
Хөл нvцгэн явахад муу зүйл юу ч баймааргүй санагдана. Тийм ээ, тав болон зургаадугаар саруудад өглөөний шүүдрээр нvцгэн явах нь эрүүл мэндэд тустай гэж ярих хүн ч цөөнгүй. Гэхдээ мэргэжилтнүүд үүнээс болгоомжлохыг анхааруулж байна.
Гэртээ хөл нvцгэн явдаг хүмүүс ямар эрсдэлд ордог вэ?
Гэртээ хөл нvцгэн явах нь эрүүл мэндэд ямар үр дагавартай болохыг бид өнөөдөр танилцуулахаар шийдсэн юм. Гэртээ ч гэсэн хөл нvцгэн явах нь таагүй үр дагавартай ажээ.

Юуны түрүүнд нvцгэн хөл аливаа нэг микробод амархан өртөнө. Саяхан угаасан шал ч гэсэн бохирдол ихтэй байдаг. Шалан дээр үржих микро биетүүд нvцгэн хөлөнд наалдаж хөлийг хамгаалалтгүй болгоно. Дараа нь арьс, хумсны асуудал үүсэх эх үүсвэр болох ажээ.

Цэвэрхэн гадаргуу дээр ч гэсэн хөл нvцгэн гүйх эрсдэлтэй. Зөөлөн зүлгэн дээр алхах нэг хэрэг, засмал зам эсвэл чулуун шалан дээр явах өөр хэрэг. Хатуу биетийн тэгш бус гадаргуу нь хөлийн булчинд илүүдэл ачаалал болж биеийн аливаа нэг хэсэгт өвчин үүсгэдэг.

Хүндхэн өдрийн дараа хөл нvцгэн явах тааламжтай л даа. Гэхдээ нөхцөл байдлыг гэнэт өөрчлөх нь бэртэл гэмтэлд хүргэж болзошгүй. Тиймээс халтирах аюултай гадаргуугаар хөл нvцгэн гүйх хэрэггүй. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангавал зохино.
Хатуу гадаргуу дээр хөл нvцгэн явах нь нуруунд тодорхой хор хөнөөл учруулна. Учир нь нvцгэн хөлөн дээр биеийн жин харилцан адилгүй ирдэг тиймээс нуруу муруй болох эрсдэлтэй. Үүнээс гадна, илүүдэл ачаалал нуруу, өвдөг дээр ирдэг юм.

Гутлын ач холбогдол
Тийм учраас л гутал чухал. Хамгийн гол нь чанартай, зөв ултай байж хөлийн улыг зөөллөж, ачааллыг зөв авахад тусална. Эмэгтэйчүүдийн ганган туфли, өндөр өсгийтэй гутал нь үүнд огт хамаарахгүй. Өдөрт 2-3 цагаас илүү өндөр өсгийтэй туфли өмсөхгүй байхыг зөвлөж байна.

Хүмүүс биед эвтэйхэн зөв гутал сонгохоос илүүтэй моодны бас гоё ганган гутал сонгож байгаад мэргэжилтнүүд сэтгэл дундуур байдаг. Пүүз, туфль, гутлын сонголт ч гэсэн эрүүл мэндэд нөлөөлдөг юм шүү. Ямар чухал болохыг үнэлж баршгүй.
Гэртээ ч гэсэн хөл нvцгэн явах нь зөв шийдвэр биш. Тулгуур хөдөлгөөний эрхтний асуудлыг хүндрүүлэх нөхцөл болно. Хамгаалагдаагүй хөлийн ул зөвхөн гадаргууны нөлөөнд ороод зогсохгүй мөн шаланд байгаа бүх микробыг өөртөө наана. Энэ нь ч бас сайн зүйлд хүргэхгүй.

Та гэртээ хөл нvцгэн явдаг уу? Өөрийнхөө туршлагаас сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.







