Япончуудын амьдралын талаарх хачирхалтай баримтууд: тэнд гадныханд тун амаргүй байх болно

0

Жуулчид яагаад азийн орнуудаар аялах дуртай байдаг юм бэ? Яагаад гэвэл тэдний амьдрал бусад улс үндэстнийхээс эрс ялгаатай, олон зуун жилээр уламжлагдаж ирсэн өв соёлтой. Жишээ нь, Япон улс байна. Энэ удаад бид тус улсын тухай сонирхолтой баримтуудыг өгүүлнэ.

Энэ улсаас бидэнд суралцах зүйл маш их бий. Тухайлбал, энэ улсын ард иргэд нь нэр төрийн асуудалд маш нухацтай ханддаг. Тодорхой жишээ дурдахад сонгуулиас өмнө өгсөн амлалтдаа хүрч чадаагүй ерөнхий сайд нар албан тушаалаасаа сайн дураар бууж байсан тохиолдол цөөнгүй.

Япончууд дельфиний мах идэх дуртай гэдгээрээ олны шүүмжлэл дагуулдаг. Энэ амьтныг агнах эрхийг төр засгийн хэмжээнд зөвшөөрч байхад бид юугаа ч хэлэх вэ дээ.

yandex.net

Шуудхан хэлэхэд, жимс, ногоо худалдаж авахаас ч амархан. Яагаад гэхээр жимс, ногоо үнэхээр өндөр үнэтэй байдаг юм. Японд мах, загасны мах бусад улсуудтай харьцуулахад харьцангуй хямд ажээ. Япончууд хоол идэж байхдаа ч хоолны тухай ярих дуртай ард түмэн. Тэр дундаа идэж байгаа хоолоо “амттай байна” гэж хэлэхгүй бол бараг л бүдүүлэг хүнд тооцогдоно.

Ажил цуглах, тарах цагаар Японд жинхэнэ галзуурмаар санагдана: галт тэрэгнүүд нь хөл тавих зүйгүй, метроны ажилтнууд нь зорчигчдыг багтаах гэж хайр найргүй чихэж түлхэнэ. Тийм учраас эрчүүдийн шалиг зангаас эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд эмэгтэйчүүдэд зориулсан тусгай галт тэрэг хүртэл гаргасан.

tourister.ru

Метронд эмэгтэйчүүдийг элдвээр өдөх нь энгийн үзэгдэл. Үүнд гайхаад байх ч хэрэг байхгүй. Яагаад гэхээр ихэнх дэлгүүрийн лангуун дээр “18+” ангиллын кино чөлөөтэй борлуулж байдаг юм. Харин сонин зардаг бүхээгээр хентай бүхий сэтгүүл зардаг. Эдгээр бүтээлүүдийн ихэнх нь xүчирхийлэл эсвэл насанд хүрээгүй хүүхдийг сaдар сaмуунд уруу татаж байгаа сэдэвтэй. Та бидний хувьд зэрлэг санагдаж болох бол япончуудын хувьд нийтийн тээврээр ичиж зовохгүй унших хэмжээнд хүртлээ энгийн үзэгдэл болжээ.

www.ft.com

Япон хэдий хөгжингүй улс хэдий ч амиa xорлолтоороо дэлхийд дээгүүрт ордог. Хамгийн хачирхалтай нь, үxлийн шалтгаан – ажлын хэт их ачаалалтай холбоотой. Япончууд үнэхээр их ачаалалтай ажилладаг. Хүмүүс боломж л олдвол гудамжинд ч хамаагүй дуг хийгээд авахыг боддог ажээ.

Мөн хикикoмори болсон хүн ч цөөнгүй. Япон эрчүүдийн 7 хувь нь энэ төрөлд багтана. Тэд өөрсдийгөө нийгмээс сайн дураар тусгаарласан улс. Гэр орноосоо ч гарахгүй, харин ажлаа орхиж гэрийнхнийхээ орлогоор амьдарцгаадаг.

medium.com

Дэлхийн олон улс орон гаднын хүмүүсийг нааштай хүлээж авдаг. Хэн нэгэн гаднын улсын иргэн нь болбол бүр хангамж хүртэл амлах нь ч бий. Ганцхан Японд л ийм зүйл байхгүй. Бусдын адил хангалттай цалин авахыг хүсвэл та ажил мэргэжилдээ үнэхээр гаргууд байх ёстой. Эс бөгөөс та тус улсын дундаж цалингаас доогуур цалин хөлс авах болно.

Гэр бүлтэй болбол таныг хүлээн зөвшөөрч магадгүй гэж горьдсоны гарз. Дэлгүүрт орлоо гэхэд таны япон ханьтай л харьцана. Орон байр ч худалдаж авахад амаргүй. Та өөрийнхөө нэрийг нутгийн хэл рүү орчуулж ханзаар бичүүлж бүртгүүлэх ёстой.

360tv.ru

Манайд хог хаях сав олдохгүй юм гэж та боддог уу? Тэгвэл Японд бүр ч ховор. Гэхдээ та ангилсан хогийн сав олдтол хогоо барьж явахаас өөр аргагүй, тэнд ердөө ийм л журамтай.

yandex.net

За тэгээд япончуудын хошин шогийн мэдрэмжийн тухай. Хэрвээ та хошигнох дуртай бол энэ тухайгаа мартсан нь дээр. Харамсалтай нь Япончууд үүнийг ойлгохгүй, таныг бүдүүлэг гэж үзнэ.

Та Японы тухай өөр ямар сонирхолтой баримт мэдэх вэ?

10
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *