
Аливаа киног анх үзэхдээ бид ихэвчлэн гол дүрүүдэд анхаарлаа хандуулж, бусад хэсгүүдийг төдийлөн анзаарч хардаггүй билээ. Манай сайт уншигч танд таны өмнө нь ажиглаж байгаагүй алдартай кинонууд дээрх 14 үзэгдлийг далд утга санааны тайллыг хүргэж байна.
Spider-Man: No Way Home (2021)

“Spider-Man: No Way Home” кинонд MJ-ийн зүүсэн энэ хүзүүний зүүлтийг тус киноны өмнөх анги дээр Peter түүнд бэлэглэдэг ажээ.
Lightyear (2022)

Энэ жил нээлтээ хийсэн “Lightyear” анимейшн киноны нэгэн үзэгдэлд Wade Water нэртэй ус зарагдаж буй нь харагддаг. Тэгвэл энэ нь Pixar студийн 2023 онд нээлтээ хийх дараагийн бүтээл болох киноны гол дүр усны шидтэн Wade Ripple-ийг дүрсэлсэн явдал ажээ.
The Hobbit: An Unexpected Journey (2012)

“The Prestige” кинонд жүжигчин Andy Serkis-ийн тоглосон дүр халаасанд юу байгааг таах илбэ үзүүлдэг билээ. Тэгвэл тэрээр “The Hobbit: An Unexpected Journey” кинонд Gollum-ын дүрийг бүтээхдээ мөн ижил асуултанд бүдэрдэг аж.
Coraline (2009)

Тус хүүхэлдэйн кинонд Coraline-ын аав Michigan State гэх бичигтэй цамц өмссөн байдаг. Тэгвэл тус киноны найруулагч Bill Mechanic ийнхүү өөрийн төгссөн сургуулийнхаа нэрийг хүүхэлдэйн кинондоо мөнхөлжээ.
Field of Dreams (1989)

Тус кинонд Ray Joe Jackson-оос бейсбол тоглох ямар байдаг талаар асуухад тэрээр “Өвс сэрчигнэх мэт мэдрэмж” хэмээн хариулсан нь 1985 онд зохиолч W.P. Kinsella-ын бичсэн бейсболын тухай богино өгүүллэгийн түүврийн нэр байсан ажээ.
Toy Story 4 (2019)

Woody болон Bo Peep хоёр үсрэхээр бэлдэх агшинд VHS хуурцагт Pixar студийн бусад бүтээлүүд буй нь харагддаг.
Do Revenge (2022)

Russ Drea-д хамт мотоциклоор зугаалах санал тавихад түүний ард Horowitz буюу Clueless (1995) киноны гол дүр Cher Horowitz-ын овог харагддаг. Ийм аргаар энэ кинонд 1990 болон 2000-аад оны үеийн өсвөр насныхан үзэх дуртай байсан кинонуудад хүндэтгэл үзүүлжээ.
Jaws (1975)

Тус кинонд аварга загасны биеэс гарган авсан машины дугаар 007 байдаг нь найруулагч Steven Spielberg алдарт James Bond цувралыг найруулах хүсэлтэй байсны илрэл ажээ.
Weird: The Al Yankovic Story (2022)

“Weird: The Al Yankovic Story” киноны энэ үзэгдэлд ханан дээр шинэ хамтлагт дуучин авна гэх зарууд буйг та харж байна. Тэгвэл тэдний дунд “Kuni’s Karate School” гэх зар байгаа нь 1989 онд нээлтээ хийсэн “UHF” киноны Kuni-г билэгдсэн аж.
The Mask (1994)

Хорих өрөөнөөс оргохыг оролдож буй эзэндээ түлхүүр хулгайлдаг Мило нохойтой энэ үзэгдэлд телевизээр “Ren & Stimpy” цуврал гарч байдаг ажээ. Тэгвэл яг дэлгэцээр гарч буй уг ангид Stimpy ч мөн адил хорих өрөөнөөсөө оргохоор завддаг байна.
Your Name (2016)

“Your Name” анимед Таки “Il giardino delle parole” гэх хоолны газарт ажилладаг. Энэ нь итали хэлээр үгсийн цэцэрлэг гэх утгатай бөгөөд найруулагч Микато Шинкайгийн өмнө нь найруулсан ижил нэрт бүтээлийг дурссан явдал байжээ.
Weird: The Al Yankovic Story (2022)

Al хавчуургатай талх хийдэг энэ үзэгдэлд Raisin Bran болон Cap’n Crunch шошготой сав ширээн дээр байгаа нь харагддаг. Энэ нь Eat It хэмээх дууны “Don’t want no Cap’n Crunch, don’t want no Raisin Bran” гэх мөрийг илтгэсэн хэрэг аж.
Madagascar (2005)

Alex гудамжны утсаар ярьдаг уг үзэгдэлд Tom болон Eric нар сарын 10,000 долларын төлбөртэй өрөө түрээслүүлнэ гэх зарлал байдаг. Тэгвэл Tom болон Eric нь уг киноны найруулагчдын нэр ажээ.
Blonde (2022)

Norma Jeane-ийн аав “Gentlemen Prefer Blondes”-ийн нээлт дээр ирсэн гэдгийг ганц хором харуулаад өнгөрдөг ажээ. Тэрээр үзэгчид дунд гараа даллаж буй эрийн ард зогсож байдаг.







