Нүдний доор үүссэн уутыг гэрийн нөхцөлд үр дүнтэйгээр арилгах 10 энгийн арга. Царай алдаж, ядарсан юм шиг харагдах байдлаасаа салцгаая!

2

Та нүдний доорх уутнаасаа залхаж байна уу? Гарах арга зам бий!

Дутуу нойр, согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ, стресс, шингэний дутагдал зэргээс болж нүдний доор уут үүсэж болно.

Гэхдээ энэхүү таагүй асуудлыг шийдэхэд айл болгонд байх гар доорх зүйл тус болно.

Нүдний доорх уутыг хурдан арилгаж нүдний өнгө төрхийг сэргээх 10 жорыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Өргөст хэмх

Хэрчим өргөст хэмхийг хөргөгчинд 30 минут байлгана. Дараа нь нүдэн дээрээ өргөст хэмхийг тавина. Өдөр болгон нүдний өнгө сэргэтэл энэ арчилгааг хийх хэрэгтэй.

vitaminov

2. Өндөгний цагаан

Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад нүд орчимдоо түрхэж иллэг хийнэ. 5 минут байлгасны дараа сайтар угааж цэвэрлэнэ. Нэг өдөр өнжөөд энэ арчилгааг хийгээрэй.

3. Төмс

Төмснөөс шүүс гартал нь жижиглэнэ. Төмсний шүүсийг хөвөнд шингээж нүдэн дээрээ жин тавина. Долоо хоногт 2-3 удаа жин тавина.

4. Ягаан ус

Ягаан усыг мөсний саванд хийж хөлдөөнө. Дараа нь мөсөөр нүд орчмын арьсыг арчина.

xcook

5. Ногоон цай

2-3 уут ногоон цайг халуун устай шилэн аяганд хийж хандлана. Ууттай цайг аваад хөргөнө. Нүдэн дээрээ 10 минут орчим тавиарай. Долоо хоногт 1- 2 удаа энэ арчилгааг хийнэ.

6. Зуун наст болон бүйлсэн самрын тос

1 цайны халбага зуун настын гель болон 1 цайны халбага бүйлсэн самрын тосыг холино. Нүдийг тойруулаад тосоо түрхээд 10-15 минут байлгана. Сайтар угаана. Өдөр болгон тосыг түрхэж нүдээ арчлаарай.

7. Сүү

Сүүг мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Хөлдсөн сүүг даавуу эсвэл марлинд ороогоод нүдний эргэн тойронд хэдэн минут арчина. Энэ арчилгааг өдөр болгон хийвэл үр дүнтэй.

8. Авокадо

Авокадогийн зөөлөн эдийг нухаад нүдэн дээрээ маск тавиарай. Маскыг 10 минут байлгана. Цаг дуусахаар маскыг бүлээн усаар сайтар угаана. Долоо хоногтоо 2-3 удаа маскыг тавина

hochu

9. Давс

Шилэн аягатай усан дээр ½ цайны халбага давс хийнэ. Давстай усыг хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавиад 10 минут байлгана. Дараа нь нүдээ сайтар угаагаарай. Энэхүү арчилгааг өдөрт 1 -2 удаа хийх юм.

10. Хүйтэн халбага

Халбагыг хөргөгчинд 15 минут орчим байлгаад нүдний хавагнасан эсвэл унжсан арьсан дээр тавина. Халбага бүлээн болтол тавих юм. Хүйтэн халбагыг нүдэн дээрээ өдөр болгон тавина.

Нүдний доорх уутыг арилгахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ?

7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Даваа Пүрэвсүрэн

    2019/07/30 at 22:35

    Энерги Эрч Хүч

  2. Enkhtaiwan Tulga

    2019/08/01 at 10:32

    Nyamgerel Baatartor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *