Өөрийгөө сэргээх хялбар аргууд

2

Ажлын өдөр ид дундаа явж байхад зовхи хүндрэн, өөрийн эрхгүй зүүрмэглэмээр санагдах үе хүн бүрт танил сонсогдож байгаа байх. Нойрмоглохтой “тэмцэх” дараах энгийн аргуудыг туршаад нэг үзээрэй.

1. Ус ихээр уу. Биед ус дутагдаж байгаагийн гол илрэл бол нойрмоглол, нозоорол. Компьютерийн ард олон цагаар суухад ядарсан нүд тань усаар шавшихад л ядаргаа нь тайлагдана.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 1

2. Гадагш нарны гэрэлд гар. Таны бие нарны гэрлийг хэр их хүлээж авна төдий чинээгээр таны бие махбодь Д аминдэмээр тэтгэгдэж эрч хүчтэй, анхаарал төвлөрөлт сайн болно. Харин гадагш гарах боломжгүй бол ажлын байруудад байх хиймэл гэрэлтүүлгүүд ижил төстэй үйлчилгээ үзүүлдгийг санаарай.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 2

3. Хөдөлгөөн нойрмог байдлаас ангижруулдаг. Тухайлбал, 30 минут тутамд дороо харайх, суниах мэт дасгалуудыг хийж болно. Хэрэв дасгалын завсарлага авах боломжгүй бол тавхайгаа хөдөлгөж, хөл гараа сунгах, өвдгөө нийлүүлэх гэх мэтээр дороо хөдөлж болох юм.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 3

4. Оюуны хөдөлмөрийг идэвхитэй хийх явцад нозоорох асуудал гарахгүй. Тархиа ямар нэг зүйлээр завгүй байлга, бусдыг ажигла. Хамт ажиллагсадтайгаа энгийн яриа өрнүүлэх нь ч таны тархины үйл ажиллагааг өдөөж өгдөг. Харин ганцаараа байгаа тохиолдолд хөгжим сонс: хип хоп, рок, метал урсгалын хөгжим танд зүүрмэглэх боломж олгохгүй. Ямар нэг дуу ч аялаж болно шүү дээ.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 4

5. Хүнд төрлийн хоол их хэмжээгээр идэхээс зайлсхий. Өег хоол хүний тамир тэнхээг бардгийг бид бүгд мэднэ. Тиймээс салат зууш мэтийн хөнгөн хоолонд анхаарлаа хандуулаарай.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 5

6. Кофеинд бүү дурла. Биеийг сэргээдэг ч түүнд хамааралтай болгодог. Ялангуяа кофе хэсэг зуур сэргээх хэдий ч үйлчлэл нь дуусахад та урьдынхаас илүү ядарсан байх болно шүү.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 6

7. Гаа болон цитрусын төрлийн үнэрний тусламжтайгаар эрч хүчээ эргүүлэн авч болно.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 7

8. Нозоорлыг үлдэн хөөх бас нэгэн шалгарсан арга бол цэгэн бариа. Чихний дэлбээг цагийн зүүний дагуу, харин алганы арыг долоовор, эрхий хуруугаар үрж өгөөрэй.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 8

9. Ямар ч арга хэрэглээд сэргэхгүй бол биеэ амрааж зүүрмэглээд авах нь дээр. Хүчээ сэлбэхэд 10-15 хором ч хангалттай байж болно.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 9

10. Үнэн сэтгэлээсээ инээх нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, эрч хүчийг дэмжихэд тань тустай юм шүү.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 10

11. Уургийн агууламж өндөр, сахарын орц багатай самрын төрлийн бүтээгдэхүүнүүд таны эрч хүчийг түргэн хугацаанд нөхөж чадна.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 11

12. Үе үе анхаарлаа сарниулах нь тархийг идэвхитэй төвшинд удаан байлгаж чаддаг. Өчүүхэн мэт санагдах үйлдэл, жишээлбэл үзгээ сольж хэрэглэх мэт нь эрч хүчийг “цэнэглэх” тустай гэж үздэг.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 12

13. Дээр дурдсан аргууд таны бие махбодийг хэсэг хугацаанд сэргээх авч ажил, амралтын зөв дэглэм, шөнийн бүтэн нойр хамгийн чухал юм шүү.

Өөрийгөө сэргээх 13 хялбар арга 13

Энэ аргууд таныг тулгамдсан үед нойрноос сэргээж, өдрийн турш эрч хүчтэй байлгана.

 

6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Undral Damdinsuren

    Undral Damdinsuren

    2015/07/09 at 13:36

    Tuya Damdinsuren

  2. Зочин beat batka

    2015/08/09 at 21:09

    Сэтгэгдэл *good luck

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *