосоо хайлуулна. Махныхаа илүү гурилыг салгаад хайруулын тавгандаа 4-5 минут шарна.
Тогоонд сонгино, перец, давс, улаан лоолийн нухаш хийж холиод гал дээр 2 минут байлгана. Үлдсэн гурилаа дээрээс нь нэмээд дахиад 1 минут хутгаарай. Дараа нь улаан хуурай вино нэмээд өтгөн болтол нь ойролцоогоор 3 минут болгоно.
Хольцтой тогоондоо махаа хийгээд бульон, лаврын навч, тимьян нэмээд хутгана. Буцалтал нь ширүүн гал дээр байлгаад галаа багасган 1 цаг зөөлөн гал дээр байлгана.
Лууван, шанцай, төмсөө хэрчээд тогоондоо нэмж хийгээрэй. Мах ногоогоо зөөлөн болтол зөөлөн гал дээр болгоорой. Махаа гал дээрээс аваад ногоон вандуй нэмнэ.[/sociallocker]

54
ГайхмаарГайхмаар
35
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Goy Delguur

    Goy Delguur

    2015/08/08 at 14:31

    Aлдарт Kipling брэндийн цүнх үүргэвчийг хамгийн хямд үнээр танд бид хүргэнэ. Илүү их мэдээллийг Page руу орж Like даран үзнэ үү. https://www.facebook.com/tsunhgutaldress

  2. туршилт1

    2015/08/08 at 14:37

    туршилт1

  3. Saraa Saraa

    Saraa Saraa

    2015/08/09 at 00:48

    Goy hoolnuud bn

  4. sainaa

    2015/08/09 at 03:46

    Сэтгэгдэл mmmm uneheer taalagdlaa

  5. Зочин

    2015/08/09 at 21:56

    shuls goojloo ulsuj uheh ne lalar gej

  6. Зочин

    2015/08/10 at 00:07

    Сэтгэгдэл *zaawal hj surah n haashaa ch ym mongol hvn chn uur amisgal orchin nuhtsuluusuu bolood hvns,hool n hvrtel uur shy dee. Yahaw hged surhad ilvv n yu bhaw

  7. Зочин

    2015/08/10 at 12:22

    Сэтгэгдэл *oilgomjtoi todorhoi bval zugeer yum 1halbaga ch gdg yumu 4/1 geheer yunii ymar hemjeegeer bga ni todorhoi bish

  8. Bayarsaikhan Zoljargal

    Bayarsaikhan Zoljargal

    2015/08/10 at 14:47

    hehe, tiimee tertee tergui surnoo

  9. Зочин

    2015/08/11 at 11:11

    Сэтгэгдэл *

  10. Зочин

    2015/08/21 at 15:10

    Сэтгэгдэл *surna hiiged surchihwal ger bvliinhen maani amtarhan idehbhda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *