Ази эрчүүд яагаад чигчий хурууныхаа хумсыг ургуулдаг вэ? Энэ нь ямар утга учиртай юм бол?

0

Тодруулж хэлбэл, зөвхөн Азид төдийгүй л дээ. Эрчүүдийн зарим нэг нь чигчий хурууныхаа хумсыг урт ургуулсан байгааг та нэг биш удаа харж байсан байлгүй.

dzeninfra.ru

Ийм “хэрэгсэл”-ийг анх удаа хараад залуу хүн хумсаа гүйцэд авч амжаагүй эсвэл авахыг хүсээгүй л юм байгаа биз гэж өөрийн эрхгүй бодогдоно. Эсвэл түүнд хумсаа авах эвтэйхэн хумсны xутга олдоогүй ч байж мэдэх юм. Урт бас үзүүртэй ургуулсан хумс нэг биш удаа нүдэнд өртөөд ирэхээр учрыг нь олох хүсэл төрөх нь дамжиггүй: “Магадгүй, ямар нэгэн зүйлд ашигладаг юм болов уу?”

dzeninfra.ru

Амьдралд нэн хэрэгтэй, хэрэггүй бусад зүйлсийн л адил чигчий хурууны урт хумс нь эрчүүдийн дунд эрт дээр үеэс түгээмэл болжээ. Энэ талаар хэд хэдэн сонирхолтой таамаг ч дэвшүүлсэн байдаг.

dzeninfra.ru

Эдгээр таамгийн нэг бол чигчий хурууны хумсыг урт ургуулах нь Хятадаас гаралтай гэж үзнэ. Язгууртан гаралтай дээдсийн хүрээний эрчүүдийн дунд түгээмэл, өөрөөр хэлбэл өөрийгөө тариан талбай дээр нуруу тэнийлгэх завгүй ажилладаг хар ажилтан, тариаланч биш гэдгээ илэрхийлэх нэгэн илэрхийлэл ажээ.

dzeninfra.ru

Та өөрөө бодоод үз л дээ, ийм урт хумстай хүн газар шорооны ажил хийх эсвэл гэр орон цэвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас урт хумс (зөвхөн чигчий хуруугаар зогсохгүй) дээд зиндаа эсвэл эд баялагтай гэдгээ илэрхийлэх сайхан боломж. Ингээд хятадын уг соёл цаг хугацааны эрхэнд Зүүн-Өмнөд Азийн бусад үндэстнүүдийн дунд тархжээ.

dzeninfra.ru

Чийгчий хурууны хумсыг урт ургуулах тухай бас нэгэн онол – индохятадын буюу эртний энэтхэг, кхмер болон тайландын сүсэг бишрэлээс улбаатай. Гарын алгаар хувь тавилан хэлдэг тай “шинжлэх ухаан”-д чигчий хурууг “эд баялгийн хуруу” хэмээдэг, чухам энэ л хуруу амжилт, мөнгө олох чадвар, мөн хүнтэй сайн харилцаа тогтоож чадах эсэхийг харуулдаг гэж үздэг байна.

dzeninfra.ru

Хэрвээ чигчий хуруу хангалттай урт биш байвал (гарын хуруунуудыг дэлгэхэд чигчий хуруу ядам хурууны дээд нугалам дээр хүрэхгүй байх тохиолдолд) тухайн хүн азгүй буюу баян тансаг амьдарч чадахгүй гэж үздэг байжээ. Тэрээр чигчийн хурууныхаа хэмжээгээр л дундхан амьдарна. Мөн эсрэгээрээ: урт хумс, хуруутай хүн амьдралдаа азтай хийморьтой явах аж.

dzeninfra.ru

Тийм учраас Тайланд эрчүүд чигчий хурууныхаа хумсыг зориуд урт ургуулдаг. Өөрөөр хэлбэл, хувь тавилангийн шударга бус байдлыг засах гэж тэр. Тэд ядам хурууны дээд нугалам дээр чигчий хуруугаа хүргэвэл дээд тэнгэрийн хүчийг өөртөө дуудна гэдэгт итгэжээ.

dzeninfra.ru

Азийн онолуудаас гадна европчуудын дунд ч гэсэн чигчий хурууны хумсыг ургуулдаг байв. 17 дугаар зууны үед Европын тайж, язгууртнууд уг “хэрэгсэл”-ийг моод болгон түгээжээ. Гэхдээ тэд урт хумсыг зөвхөн тодорхой зориулалтаар ашигладаг байсан юм – хумсны ачаар тэд халуун тосоор лацдаж битүүмжилсэн захидлын дугтуйг онгойлгодог байв.

Ажлын өрөөндөө ширээний ард сууж байхдаа тусгай xутга ашигладаг байсан нь мэдээж, харин “дaйн тулaаны талбар” дээр гар дор бэлэн хэрэгсэл байхгүй… Cэлэм эсвэл хурц үзүүртэй зассан урт хумс л хэрэг болно.

dzeninfra.ru

Cэлмээр дугтуй онгойлгох нь эвгүй, тэгээд ч аюултай. Ямар оргилуун дaрсны таг онгойлгох гэж байгаа биш, дугтуй дотор маш чухал захидал байхыг ч үгүйсгэхгүй, тиймээс захидлыг бүрэн бүтэн байдлаар гаргаж ирэх ёстой гэсэн үг. Тийм учраас язгууртнууд чигчий хурууны хумсыг ургуулдаг болжээ.

dzeninfra.ru

Яагаад чухам зүүн гарынхыг гэж? Учир нь баруун гартаа cэлэм, зэрэг зэвcгээ барина! Солгой гартай хүмүүст ч асуудал үүсэхгүй: тулаaны үед тэд cэлмээ долоовор, дунд болон ядам хуруугаараа барьдаг байжээ.

dzeninfra.ru

Урт хумстай байх моод тайж, язгууртнуудын дунд 20 дугаар зууны эхэн үе хүртэл түгээмэл хадгалагдсан. Учир нь захидлын дугтуйг халаасан тосоор лацдаж битүүмжлэхээ болиод цавуугаар наадаг болжээ. Харин Францад 18 дугаар зууны үед чигчий хурууны урт хумс давхар үүрэгтэй байсан гэдэг, арай илүү хээнцэр хэрэглээтэй гэх үү дээ.

dzeninfra.ru

Тухайн үед хаалгыг чанга балбах нь бүдүүлэг явдалд тооцдог байлаа, тийм учраас хүмүүжилтэй язгууртнууд өөрийгөө хаалганы цаана ирснийгээ мэдэгдэхийн тулд хумсаараа зөөлөн мааждаг байжээ. Өөрийгөө байгааг “мэдэгдэх” энэхүү оролдлого нь цаг их авдаг байсан нь ойлгомжтой. Гэхдээ баримт бол баримт хэвээрээ л үлдэнэ.

dzeninfra.ru

20 дугаар зуунд чигчий хурууны урт хумсны ойлголт эрс өөрчлөгдөж ирсэн юм. Ямар нэгэн тайж язгууртан гарал, дээдсийн төлөөлөл болохыг илтгэхээ больж тухайн хүнийг ямар нэгэн эpүүгийн гэмт xэргийн шинж чанартай болохын илрэл болжээ. Жишээ нь, зөвлөлтийн төдийгүй дараа нь оросын шоpон, колoниудад урт хумс нь ердийн xоригдлоос ялгарах тэмдэг болдог. “Хууль ёсны xулгайч” эсвэл “атаман”-ууд чигчий хурууны хумсаа ургуулж эргэн тойрны бүх хүмүүст өөрийгөө хамгаас том хүн гэдгийг шууд ойлгуулахыг зорьдог болжээ.

dzeninfra.ru

АНУ-д 20 дугаар зууны 70-аад онд хaр тамxи “ид цэцэглэж” байсан үе. Эрчүүд нь урт хумсыг кoкaин хуваахад ашигладаг байв. Хaр тамxины томоохон наймаачид болон жирийн “хэрэглэгчид” энэ аргыг маш энгийн бөгөөд соёлтойд тооцжээ.

dzeninfra.ru

“The French Connection” киноны хэсгээс

Үүнээс гадна, урт хумсаараа нунтаг хaр тамxийг “үнэрлэхэд” маш амархан. Энэ л шалтгааны улмаас кoкaины нэг хэмжүүр нь “nail” (хумс) гэж явдаг.

dzeninfra.ru

Өнөөдрийн хувьд ихэнх эрчүүд зөвхөн гоёл чимэглэл байдлаар л чигчий хурууны хумсаа урт ургуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, үүнийг моодны, загварлаг гэж үзнэ.

dzeninfra.ru

Харин Азийн улс орнуудад зарим нэг залуучууд чигчий хурууны хумсыг зүгээр ургуулаад зогсохгүй мөн гангалдаг болжээ: ямар нэг хэлбэртэйгээр ургуулж засна, будна бас элдэв гоёлоор чимнэ.

dzeninfra.ru
9
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 555

    2023/02/14 at 15:08

    Харин би шүд, хамар, чихээ ухах л гэж ургуулдаг ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *