
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зохицолдох хэдий ч бие биесээ ойлгоход дэндүү өөр “ертөнцүүд” юм. Бид нэгэн биений нөгөө тал болсон эрчүүдээ ойлгоход тань туслах зөвлөмжүүдийг бүсгүй танд зориулан бэлдлээ.
Эрчүүдийн зарим нууцыг нээж, эсрэг хүйстнүүдийн хоорондын үл ойлголцлын далд учгийг тайлах 17 баримтуудыг дор дурдлаа.
1. Эрэл хайгуулын түүх. Түүний үйлдэл бүрийг шалгаж, орилж бухимдах хэрэггүй. Эрчүүдийн амьдралд анзааралгүй өнгөрөөх зүйлс нэгээр тогтохгүй бий.
2. Өөрийн эхнэр (найз бүсгүй)-тэй хамт явж байхдаа ч тэд бусад эмэгтэйчүүд рүү харц “бэлчээсээр” байдаг нь тэдний зуршил.
3. Ээжийг нь шүүмжилж болохгүй. Ээжийнхээ тухай ярихаар бол тэр өөрөө “дохио өгнө”.
4. Эртний болоод өнгөрсөн, магадгүй уучлагдсан хэмээн бодож байсан алдаа, гомдлыг нь эргэн сөхөхөд эрчүүд тун дургүй. Хэрэв ийм зүйл тохиолдвол тэд итгэлээ алдаж, хэрэг явдал тийм ч сайнаар дуусахгүй.
5. Бэлгийн ажлыг тэвчих нь “аюултай тоглоом”. Үр уршгийг нь тэдэнд тохоод хэрэггүй биз ээ.
6. Эмэгтэйгээ эрэгтэй найзуудтай нь хардахыг хэзээ ч хэн ч болиулж чадахгүй. Тэд бүсгүйнхээ хувьд цорын ганц нь байхыг л хүсдэг.
7. Эрчүүд хэрэгтэй хүмүүс гэдгээ мэдрэх нь маш чухал. Энэ чанар бол тэдний цусанд шингэсэн байдаг ба үүнийгээ бодитоор харуулахыг эрмэлзэнэ.
8. Бүсгүй нь жин нэмэхэд тэд дургүй
9. Тулган шаардах бичиг тэднийг “байрнаас нь хөдөлгөхгүй”. Зөвхөн хэлэх л хэрэгтэй.
10. Тэр хүүхэдтэй болж үр удмаа үлдээхийг хүсдэг. Ойлгомжтой.
11. Худал хуурмагийг эрчүүд зүгээр л мэдэрдэг. Тэднээр тоглох хэрэггүй.
12. Эмэгтэй хүн эрэгтэйнхээ талд “бат зогсох” ёстой юм. Тэр тусмаа олон нийтийн хүрээлэлд байхдаа.
13. Эрчүүд тойруу аргаар илэрхийлэхийг огтхон ч ойлгодоггүйн дээр тэвчдэггүй. Эмэгтэйчүүд одоо ингэхээ болих цаг болсон.
14. Эр хүн ходоодоороо дурладаг. Ойлгомжтой.
15. Эрчүүд ялагдлыг тэвчиж чадахгүй, тэр тусмаа хайртай хүндээ ялагдахыг. Хааяа ч болов эмэгтэйчүүд түүнийг ойлгочих хэрэгтэй.
16. Ямар ч хүнд тайван, чимээгүй орон зай заримдаа үгүйлэгддэг. Эрчүүдэд ч мөн адил.
17. Эрчүүдэд магтаал, сайшаал зайлшгүй хэрэгтэй байдаг, магадгүй тэд үүнд эмэгтэйчүүдээс илүү ач холбогдол өгдөг.








Зочин
2015/07/09 at 13:12
yag unen bndaa ter toiruu argaa bolih heregtei emegtei chuude
Зочин
2015/07/09 at 16:53
нэртэйгээр нь улы нь долоо гээд хэлчээч үргэлж л эмэгтэй хүн ингэх ёстой тэгэх ёстой эрэгтэй хүнийг ингэж хайрла тэгэж ойлго гэчих юмаа тэртэй тэргүй энэ дэлхийн бүх зовлонг эмэгтэй хүн амсдаг юмаа тийм болохоор л цаагуур чинь эмэгтэй тэр тусмаа эх хүний тухай дуу шүлэг тийм их байдаг ш дээ эрэгтэй хүнд тааруулж амьдарна гэж байхгүй
Зочин
2015/07/09 at 20:28
Хаха энэ доор сэтгэгдэл бичсэн зочин боож үхлээ. Яасан эрчүүд тоохгүй болохоор ийм юм бичиж өөрийгөө тайвшруулаад байгаа юм уу?
миний сэтгэгдэл
2015/07/09 at 23:23
Минийхээр бол эмэгтэй хүн улыг нь долоох шаардлагагүй мөрөөрөө л найз залуудаа эсвэл нөхөртөө эрхлээд л дэмжээд л алдааг нь хэлж өгөх гэхдээ яастал нь үглээд байх шаардлагагүй, өөрт нь хайртай байлаа ч өөр эмэгтэй рүү харлаа гээд уурлаж хашгичаад байх шаардлагагүй байгаагаараа байхад л болно. Миний найз охин тийм л хүн. Яахав хааяа магтахаасаа илүү намайг ялчихаад байдагт нь бухимддаг ч гэсэн амьдралд байх л зүйл. Тэгж байж чадахгүй бол ээжээсээ жишээ авч сэтгэл зүйчдээс эмэгтэй хүн ямар байх ёстойг асууж судла. Энэ мэдээлэлд худлаа юм нэг ч алга, харин ч эмэгтэйчүүдэд алт шиг зөвлөсөн байна.
Чэмка
2017/04/02 at 15:00
Энэ нийтлэлтийг бичсэн залуу, бас энийг уншаад огшиж онгирч монгироод байгаа хүмүүс өрөвдөлтэй ч юм даа~~~!!!